Eleven

4.4K 421 13
                                    

"Нийт ***** вон."

Жонгүг төлбөрөө хийн уут дүүрэн шар айраг харшилдуулсаар гарч явахад худалдагч залуу араас нь өрөвдсөн харцаар харан зогсоно. Тэр энэ дэлгүүрээс шар айраг их хэмжээгээр авч байгаа 3 дахь тохиолдол бөгөөд орж ирэх бүрт амьгүй, хүйтэн харц нь дэлгүүрийг хөлдөөх шиг л болдог.

Худалдагч түүнээс айх шиг болдог ч зарим талаар өрөвддөг юм. Ийм залуу, гялалзаж явах насан дээрээ тэр ямар ч амьдралгүй нэгэн болж, түүний нүдэн дээр хар усанд аажмаар автаж байна шүү дээ.

Гэхдээ… тэр анхнаасаа ийм байгаагүй.

Амьдралын амтыг, хайр дурлалын сайхныг мэдэрч түүгээрээ тэжээгдэж үе бий. Ертөнцийн хамгийн аз жаргалтай залуу болчихсон мэт, бүрхэг өдрийг нартайгаар хардаг нүд түүнд байсан юм.

Тэр бүгдийг өөрийн гараар үгүй хийсэн нэгэн.

Тэр ургаж байсан цэцгийг өөрийн гараар тасдчихаад араас нь уйлж суугаа хүү.

Хайнга, өөрийгөө л боддог новш.

Жонгүг гэртээ орж ирэн гутлаа ийш тийш тайлж шидээд, гэрлээ ч асаалгүй харанхуй өрөөний голд буйдангын урд ирж суулаа.

Яг энэ мөч урьд нь болж байсан билээ. Ахлах сургуулийн сүүлийн жил. Тэхёний хамт шөнөжин ууж суусан үе түүний толгойд зурсхийн орж ирэв.

Ахтай нь андууран хардаж байсан үеэс магадгүй Тэхёнд дуралсан байх. Ингээд бодоход би их харамч нэгэн байж.

Жонгүг хальтхан тэр үеийг дурсаад хөнгөхөн инээд алдлаа. Энэ инээмсэглэл удаан хугацаанд түүнээс гараагүй сэтгэлийн хөдлөл байв.

Дараа нь, Жэнни рүү согтуу залгаж, галзуу солиотой мэт Тэхён руу орилж байснаа санаж байна. Би их омголон зантай байсан.

Тэр шилтэй шар айрагны тагыг ширээний ирмэгт цохин онгойлгоод нэг балган дахин бодлоо.

Бидний анхны үнсэлт… хэд хоногын дараа нь болсон юм байна. Жимин ахтай явуулахгүй гэсэндээ шалтаг гаргаж парк руу очиж байсан. Зөв алхам хийжээ.

Тэр ганцаараа хуучнаа дурсан сууж байтал утас нь дугарлаа. Дугаарын эхний хэдэн оронг хараад л тэр Жина гэж танив.

"Яасан?"

"Чи надад хариугаа хэлээгүй. Би чамд хэлсэн шүү дээ. Миний хэлсэн мөнгийг өгчих юм бол гай бололгүй амьдралаас чинь гараад өгнө гэж."

"Жина чи одоо болихгүй юм уу? Юу гээч, би согтуу галзуу солиотойн аль нь ч байсан чиний дотор тавихгүй. Бас тиймэрхүү ам султай хүмүүстэй  хуйвалдахын тулд ахиухан мөнгө хэрэгтэй байдаг юм." Жонгүг түүний хариуг сонсолгүй утсаа таслан шидлээ. Жинагаас дахиж дуудлага ирсэнгүй.

Жонгүг үнэндээ эмчтэй дахин уулзаж бүгдийг хэлүүлээд ирсэн юм. Тэр хоёр алдсан, дахиж алдахыг хүсээгүй. Гэсэн ч одоо хэн нэгэнд залруулж хэллээ гээд юу ч өөрчдөглөхгүй. Энэ мэдээ хэр хол тарсан байсан ч хамаагүй. Тэхён сонссон байлаа ч хамаагүй.

Жонгүгт ямар ч зорилго, ирээдүй байсангүй. Тэрний хамгийн их үзэн ядаж, алахыг хүсч байгаа хүн бол тэр өөрөө.

Ойлгож байна уу?

Тэр бүхнийг дуусгахад… бэлэн байна.

A/N: Urt bolsongue uuchlaarai. Ghde notstoi uil ywdlud ehlh uchras udahgui urt hesgud oroh bhaa.

ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪDonde viven las historias. Descúbrelo ahora