Тэд үдээс хойш ярилцсан асрамжын газар луугаа очихоор төлөвлөж тэрнээс өмнө Тэхён түүнд гарын хоолоо хийж өгнө гэв.
Түүнийг гал тогоонд мах хэрчиж байх зуур Жонгүг урдуур хойгуур нь эргэлдэж, нэг л ёозгүй харцаар ширтсээр байлаа. Сүүлдээ Тэхёний тэвчээр алдарч,
"Зайлаач золиг минь!"
"Та юу хийж байгаагаа мэдэж байна уу айн?"
"-_- Би Жимин ахаас их зүйл сурсан шүү."
Жонгүг түүний хажууд ширээ налан зогсож дуугаа хураав. Тэгээд хэсэг чимээгүй бодол болсны эцэст хэдэн өдөр бодол болсон, асуух гэсэн ч амнаас нь гарж өгөхгүй хэрнээ тархинаас нь салахгүй байсан үгээ гаргалаа.
"Ахаа." гэж сулхан дугарлаа.
"Айн?"
"Жимин ах...та хоёр яагаад ү-үнсэлцсэн юм."
Тэхён хийж байсан үйлдэлээ зогсоон түүнрүү хартал Жонгүг аягатай цайгаа гараа цайтал чанга атгасан байв. Харин харц нь шалан дээр тусна."Т.тэр..."
"Та хоёр өөр юу хийсэн юм?!"
"Осол, осол байсан юм. Өөр юу ч биш."
"Ямар осол гэхээрээ..." гэж амандаа бувтнахад Тэхён хутгаа тавин түүний урд ирж,
"Нэгэнт энэ яриа эхэлснээс.. надад ч бас асуух юм байна."
"Юу?"
"Тэр эмэгтэй, бас тэр хүүхэд.." Жонгүг түүний гараас хүчтэй татан тэвэрсэнд Тэхён үгээ гүйцээж чадсангүй.
"Аахх... ахаа би танд ямар их хайртай гээч? Тэр эмэгтэйтэй би удаан уулзаагүй, бас тэр хүүхэд ч худлаа байсан."
"Худлаа? Гэхдээ...чи түүнтэй унтсан биз дээ?"
"Намайг уучлаарай."
Тэхён дуугүй түүний тэврэлтээс салан хийж байснаа үргэлжлүүлэхэд Жонгүг байрандаа уруулаа хазалсаар үлдэв. Энэ талаар дурсах хэрэггүй байсан юм.
Тэр Тэхёний араас чангаар тэвэрч "Миний буруу. Битгий дуугаа хураа л даа. Үнэхээр өнгөрсөнд болсон тэр бүгд миний буруу, бидний ийм байдалд хүрчихсэн байгаа нь ч миний л буруу болохоор би зовьё, би л тарчилж амьдръя."
Тэхён эргэж харахад Жонгүг түүний царайнаас өнгөрсөн бүх л цаг хугацаанд зөвхөн түүний төлөө амьдарч ирсэн, түүнээс болж жаргаж зовсон Тэхёнийг олж харлаа.
Би тэвчээрийн хавцал дээр олон жил тогтсон. Унахыг хүсэх олон үед би зөвхөн чамайг бодож тэмцэн үлддэг байсан юм. Чамайг надтай хамт тэмцэнэ гэж итгэдэг байсан болохоор. Гэхдээ.. Эцэст нь чи намайг тэндээс түлхэх байж. Одоо би ёроолгүй харанхуй руу зогсолтгүй унасаар л байх болно."
Жонгүгээс болж биедээ, сэтгэлдээ ч асар их өвдөлтийг авчихаад зэмлэлгүй хэлсэн түүний үгс.
Тэхён түүнийг хэзээ ч буруутгаж байгаагүй.
"Чиний буруу бишээ хонгор минь, би чамайг хэзээ ч буруутгахгүй."
Амьдралд нь учирсан хамгийн том гарз, хагацалын дараа гарыг нь чангаар атгаж хэзээд түүний талд гэдгээ батлан хэлсэн түүний үгс.
Тэр цөхөрсөн.
"Итгэл.. энэ зүйл яагаад намайг өвтгөдөг юм бол? Магадгүй энэ новшын зүйлийг ч бас сэтгэлээсээ арчиж хаях ёстой юм шиг байна."
Өвдөхдөө, шантрахдаа, залхахдаа нулимсаа нуун байж хэлсэн энэ үгс.
(S1,S2 deer gardag ugnud shu ;))
Тэхён үргэлж түүний төлөө байсаар иржээ.
"Ахаа би тэнэг нэгэн байсан. Би нэг алдсан, хоёр алдсан ч ухаараагүй. Гэхдээ сая таныг алдахад үнэхээр аймшигтай байсан. Таныг гэрийн хаалгаар гарч явсан мөчөөс л би үхэж эхэлсэн байх. Санаад л, санаж байгаагаа өөрөөсөө нуугаад л. Миний амьдралд та хэрэггүй гэж бодсон ч зүгээр сууж байхад л нулимс урсчихна. Халуун өдөр байсан ч, зузаан хөнжилөөр өөрийгөө хучсан ч би үргэлж даарч байсан. Сүүлд таниас тийм хүйтэн үгс сонсчихоод би үхэхээр бат шийдсэн юм. Таныг бүр мөсөн алдчихлаа гэж бодоход л галзуурах шахаж байсан болохоор. Гэхдээ та намайг дахин амьдрах хүсэлтэй болгосон. Үүнийг өөр хэн ч чадахгүй гэдгийг ойлгосоон.. Ким Тэхён, үргэлж миний хажууд, миний төлөө байсанд баярлалаа."
Жонгүг энэ үгсийнхээ баталгаа болгож халуун, хайраар дүүрсэн үнсэлтийг Тэхёнд бэлэглэв. Харин Тэхён нулимсаараа энэ үнсэлтийг чимэж байлаа.
---
"Цэцэгсийн хотхон"
Томоос том хаягтай асрамжын газрын хашаагаар орж ирэхэд тэдэнтэй утсаар холбогдсон эрхлэгч угтан авлаа.
Тэднийг дагуулан явсаар нэгэн ангид оруулж ирэв. Нас насны хүүхдүүд энэ өрөөнд шуугилдан тоглож байлаа. Эрхлэгч тэдний өмнө бяцхан хүүхдүүдээс дуудан авчирч танилцуулна.
Гэвч Жонгүгын харц ангийн булан ганцаар тоглолгүй суух бяцхан хүүгээс огт салж чадсангүй. Тэрээр ахруугаа харахад Тэхён ч тэр хүүг цоо ширтэж байх нь тэр.
"Тэр- тэр хүүгийн нэрийг хэн гэдэг юм?"
Эрхлэгч тэдний заасан зүгт анхаарлаа хандуулж,
"Аан, тэр хүүг..."
"Минхёг гэдэг юм."
A/N: Wow :)) suulin heseg S3-iin tom hint bla shu. Zza ingd duusch bn ene hurtel hamt bsn buh humust bayrlla. Hairtai shu <3
YOU ARE READING
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪ
Romance"Би тэвчээрийн хавцал дээр олон жил тогтсон. Унахыг хүсэх олон үед би зөвхөн чамайг бодож тэмцэн үлддэг байсан юм. Чамайг надтай хамт тэмцэнэ гэж итгэдэг байсан болохоор. Гэхдээ.. Эцэст нь чи намайг тэндээс түлхэх байж. Одоо би ёроолгүй харанхуй руу...