Ep2

845 47 2
                                    

Хичээлийн анхны өдөр.Ямар байх бол?Сонирхолтой байх болов уу?Юу болох бол?гэх бодлуудад дарагдан нүүрээ хөнгөхөн будан сууна.

Нэг хүнийг дурдахгүй бол болохгүй байх.Мэдээж Сүжин шүүдээ.Бид нэг өрөөнд орсон,Сүжин гуйсаар байгаад....Тэр өглөө боссоноосоо хойш олон долоон юм их ярьж байгаа,би тэрнийг нь сонсон худлаа толгой дохин л өөрийгөө бэлдсээр байна.

Сүжин:Нээлтийн үйл ажилгаа гэж гоё юм болох байх даа Аахххх хүлээж тэсэхгүйнээ хурдан явцгааяаа Солхёнши

Би: Одоохон,эсвэл чи өөрөө түрүүлээд яв гээд хэнэг ч үгүй хэлчлээ

Сүжин: Чамтай л хамт явнааа, хурдлаарай хөөрхнөө гээд нүүрэнд минь тулан эгдүүтэй царай гаргах нь тэр би ч тэсэлгүй инээж орхилоо. Сүжин баяртай байгаа бололтой цаана байгаа сандал дээр томоотой суух аж.

Би:Заа явах уу?

Сүжин:Явцгаая еэээээеееее гээд л намайг сугадан хаалга саван чирч гарлаа.

Академийн үүдэнд очиход маш олон сурагчид байх агаад тэр дундаас миний нүдэнд академийн үүдэнд зогсох 7 залуу туслаа. Нүүр дүүрэн инээмсэглэлтэй 6 залуу дунд зогсох гунигт автсан мэт царайтай нь миний сонирхлыг хамгийн ихээр татаж байлаа.Магадгүй гуниг зовлонтой бүхэн надад таалагдаж,сонирхол татдаг байх.

Нээлт эхлэн тэр залуусын нэг өндөр өвөрмөц царайтай нэгэн нь индэр шиг юман дээр гарч ирэн микропон авав.

-:Заа Бүгдээрээ сайн байцгаана уу,Оюутнуудаа тэгэхээр Вондер Академийн маань шинэхэн хичээлийн жил эхэлж байгаад баяртай байна.Та бүхэнд сурлагийн өндөр амжилт болон бүхий л сайн сайхан бүхнийг хүсье.Одоо бүгдээрээ хамтдаа оюуны их өргөө рүүгээ морилцгооё гэхэд бүгд алга ташин орилолдоцгоолоо.

Дотогш ороход үнэхээр л Сүжины хэлснээр тансаг зэрэглэлийн сургууль угтаж авлаа...Гэхдээ хаалгаар ормогц эгц урд байх ханан дээр түрүүчийн 7н залуугийн зураг байх бөгөөд бас л миний сонирхлыг татсан залуу ганцаар хүйтэн царайлсан байсан юм.Эд нар яг хэн юм бол,удирдлагын албаныхан байх тийм үү? Гэхдээ яагаад тэр нэг л залуу хүйтэн,гунигтай царайтай байгаад байдаг юм бол,эсвэл угаасан тийм царайтай хүн юм байхдаа?гэж бодсоор зогсож байтал цаанаас Сүжин намайг дуудан бодлоос минь салгав.

Сүжин: Солхёнааа нааш ирээ,энд шинэ оюутнуудад зориулсан тусгай хурал болох гэж байна хурдлаа!!!

Би:А-аан заа очлоо гэсээр хурдан хурдан алхлан маш том бараг жижиг хэмжээний фэстивал зохиочих хурлын танхимд орж ирлээ.Сүжинтэй хамт дундуурхан нэг суудал олоод тухлан суулаа.

Ахиал нөгөө 7 залуу тайзан дээр гарч ирлээ.Тэд үнэхээр царайлаг юм.

_:Ккххмм Заа шинэхэн оюутнуудаа сайн байцгаан уу?Намайг Намжүүн гэдэг,энэ сургуулийн захирал багш.Аа харин энэ 6 н залуус бол сургуулийн удирдлагууд байгаа юм.гэхэд залуус эхнээсээ өөрийгөө танилцууллаа.

Эгдүүтэй онигор залууг нь Жимин
Өргөн мөртэй нүдэнд дулаахан залууг нь Жин
Үргэлж л инээж явдаг нэг тийм морь шиг нь Хусог
Надаас ч цагаахан арьстай намхан залуу нь Юнги
Дөрвөлжин амтай харваас марзан царайтай нь Тэхён гэж өөрсдийгөө танилцууллаа.Харин нэг л залуу хэлээ залгичихсан уу гэлтэй хий хоосон харцаар бидэнрүү ширтэн зогсоно.Түүнээс ам өрсөн Намжүүн ам нээв.

Намжүүн:Харин энэ хүнийг Жонгүг гэдэг гэж танилцуулчихлаа.

Хусог: Манай сургуулийн дотуур байртай танилцсан байх,өөрсдийн гэртээ байгаа юм шиг байгаараа.Цайны цагаар бүгд цайны газар байх ёстой шүү,өөр газар хооллож болохгүй,ер нь цайны цагаар тэнд л байх ёстой.Ааа бас сургуулийн хойд талын хуучин номын сан байсан байшин луу дөхөөд ч хэрэггүй болов уу гэж зөвлөж байна. Заа бусад зүйлсийг мэдээллийн самбарнаас уншиж танилцаарай одоо хувиарынхаа дагуу хичээлдээ орж болно.Вондер Академид тавтай морил гээд өнөөх нүүр дүүрэн инээдээрээ инээхэд бүгд л заа гэсээр уван цуван хичээл рүүгээ явцгаав.

Нээрэн Сүжин манай анги юм байлээ,амар л биз ядаж л намайг тоож ярих хүнтэй.

Эхний хичээл нийгэм байх агаад 2 цагийн лекцтэй болж таарлаа. Лекцийн танхимыг хайн энэ тэрүүгээр явж байгаад нэгэн том хаалга олж харлаа,магадгүй энэ л байх том л танхим байж таараа тиймээс л ийм том хаалгатай байх гэж бодсоор хаалга руу дөхөж байтал нэг гар миний амыг таглан булан эргээд харанхуй хонгилын хананд шахчихлаа.

Би сандран хэн бэ? Гээд тэр хүн лүү хартал түүний нүд нүд нь...





Заа ер нь их сонирхолтой болох өгүүллэг байгаа юм шүү.Сэт&Вот сайн өгвөл гялз2 оруулаал байна шүү💕🙆🏻Taalagdsan gej naiday.

|CHANGED...|jjk✔️Where stories live. Discover now