"Новш гэж тавь Тэхён!"
"Яг одоо утсаа өгөөдөх! Хэнтэй ярьсанаа харуул гэж байна!"
"Таньд хамаатай гэж үү? Одоо бүр утсаар ч ярьж болохоо больжээ?" Жонгүг гараа дахин хүчлэн татсан ч Тэхёний гараас мултарч чадсангүй.
"Тэр эмэгтэй мөн биз дээ? Хараал ид Жонгүг чи намайг хуурч байна гэж бодоо юу яагаад тэр биеэ үнэлэгчтэй уулзаад байгаа юм?"
Жонгүг тэр шөнө хүзүүндээ уруулын будагны толботой ирсэн бөгөөд түүнээс хойш 2 ч удаа түүнтэй үл мэдэгдэх шалтагаар уулзсан юм.
"Таны бодож байгаа шиг биш гээд байна. Ядаргаа болохоо больж үз намайг тавь!" Жонгүг хамаг хүчээрээ түлхэхэд Тэхён эрчиндээ хойш унахдаа түүний гарыг тавьж шүүгээний буланг мөргөж орхив.
Шүүгээний өнцөг дээр байсан гоёмсог ваар түүний духыг цохин газарт өнхөрөхөд Тэхёний толгой хэсгээс цус урсаж эхэллээ.
"А-ахаа?" Жонгүгын хоолой цаашлан цаашилсаар сонстохоо болив.
•••
Тэхён түргэн тусламжын хэсэгт ганцаар сэрэн босох гэтэл толгойд нь өвдөлт мэдрэгдэн өөрийн эрхгүй боолтоо барьлаа. Нүд нь ийш тийш гүйн Жонгүгыг хайна.
"У-уучлаарай, намайг хүргэж ирсэн хүн-?"
"Явчихсаан." Хажууд нь зогсох сувилагч хэдэн тэмдэглэл хийгээд холдон явахад Тэхён ч босон эмнэлэгээс гарлаа. Том цамцныхаа малгайг өмсөн толгой, нүүрээ халхлаад гэрийнхээ эсрэг зүгт алхаж эхлэв. Нэг, хоёр, алхаа нь улам хурдсаж сүүлдээ тэр хаа нэг тийшээ яаран гүйлээ.
Jungkook's P.O.V
Тэхёноос ирсэн хэдэн арав дах дуудлагыг
таслан, залхсандаа утсаа унтраан хойш тавьлаа. Хажууд нь суух хагас нүцгэн эмэгтэй түүнд хундагатай виног сунгахад Жонгүг муухан инээмсэглэсээр авав.Тэр эмэгтэй дэндүү халуухан бөгөөд хурц тод будаг нь түүнийг улам хүчирхэг харагдуулна."Хэн залгасан юм?" Жонгүг түүний яриаг сонссонгүй бололтой хундагаа ширтэн суусаар байсанд эмэгтэй дахин лавшруулав.
"Мм?"
"Х-хэн ч... бишээ."
"Жонгүги, чи миний хажууд дэндүү биеэ барих юм. Би чамд дарамт үзүүлээгүй биз дээ?" Эмэгтэй хөмсөгөө өргөн асуув.
"Үгүй дээ, би зүгээр. Ямартай ч.. би ингээд явах хэрэгтэй байх." Жонгүг ингэж хэлээд гадуур хувцасаа аван босоход эмэгтэй түүний гараас татаж өөр дээрээ унагаав. Удаанаар түүний тод уруулийн будаг Жонгүгын уруул дуур буулаа. Эмэгтэй хичнээн халуухан байсан ч Жонгүг ямар нэг хариу үйлдэл үзүүлсэнгүй. Тэр тэсгэл алдан Жонгүгыг доороо оруулан өөрөө дээр нь гарж суулаа. Энэ шөнө тэр Жонгүгыг явуулах бодолгүй байгаа бололтой..
👑 FLIPPED 👑
. . .
A/N: Boginhon heseg ugsund mianhae😟✋
YOU ARE READING
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪ
Romance"Би тэвчээрийн хавцал дээр олон жил тогтсон. Унахыг хүсэх олон үед би зөвхөн чамайг бодож тэмцэн үлддэг байсан юм. Чамайг надтай хамт тэмцэнэ гэж итгэдэг байсан болохоор. Гэхдээ.. Эцэст нь чи намайг тэндээс түлхэх байж. Одоо би ёроолгүй харанхуй руу...