Five

4.2K 456 11
                                    

"Жонгүгиe, би мөрийг чинь бариад өгье?" Одоо Жонгүгтэй бараг л үерхэж байгаа эмэгтэй, хагас нүцгэн байдалтайгаар орлуу нь мөлхөн гарч түүнийг араас нь тэвэрлээ.

Тэр Жонгүгын мөрийг зөөлөн зөөлөн атгангаа "Жонгүг би сая гэрлээд хаана амьдрахаа бодож оллоо." гэв. Жонгүг бага зэрэг ёжлон инээмсэглээд,

"Бид гэрлэх юмуу?"

"Мэдээж."

Жонгүг түүний атгалтанд тааруулан хүзүүгээ эргүүлэхдээ хэнэг ч үгүй,

"Жина, би гей." гэх нь тэр. Яг бодож байснаар нь Жина үйлдлээ зогсоон "А-айн?"

"Би ижил хүйстэнээ сонирходог гэж байна."

"Ю-юу яриад байгаа юм Жонгүг?"

"Бас би саяхан нөхрөөсөө салсан. Тэгээд юу гээч, өнгөрсөн 6 жилийн турш би хэзээ ч эмэгтэй хүн сонирхож байгаагүй."

"Надруу дахиж битгий залгаарай." Жина түүнрүү жигшсэн харцаар харсаар хувцасаа цуглуулж, цүнхээ шүүрэн гэрээс нь гарлаа.

"Угаасаа хүсэхгүй байна." Тэр амандаа бувтнасаар орондоо орлоо.

Гэнэтхэн түүнд Тэхёний үнэр хамар цоргин үнэртэхэд тэр гайхсаар нүд нээлээ. Түүний энэ гэрт үлдээгээд явсан ганц цамц…

Хэзээдээ бас өмсчихөө вэ?

Өөрөөсөө асуусаар, цамцыг тайлан өрөөний буланруу шидчихээд хөнжлөө толгой дээгүүрээ бүтээн унтахыг хичээв.

Гэвч нэг л болж өгсөнгүй, ийш тийш хөрвөөн тийчигнэсээр нэг л мэдэхэд босч ирээд газарт чулуудсан ахынхаа цамцыг барин тэндээ суулаа.

Нэг дусал, хоёр дусал, гурван дусал.

Удалгүй эрэгтэй хүний цурхиран уйлах чимээ өрөөний өнцөг тохой бүрт хүрч, тэндээ шингэж эхэллээ.

Хайр гэж ийм л барьцгүй байдаг бололтой. Сэтгэлээ сонсолгүй түүнийгээ гомдооно, алдана. Тэгээд харамсана. Өнгөрсөн рүү буцаж болдог бол… гэсэн тэнэг зүйлс бодож өөрийгөө зүхнэ, буруушаана. Санана, харахыг хүснэ, галзуурч эхэлнэ. . . Үхэж эхэлнэ.

A/N: Богинохон байна уу? Sorry mee. Ойрд зав муутай байна өө.

ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪWhere stories live. Discover now