Six

4.3K 459 11
                                    

"Утсаа авахгүй байна."

Жимин санаа алдсаар аягануудыг эхнээс нь арчиж эхлэхэд Тэхён ч түүнтэй адил үйлдэл хийсээр,

"Бүгд миний буруу, ер нь би хот руу буцсан нь дээр байх."

"Юу гэж дээ, би тэр үед юу хийж байгаагаа мэдээгүй. Намайг уучлаарай."

"..."

Жимин хэсэг дуугүй зогсож байгаад, арчиж байсан аягаа ширээн дээр тог хийтэл тавьж,

"Би Юнги ахтай ярих хэрэгтэй байна." гэсээр өрөө рүүгээ ороход Тэхён санаа алдсаар үлдлээ.

•••

"Тэ~"

Тэхён өрөөний булангаас хар хурдаараа охин дээрээ ирэхэд үүнийг нь харсан Жонгүг ч хийж буй зүйлээ хаян тэдэнтэй нэгдлээ.

"Д-дахиад хэлээч хонгор минь. Тэр сая Тэ гэсэн." Тэхён Элисийг өвөр дээрээ авахад Жонгүг тэр даруй булаан тэврээд,

"Та буруу сонсчихсон юм биш үү?"

Тэд хоёул шүлсээ гүдхийн залгиад охинруугаа харлаа.

"Тэ~"

"YESSSS!!!' Тэхён орилон боссоор энд тэндгүй гүйн дэвхцэж, бүжиглэж эхлэхэд Жонгүг урам хугарсан янзтай Элисийг буулгалаа.

"Аахх, Тэр яагаад дандаа таныг сонгодог байна аа?"

Тэхён ялалтын царайгаа гарган гараа сунгахад, Жонгүг ярвайсан хэвээр түрүүвчнээсээ 50000-тын дэвсгэрт хоёрыг ахдаа өгөв.

Тэгсэн ч удалгүй тэр нүүр дүүрэн инээмсэглэж, амьдралынх нь утга учир болсон хоёрыг чангаар тэвэрлээ.

Жонгүг зүүднээсээ сэрэхэд ганцаараа том орон дээрээ хэвтэж байлаа. Тийм дээ, өөр хаана байх ёстой гэж?

Нүднээс нь нулимс зогсолтгүй урсаж, дэрний нэг хэсгийг норгожээ.

"Хён" тэр амандаа бувтнасаар утсаа хайж олон Тэхёний дугаарыг хийв.

Гэхдээ, түүнрүү залгахад зориг нь хүрсэнгүй.

Харин энэ үед нөгөө талд, Тэхён яг адилхан зүүднээс нулимстай сэрэн Жонгүгын дугаарыг утсандаа хийж байлаа.

A/N: Богино хэсэгтэй ч ойр ойрхон өгөөд байхыг хичээнэ ээ.

ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪWhere stories live. Discover now