Thirteen

5.3K 435 23
                                    

Сэтгэл гунихаараа бороотой тэнгэр шиг бүрзийж, орог саарал элстэй эцэс төгсгөлгүй талын дунд чухам юуны тулд оршин байгаа нь үл ойлгогдох хатаж хорчийсон ганц хожуул шиг сарайж хэвтэх мэт болдог ажээ.

Үүнтэй адил Жонгүг цаанаа л хүйт даасан өрөөнүүдийн нэгд нь дүнсийн сууж, одоо яг л бүрэн утгаараа зураг болсон Элис, Тэхён болон өөрийнхөө царайг ажина. Цагтаа энэ зураг ч амьтай санагддаг байж.

Нулимс гэдэг зүйл одоо өөрийн мэдэлгүй л гардаг болжээ. Амьсгалахтай адилхан энгийн үйлдэл мэт.

Хоосон архи, шар айрагны шил, тамхины гишгэгдсэн иш өрөөний хаа сайгүй хөглөрнө

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хоосон архи, шар айрагны шил, тамхины гишгэгдсэн иш өрөөний хаа сайгүй хөглөрнө. Жонгүгт уухаа болих хүсэл байсангүй, бас уух ч хүсэл байсангүй. Амьсгалахаас ч залхана.

Бодол хүнийг дотроос нь идэх л энэ байх. Тэр амьдарч байгаа биш, амьд яваа нэгэн болон хувирч.

Жонгүг гэх хүнийг амьсгалуулах агаар Тэхён байсныг хоёр алдаад ойлгосонгүй. Тэр одоо л ухаарах аж. Дэндүү үнэтэй эрдэнээ алдсан гэдгээ сүүлд ухаарах өөрийгөө үзэн ядаад барсангүй. Ингээд ч хангалтгүй санагдана.

Хүйтэн үгээр биш, хоосон харцаар түүнийгээ хөөн явуулж байхдаа араас нь ингэж гашуудан, галзуу юм шиг санана гэж тэр даанч төсөөлөөгүй юм.

Тэр зүгээр л Тэхён руу залгасаар байв. Яваад очих биш тасралтгүй амжилтгүй дуудлагыг хийсээр байлаа.

Ууж байхдаа залгана.

Сууж байхдаа залгана.

Уйлж эхлээд залгана.

Хар дарсан зүүднээсээ айдастай сэрээд залгана.

Тэр шантралгүй залгасаар байсан юм.

Түүнтэй ярих гэж сая сая дуудлага хийнэ гэж тэр хэзээ ч бодоогүй.

Тэгсэн ч энэ саядах дуудлагыг Тэхён авчихна гэж ч зүүдэлсэнгүй.

"Байна?"

Энэ хоолой түүний өмнөөс зүрхийг нь зогсоочих шиг болох нь тэр. Зүгээр л урсаж байсан нулимс нь татарч, амьтай гэдгийг нь мэдрүүлэх шиг зүрх нь тачигнана.

Хэд хоног хагас аниатай явсан нүд бүлтрэх нь үү гэлтэй томорч, тэр сууж ядан сандлаасаа бослоо.

Гэнэт тэр дахин уйлж эхлэв. Энэ хоолой түүнд "хайртай шүү" гэж хэлдэг байж билээ, энэ хоолой түүний өглөөг эхлүүлж, өдрийг дуусгадаг байсансан. Дахиж сонсох эрхгүй болчихно гэж мэдээгүй энэ хоолойг дэндүү их саначихжээ.

"А-..ахаа." Хэд хоног хэнтэй ч яриагүй түүний дуу цааш орох шивнэх төдий амнаас нь гарлаа.

"Ахаа." Энэ удаа арай чанга. Тэр хүчлэн байж дугарав.

"Яах гэж залгасан юм?" Дэндүү хүйтэн сонсогдох Тэхёний хоолой. Жонгүг чимээгүй мэгшинэ.

"Ахаа." Үнэндээ түүнд хэлэх олон зүйл байсан ч тулгамдсандаа тэнэг юм шиг л ахыгаа дуудаад байв. Ингэж байтал тасалчихвийдээ гэсэн бодол орж ирэхэд тэр тархиа онгичиж эхэллээ. Юу гэж хэлэх вэ?

"Ярихгүй бол тасаллаа."

"Ү-үгүй ээ. Битгий гуйж байна." Тэхён харахгүй ч Жонгүг гараа цагаартал атгаж, доороо дэвхцээд амжив. Тэр одоо л амьд бие организм гэдгээ мэдэрч байна.

"Хурдан хэлэх юмаа хэл. Унтмаар байна."

Жонгүг дахиад л гацчихав. Яг одоо тэр өөрийгөө боогоод алчихмаар санагдана.

"Би-" Хараал ид. Уйлж болохгүй.

Чадсангүй.

"Би т-таныг санаад байна." Жонгүг ээрч мууран, ихэр татсаар амнаасаа энэ үгийг арайхийн гаргалаа.

"Тэгээд? Надад ямар хамаатай юм?"

"Ахаа... гуйя, битгий ингэ л дээ."

"Дахиж залгах хэрэггүй."

Тэхён түүний дөнгөж сая ассан галруу ус цацчихаад утсаа тасалж орхив. Жонгүг доош суун чангаар цурхирч эхлэлээ.

Тэхён түүнд итгэл өгчихөөд буцаагаад авчихлаа.

Бид хамааралгүй хүмүүс гэдгийг хэдхэн үгээрээ тайлбарлаад өгчихлөө.

Одоо хангалттай. Бүгдийг дуусгахад хангалттай удаан хугацаа өнгөрлөө.

Жонгүг газраас өндийн угаалгын өрөөг зорив. Толинд өөрийнхөө азгүй, цог золбоогүй, хутгаар сийчээд хаячихмаар царайг сүүлийн удаа харчихаад хажуугын тавиур дээрээс савтай нойрны эм аван өрөөнөөс гарлаа.

Тэгээд орныхоо дэргэд ирэн хэдэн ширхэгийг гартаа тосон шар айргаар даруулан залгиж орхив. Хангалтгүй санагдсан бололтой хэсэг азнаад дахин олноор нь уулаа.

Ингээд тэр хөнжилдөө орон унтахаар хэвтэв.

Үгүй ээ, үхэхээр хэвтэв.

A/N: СҮҮЛИЙН ХЭСГҮҮД ЗӨВХӨН ДАГАГЧИДАД ХАРАГДАХ PRIVATE ТОХИРГООНД ШИЛЖСЭН ТУЛ ХАЯГЫГ МИНЬ ДАГАН ҮЛДСЭН ХЭСГҮҮДЭЭ УНШААРАЙ :))

ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪWhere stories live. Discover now