Ten

4.3K 426 13
                                    

Чамгүйгээр амьдрах гэж үзлээ

Чамайг мартана гэж итгэсэн ч

Кофе уухаа болих шиг амар биш юм

Нүд нээх бүрт чамайгаа ахин дахин санагалзана

Яг ингээд л чамдаа донтчихсон мэт

Ганц л өдөр харахгүй бол үхчих мэт

Зүрх нулимсаар дүүрэн байхад яаж чамайг-

Тэхён үүнээс цааш сонсож тэссэнгүй чихэвчээ суга татан, утастайгаа хамт газарт саваад бачуурсандаа чангаар хашхирлаа. Тэр хаана ч юм нэг сандал дээр суух ба гэрийн углааш болон хормогчтой их л эвгүй харагдах аж.

Яг одоо түүнд бүх зүйл худал мэт санагдаж байлаа. Эсвэл бүр анхнаасаа худлаа байсан мэт.

Бүгд... Анхнаасаа.

Хараал ид.

Яагаад би энэ их зовлонг туулах ёстой юм бэ?

Энэ бүгд миний буруу юм гэж үү?

Тэхён сурсан зангаараа хамгийн түрүүнд өөрөөсөө бурууг эрнэ.

Магадгүй тэр төрсөн нь буруу байх. Эсвэл Жонгүгтэй учирсан нь. Сэтгэлээ илчилсэн нь буруудсан юм болов уу? Эсвэл тархиа биш сохорсон зүрхээ дагаж түүнд итгэсэн нь буруу байх. Америкт байхдаа түүнрүү эргэж очсон нь буруу. Тэд хуримласан нь ч буруу байх. Элисийг өргөж авсан нь хамгийн том алдаа байж болох юм.

"Тэхён?"

Жимин түүнийг олж ирэн хажууд нь суулаа. Тэхён түүнрүү харсангүй. Аньсаган дээрээ тогтоох нулимсаа ханцуйгаараа шувтран ярьж эхлэв.

"Тэр намайг эхлэлээсээ хуурч байж. Тэр гей биш! Надад зориулагдсан нэгэн биш байж шүү дээ. Новш гэж, яагаад миний хажууд тийм удаан байсан юм бол? Одоо тэр аз жаргалтай, хайртай бүсгүйтэй бас удахгүй хүүхэдтэй болох нь. Магадгүй би аз жаргал хүсээд өнгөрөх ёстой байх."

"... Ахаа, та намайг энэ өдрүүдийг яаж туулж байгааг мэдэх үү? Би зүгээр л амьд яваа нэгэн шиг өөрийгөө мэдэрч байна."

-

"Жонгүг, би чамайг энэ хүнд байдлаас авж гарахыг үнэхээр хичээсэн. Би шантарч байна, залхаж байна. Үүнээс илүү чамайг тэвчиж чадахгүйнэ. Ах нь ч бас амьдралтай нэгэн шүү дээ." Хусог ингэж хэлээд түүний өрөөнөөс цаашлаад гэрээс гарч явлаа.

Жонгүг үл ялиг инээн хөнжилдөө улам шигдэнэ.

Түүнд байсан сүүлийн нэгэн орхиод явчихлаа.

Одоо түүнд юу ч хамаагүй.

ғʟɪᴘᴘᴇᴅ ɪɪWhere stories live. Discover now