Ep1

1.6K 68 6
                                    

Дахиад л нэг тэнэг өдөр эхлэх шив...уйтгартай нэгэн хэвийн өдөр хоног үргэлжилсээр л хэзээ энэ бүхэн аз жаргалтай болох бол?Магадгүй намайг хайрлах нэгнийг олтол уу?

Намайг Ким Солхён гэдэг.Хамгийн хайртай гэр бүлээ алдсан өрөвдөлтэй охин.Ээж аав дүү маань миний ахлах сургуулийн төгсөлтийн баяр дээр ирэх замдаа авто осолд орж амь насаа алдсан...Энэ бүхэнд би өөрийгөө өөрийгөө буруутгасаар 1жил болж байна.Гэртээ бүгсээр нэг жил болж...

Өөрөөр амьдрах цаг ирсэн байх тиймүү, өөрийгөө өөрчлөх цаг ирсэн байх.Гэхдээ л миний сэтгэлд хар нүх үүссэн.Хэний ч нөхөж чадахааргүй.
   
Өглөө эртлэн босон өөрийгөө бэлдээд өглөөний цайгаа уучихаад гэрээс гарлаа.Би нэг академид суралцах болсон юм,хотоос зайдуу нам гүм ой дотор дотуур байрны хамт байрлах надад л тохирсон гэмээр онцгой академи. Одоо би тэр газар луу автобусанд суугаад явж байна.
      
Амар тайван байдал эвдэн нэг охин хажууд минь ирэн сууж

_:Сайн уу? Намайг Сүжин Туан гэдэг.Чи Вондер Академид сурах гэж байгаа юмуу? Би ч бас сурах гэж байгаа.Хоёулаа танилцъя,чамайг хэн гэдэг юм?

Би хоосон нүдээр хэсэг харж байгаад

Би: Сайн,Солхён гээд эргэн цонх руу харан бодолд автан суулаа.

Сүжин:Мммнн гэж гомдолтой гэгч нь санаа алдах нь сонсогдов.

Магадгүй энэ охин л надад тэнд очиход хань болох байх тийм үү?Уг нь хөөрхөн сэргэлэн цовоо охин юм,даан ч сая би жоохон хэтрүүлчих шиг боллоо. Заазаа дараа л ярилцъя даа.

Орд харш гэмээр том сүрлэг байшин,түүний хажууханд байх мөн л орд харш шиг байшин. Хүүхдүүд орилолдон автобуснаас уван цуван гарцгаалаа.Сүжин миний хажууд л яваад байх юм.Заазаа нэг үг сольсон болохоос..

Би:Таалагдаж байна уу?

Сүжин:А-айн юу тэрэв?

Би:Энэ газар

Сүжин:Үнэхээр их таалагдаж байна,тансаг зэрэглэлийн хөгжилтэй сонирхолтой хачирхалтай академи вааууухххх гэж над руу малийн инээж байлаа.

Би:Хачирхалтай нь ч хачирхалтай л байх

Сүжин:Хоёулаа сайн найзууд байцгаая гээд над руу гараа сунгалаа.

Би хэсэг түүний гар луу ширтэж яахаа мэдэхгүй гөлрөн зогсож байгаад

-:Тэгье гээд түүнлүү инээмсэглэлээ.

Энэ миний нэг жилийн дараа инээсэн анхны тохиолдол байх гайхалтай энд ирсэн өдрөө ингэж өөртөө шинэчлэлт хийдэг юм байжээ. Цаашид юу болох бол?Энэ газар намайг хэвийн нэгэн болгох болов уу?

ЗААА ТЭГЭХЭЭР ШИНЭХЭН ӨГҮҮЛЛЭГ ЭХЭЛЛЭЭ ВОТ&СЭТГЭГДЭЛ САЙН БИЧВЭЛ ХУРДАН ХУРДАН ОРУУЛАХ БОЛНОДОО ККК💕💕💕

|CHANGED...|jjk✔️Where stories live. Discover now