Nine

4.3K 409 29
                                    

"Би итгэлгүй байна."

"Зүгээр дээ. Эмчийн бичиг, шинжилгээний хариуг бүгдийг нь аргалаад өгнө гэсэн болохоор чи л толгойг нь сайн эргүүл. Итгүүлэхэд л болно."

"Жонгүг итгэхгүй бол…?"

"Сонс Жина. Тэр залуу бол бидний цор ганц боломж. Чи хичээх л хэрэгтэй ойлгож байна уу? Чи дахиж биеэ үнэлэхгүй, би дахиж халаасны хулгай хийхгүй байх боломж гэж байна. Тэр гей учраас өөрийнх нь хүүхдийг тээж байгаа чамаас цэвэрхэн салахын тулд юуг ч хийнэ шүү дээ."

Жина нөхрийнхөө хэлсэн үгсийг дотроо бодсоор Жонгүгын өмнө зогсоно. Харин нөгөө талд Жонгүг бүрэн шокын байдалтай зогсох аж.

"Жонгүг, би жирэмсэн."

"Би жирэмсэн."

"…жирэмсэн."

"Ч-чи сая юу гэсэн бэ?"

"Би чиний хүүхдийг тээж байгаа Жон Жонгүг." Жина огтхон ч худлаа ярьсан шинжгүй байв.

"Н-наад үгэнд чинь хэн итгэнэ гэж бодоов?" Жонгүгын хоолой аяарханаас ширүүн лүү хурдтай шилжлээ.

"Энэ тоглоом биш, хэдий би биеэ үнэлэгч ч ийм асуудалд орж байгаагүй. Энд хүрсэн минь чамд итгэсэнийх шүү дээ. Гэтэл чи намайг хуурсан."

"Амаа тат! Өөрийн нүдээр харахаас нааш би чамд итгэхгүй. Маргааш надтай хамт эмнэлэг ор, би эмчээс үнэнийг сонсох болно."

Жонгүг ингэж хэлээд орох гэтэл Жина түүний гаранд нэг зүйл атгуулан өөрөө явж одлоо. Хэдхэн хормын дараа Жонгүг аймшигтай уурсан хэвлийн рентген зургыг базан газарт хаялаа.

Түүний нөгөө гарт байсан өндөгнүүд хэдийн газарт унан хагаржээ.

                                       -

"Хараал идэг Жон Жонгүг! Чамд яг юу болчихоо вэ??".

Маргааш нь тэд эмнэлэг явсан ч Жина болон түүний нөхрийн хуйвалдааны нэг хэсэг болсон эмч тангарагаа зөрчин түүнээс үнэнийг нуусан юм.

Ингээд Жонгүг яах учраа ч олохоо байн гэртээ ирээд Хусогт бүгдийг нь хэлчихээд түүнээс ухамсарын шанаа авчихаад сууж байгаа нь энэ.

"Би чамайг новш гэдгийг мэднэ! Гэхдээ чамайг ийм-… бурхан минь! чамд хэлэх ч адгийн үг алга даа новш минь!"

Хусог түүний өрөөний хаалгыг саван гарлаа.

                                        -

"ЯАА!! ТЭР ҮНЭХЭЭР ГАЛЗУУРЧИХСАН ГЭЖ ХЭЛЭЭД БАЙНА ЖИМИН!!!"

Жимин Хусогын орилоонд утсаа чихнээсээ холдуулж ширээнд дээр тавиад чанга яригч дээр тохирууллаа. Тэгээд ханан дээр байх Юнги тэр хоёрын зургыг ширтэнгээ,

"Зүгээр л хэлээч дээ ахаа, уурлаад байлгүй."

"Тэр гей, тэгсэн хэрнээ эмэгтэйтэй унтаад бүр жирэмсэн болгочихож."

Жимин утас руугаа огцом харлаа.

"Я-яасан гэнээ?"

"Түүнийг бисексуал гэж бодохгүй байна уу? Тэгсэн ч новш гэж! Энэ золиг бүр галзуурж. Нөгөө биеэ үнэлэгчээ жирэмсэн болгочихсон байна." Жимин яаран очиж чанга яригчаа унтраалаа.

Гэвч тэр хожимдсон бололтой.

Тэрний өрөөний гадна хоёр аяга халуун шоколад барин зогсож байсан Тэхён сүүлийн хоёр өгүүлбэрт хэтэрхий цочирдсондоо гартаа барьсанаа газарт унаган хагалж орхилоо.

A/N: This is a mans worldd hahahaha. Ta nar ingehed NamJin-g haachsn gj bodoj bn :o nttr :))

ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪWhere stories live. Discover now