Eight

4.5K 424 48
                                    

"Юу хийж суугаа юм?"

Арын хашааны сандал дээр ганцаар суух Тэхёнтой Жимин нэгдэн ийн асуухад Тэхён хөнгөн инээмсэглэн түүнрүү нэг харчихаад эргэн сар луу ширтлээ.

"Зүгээр л … бодоод."

"Юуны талаар.?"

"… Би анх гей гэдгээ мэдрэхэд юу болсон гээч?" Жимин инээмсэглэн зөөлөн толгой дохиход Тэхён үргэлжлүүлж,

"Жон Жонгүг анх шилжиж ирснээс хойш би нэг л сонин болчихсон. Түүнрүү хардаг харц энгийн биш гэдгийг мэддэг хэрнээ захирч чаддаггүй байлаа. Жонгүг л өдөржин бодогдоно, дэвтрийн арын хуудас түүний нэрээр дүүрчихсэн байдаг. Хусог ах түүнийг бүлгэмд авчирахад… *инээх* бүх зүйл тэсэрчихэж билээ."

"…Өөртөө гутарч уурлана, уйлна. Өөрчлөх гэж хэд хэдэн ч охины зүрх сэтгэлээр тоглосон. Нэг л мэдэхэд өөрийгөө хамгийн адгын амьтан мэтээр төсөөлж байлаа."

"…Ширүүн үг нь сэтгэл рүү гүн чигчиж ордог. Тэгсэн хэрнээ ганц зөөлөн харцанд нь дэлхийн нөгөө хязгаар луу шидэгдчихдэг."

"…Тэгэхгүй гээд ч яах билээ? Жонгүг байхгүй бол би хэн ч биш."

"Гэнэт яагаад энэ талаар яриад байгаа юм?"
Тэхён дуугаа хураан доош харж, хэсэг хугацааны дараа мөр нь чичигнэж эхлэв.

"Тэр-… одоо юу хийж байгаа бол?"

Тэр үнэхээр юу хийж байгаа бол?

Жаргалтай байгаа болов уу?

Жаргалтай байгаа болов уу?

-

"Жонгүг юу хийгээд байгаа юм бэ?"

"Зурагт… үзэж байна."

Хусог нүдээ эргэлдүүлэн санаа алдаж "Ядаж наад зурагтаа асаагаач!"

Түрүүхэн тэр ногоо хэрчиж байхдаа хутганыхаа ирийг нөгөө тийш нь харуулаад барьчихсан, харин харц нь өөр зүгт гөлөрчихсөн зогсож байснаас Хусог эмээсэндээ түүнийг буйдан дээр суулгасан юм. Харин одоо тэр унтраастай дэлгэцээр олон ангит кино үзэж байгаа бололтой.

Үнэндээ Жонгүг ийм л байдалтай сарын хугацааг туулсан.

"Өрөөндөө бүгэж байсан чинь хамаагүй дээр юм байна." Тэр Жонгүгын мөрөн дээр хэд хэд цохиж "Сүнс нь зайлцан амьтан шиг суугаад байлгүй дэлгүүр гараад ир. Өндөг дуусчихаж."

Жонгүг толгой дохин дуугүй л гарч явлаа. Орцны хаалга онгойлгоход оройн хүйтэн салхи бүх л биеийг цохих нь хэдэн өдөр гараагүй түүнийг багахан цочиход хүргэв. Хүйтэн байх чинь.

Гэрээс нилээн зайтай дэлгүүрээс хэдэн өндөг барин буцан ирэхдээ тэр орцны үүдэнд зогсох танил нэгнийг олж харав. Гэвч тэр нэгэн нь Жонгүгын царайг улам барайлгаж, хөмсөг зангидуулахаас цаашилсангүй.

"Бид дахиж уулзахгүй гэж бодож байлаа, Жина." Түүний хоолой ширүүсчээ.

"Чамтай ярилцах гэж ирсэн юм." Жинагын өмнөх уран наалинхай, янаг гэмээр хоолой ул мөргүй алга болсон байв.

"Ярилцах зүйл байгаа гэж бодохгүй байна." Жонгүг түүнээс хариу хүлээсэнгүй орцны хаалга онгойлгон орох гэсэн Жинагын хэлсэн сүүлийн 3 үг үйлдлийг нь зогсооход хүргэлээ.

"Жонгүг, би жирэмсэн."

A/N: Ta nar ene huuhnig tm amarhn arilad ugnuu gj bodsnu? Ugui l bhguyu ntr. Yr n Kooktei taarsn huuhnud hatuu samar l bdg ymda ntr.

ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪWhere stories live. Discover now