Four

4.5K 443 22
                                    

"Чи надтай хамт Бусан явахгүй юм уу?"

Жимин болон Тэхён их дэлгүүрт байх бөгөөд Жимин буцахаасаа өмнө өөртөө хувцас худалдаж авмаар байна гэсэн юм.

Тэр хоёр өөр пудволк урдаа барин толинд харангаа Тэхёноос ийн асуухад,

"М-мэдэхгүй байна аа."

"Чи угаасаа ажлаасаа гарчихсан биз дээ? Надтай хамт Юнги ах бид хоёрын кафег ажилуулж болно, би чамайг цалинтай ажилд авж байна." гээд инээхэд нь Тэхён муухан инээмсэглэн тэр тасагаас гарлаа.

Урсдаг шатны хажууд байх шилэн хаалттай тавцангаас доод, дээд давхарын бүх зүйлс сайн харагдана. Гэхдээ тэр энэ бүгдээс хамгийн хэрэггүй, өөрийгөө зовоох зүйлийг олоод харчихав.

Жонгүг болон түүнээс хөтлөн алхах эмэгтэй. Тэд урсдаг шатаар дээш гарч байх ба гартаа маш олон тортой зүйлс барьцгаажээ. Тэхён шилэн хаалтнаас чанга базаж, уйлахгүйг хичээн шүд зуув. Яагаад?  Яагаад заавал тэднийг олоод харчихав?

"Tae?" Жимин түүний хажууд ирэн зогсоход Тэхён Жонгүг рүү харсан чигтээ

"А-ахаа… Намайг Бусан аваад яваач."

•••

7 хоногийн дараа

Тэр өдрийн маргааш л тэд Бусан буцсан бөгөөд Тэхён кафен ажилд одоо л дасаж байлаа. Юнги болон Жиминий кафе жижигхэн ч гэсэн тохьтой дулаахан мэдрэмжийг төрүүлж чаддаг. Нэг талын ханан дээр тэдний сонирхол бүхий зүйлсийн зурагууд, харин эсрэг талын ханан дээр үйлчлүүлэгчдын бичсэн зурвасууд, гарын үсэг, зарим хосууд зурагаа ч наасан нь харагдана.

Угаасаа энэ газар алхах сургуулийн охидын дунд алдартай байв. Зарим нь бүр тэднийг хосууд гэдгийг ч мэддэг байсан юм.

Хаах цаг дөхөхтэй зэрэгцэн хүн хөл ч багасаад ирэв. Тэхён өөртөө найруулсан кофегоо балгалан тек налан зогсох бол Жимин цааш харж аягануудыг арчиж байлаа.

Тэгээд зарим зүйлсийг ярилцсаар Жимин эргэж харахад Тэхёний аман дээр цагаан хөөс наалдчихсан байх нь тэр.

Тэр писхийтэл инээд алдаад "Юу вэ? Чи өөрийгөө эгдүүтэй харагдаж байна гэж бодоо юу?" гэсээр гараа ойртуулахад Тэхён,

"Одоо намайг үнсэх үү?" гэж тоглоомоор хэлсэн ч үүнд нь Жиминий царай огцом өөрчлөгдчихөв. Тэр гараа зогсоон биеэрээ ойртлоо. Нэг л мэдэхэд Жиминий амьсгал Тэхёнд мэдрэгдэхээр тийм ойрхон зайнд зогссон байлаа.

Жимин Тэхёний хоёр гараас атгахад Тэхён эсэргүүцэл үзүүлсэнгүй. Ингээд тэр түүний хамар доор байсан цагаан хөөсийг хэлээрээ долоон аваад дараа нь хоёр уруулийг нь зөөлөн үмхлэн үнсэж эхэллээ.

                                      •••

"Жон Жонгүг!" Хусог эмнэлэгийн өрөөнд түүний нэрийг дуудсаар ороход тэр орон дээр суун эмчтэй ярилцаж байгаа харагдана.

"Өвчтөний ар гэрийн хүн үү?"

"Би найз нь."

"Санаа зоволтгүй ээ. Хэтэрхий сульдсан юм шиг байна. Дусал залгачихсан болохоор дуусахаар нь гарж болно оо." гэсээр түүнийг зөрөн гарлаа.

"Юу вэ? Ухаан алдаад уначихсан гэл үү?"

Жонгүг толгой дохин хойш хэвтэхэд "Чи ер нь хоол идэж байгаа юу?" Тэр нүдээ аньсан чигтээ мөрөө хавчина.

"Тэхён явчихсан болохоор ингээд байгаа юмуу? Би холбоо барьж чамайг ийм байдалтай байгааг хэлэх хэрэгтэй байх."

"Надад тэрний халамж хэрэггүй ээ."

"Тэгээд яах юм? 3 дахь удаагаа ухаан алдлаа шүү дээ. Чам шиг бие сайтай хүнд энэ яав ч энгийн үзэгдэл биш."

"Би зүгээр л ядарч байна ойлгов уу?"

"Ядрах гэнэ шүү. Наадхыг чинь шаналах гэдэг юм дүү минь."

"Би шаналаагүй. Миний сэтгэл санаа хэтэрхий сайн байна." Хусог нүдээ эргэлдүүлсээр орны хажууд суухад, Жонгүг нүдээ анин унтахыг хичээж эхэллээ.

ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪWhere stories live. Discover now