Жимин гайхширсан байдалтай сууна.
Учир нь Тэхён унтах болчихоод байхад зааланд суусаар байсан ба галзуу юм шиг утсаа ширтэн инээмсэглэсээр байна.
Тэр зүгээр л асуучихмаар байвч, ойрд гараагүй энэ инээмсэглэл арилчихвий гэж эмээх шиг болж байлаа.
"Тэх-ён?" Жимин болгоомжилсон маягтай дуудахад тэр төв царайлан харав.
"Айн?"
"Сайхан мэдээ дуулаа юу? Яагаад ингэтлээ инээмсэглээд байгаа юм?"
Тэхён жуумалзсан ч тэрийгээ нуух гэж хичээнгээ "Зүгээр... Ж-Жонгүгтай ярьсан юм."
Жиминий нүд томрон ойртон очиж "Нээрээ юу? Тэр юу гэж байна?"
"Намайг... санаад байна гэнэ." Энэ үгнийхээ дараа тэр тэсэлгүй багахан инээд алдчихав. Жимин хачин царайлан боссон учир нь Тэхёний хацарт улаан туяа татчихсан байсан юм.
Түүний энэ талыг хараагүй дэндүү уджээ. Үнэндээ Тэхёнийг Бусанд ирсэнээс хойш Жимин ямар зүйл хийгээд ч түүнийг чин сэтгэлээсээ инээмсэглүүлж, инээлгэж чадаагүй билээ.
Гэтэл Жонгүгын харилцуурын цаанаас хэлсэн тэр үг л бүгдийг чадчихлаа шүү дээ. Гайхамшигтай биш гэж үү? Тэхён үүнийг л хүлээгээд байж.
"Тэгвэл чи Сөүл буцах уу?"
"Тэгэх хэрэгтэй юу?"
"Яасан Жонгүг ирээд авна гэж хүлээж байна уу?"
"Үгүй ээ. Би очсон нь дээр байх."
"Сайн байна. Одоо орж унт би цэвэрлэгээ хийчихээд амармаар байна."
"Би туслах уу?"
"Тэхён би цэвэрлэмээр байна гэсэн болохоос шавхайтай нь загалтуулж хаямаар байна гээгүй -_-"
•••
Энэ орой Тэхён унтаж чадсангүй.
Маргааш Сөүл буцахаар болсон ч сэтгэл нь нэг л зүйлрүү тэмүүлээд байв.
Догдолсон гэхээсээ илүү түгшүүртэй.
Яг л хэн нэгэн түүнийг дуудаад байгаа юм шиг. Түүнийг хүсэн орилж чарлаж, тарчилж байгаа мэт санагдана.
Тэр энэ мэдрэмжээ догдлол гэж нэрлэж зүрхэлсэнгүй.
•••
"Очоод холбоо барихыг хичээгээрэй. Би цуг явмаар байгаа ч энэ газрыг дахиад эзгүй орхичихвол... Юнги ах... *санаа алдах* Ойлгоно биз дээ?"
"Шалтаг байна даа." Тэд инээлдэн үргэлжлүүлэн цайгаа ууцгаалаа. Үүдний хаалганы хажууд Тэхёний цүнхтэй хувцас харагдана.
Энэ магадгүй тэдний уусан хамгийн жаргалтай өглөөний цай байх.
Гэхдээ... энэ мөч удаан үргэлжилсэнгүй.
Харилцуурын цаанаас хэлсэн Хусогын үгс Тэхёнийг үхүүлэх л дутаж байв. Тэр шууд л Сөүл рүү зүглэлээ.
Жонгүг одоо эмнэлэгт ухаангүй байна. Би түүнд санаа зовоод очсон юм. Тэр... унтаж байсан. Хамаг биенийх нь хөлс цувчихсан, дуудаад ч сэрэхгүй. Сүүлд нь би шүүгээн дээр-... нойрны эм байхыг харсан. Би буруу бодоогүй бол тэр бараг маш ихийг уучихаж.
Автобус хараал идсэн мөлхөх шиг санагдаж, Тэхён нулимсаа тэвчин явсаар ирэх ёстой газраа буухад аль хэдийн харанхуй болчихсон байлаа.
"Хусог ахаа!"
"Тэхён!"
Тэхён эмнэлэгийн хонгилоор ухаангүй гүйж яваад эмчтэй ярилцан зогсох Хусогыг олж харав.
"Ж-жонгүг-!"
Эмч "Та өвчтөний ар гэрийн хүн үү?"
"Би... н-нөхөр нь."
Эмч гайхан харсан ч "Өвчтөн тайвшруулах үйлчилгээтэй нойрны эм их хэмжээгээр хэрэглэсэн байна. Аз болоход зүрхэнд үйлчлэхээс өмнө бид бүх дотор эрхтэнийг цэвэрлэж хорыг тайлсан. Ямартай ч ухаан орсны дараа нарийн шинжилгээ хийх болно." гэж хэлээд цааш явлаа.
"Б-би орж болох уу?"
Хусог толгой дохин сандал дээр суухад Тэхён удаанаар алхсаар өрөөрүү орлоо. Сэтгэл нь арай амарсан санагдана. Чимээгүй өрөөнд орсоноос болж өөрийнх зүрхний цохилт чихэнд нь сонсогдож байв.
Царай нь цонхийн хувхай цайсан, нэмээд нилээн турчихсан байх ухаангүй залууг хараад тэр хацраа дотроос нь цус гартал хазаж байлаа. Гарных нь үенүүд түүний чанга атгалтаас болж цайрна."Тэнэг! Ганцхан хоног хүлээж чадахгүй.."
Амьсгал дахин тогтворгүй болж тэр доош өвдөглөн суугаад эмнэлэгийн орны төмөр бариулаас атгалаа.
"ХАРАМСАХГҮЙ ГЭЖ ҮЛДЧИХЭЭД САЙХАН АМЬДРАХГҮЙ ЯАСАН ЮМ НОВШ МИНЬ!!!"
Уур нь хүрч, эсвэл дэндүү айсандаа чангаар орилон хараахад Хусог сандран хаалга нээгээд удалгүй байдлыг ойлгосон бололтой буцаан хаав.
"Хэрвээ одоо үхэх юм бол... хэзээ ч чамайг уучлахгүй!"
A/N: Yun turund uuchlalt husehed bi anagaah uhaani talar tiim ch ih medlegtei hun bishee. Deer garj bga Kookin onosht utgagui, eswel aldaatai zuil bwal oilgooroi :))
ВЫ ЧИТАЕТЕ
ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪ
Любовные романы"Би тэвчээрийн хавцал дээр олон жил тогтсон. Унахыг хүсэх олон үед би зөвхөн чамайг бодож тэмцэн үлддэг байсан юм. Чамайг надтай хамт тэмцэнэ гэж итгэдэг байсан болохоор. Гэхдээ.. Эцэст нь чи намайг тэндээс түлхэх байж. Одоо би ёроолгүй харанхуй руу...