Ep17

301 27 10
                                    

1сарын дараа

Жонгүг намайг бие чинь тааруу байгаа болохоор хичээлдээ битгий яв,гээд гэртээ 1 сар байлгалаа. Үнэндээ миний биеийн ямар ч хэсэг өвдөхгүй байгаа. Харин цус харах,үнэрлэх,мэдрэх болгонд хачин болчихдог. Түүний хэлснээр энэ бүхэн Жисоны бидэнд хийсэн ёр нь юм гэсэн.

Өдөржин нөгөө л нэг хийдэг тв үзэх,хоол хийх,гэр цэвэрлэх,өөрийгөө зугаацуулах юмсыг хийх болжээ. Ойрын 3 хоног Жонгүгийг академиас ажил гарсан гээд дуудагдсан. Тэр оройдоо ирээд өглөө хар үүрээр гараад явчихдаг. Өдрийг арай хийн аргацаан оройн хоол хийж байвал цонх тогших чимээ гарлаа. Цонхонд дөхөн очоод онгойлголоо.

Би: Чи чинь одоо хаалга гэж мэддэггүй юм уу?

Жонгүг: Мэдэхгүй ээ.

Би: Заазаа,хувцсаа сольж,гараа угаачихаад ирж хоол ид.

Жонгүг: Заа

Хоол идэх зуур бид хоёр хоорондоо ямар ч үг хаясангүй,гагцхүү л аяга халбаганы дуу л байшинд хадаж байлаа. Энэ байдлыг эвдэн

Би: Чи надад хэлэх юм байхгүй юу?

Жонгүг хоолоо идэнгээ "Юу тэрэв"

Би: Чи надаас юм нуугаад байна,дээрээс нь хэзээ энэ байшингаасаа намайг гаргах гэсэн юм.

Жонгүг: Одоо цаг нь биш байна.

Би: ЯАГААД БИШ ГЭЖ. БИ ЯМАР ХҮН АМЬТАН БАРИАД АЛААД ИДЧИХ БИШ. БИ ӨӨРИЙГӨӨ ХЯНАЖ ЧАДНА. ЧИНИЙХИЙГ БИ ТЭВЧДЭГ Л БИЗ ДЭЭ. ЭНЭ ХАРАНХУЙ БАЙШИНД ЧИНЬ 1 САР БОЛЛОО ОДОО БОЛОО ЮМ БИШ ҮҮ,БАС ЯАГААД ОЙРЫН 3 ӨДӨР НАДААС ЮМ НУУГААД,ХАЧИН ААШЛААД БАЙГАА ЮМ.

Жонгүг: Надад ярих тэнхэл алга,унтлаа"гээд өрөө лүүгээ дээш гараад явчихав.Миний ч уур хүрээд гэрээс хамаг хурдаараа гарлаа. Би илүү хурдан ч болсон юм шиг санагдаад байх чинь. Хөл хөнгөрчихсөн мэт. Гэрээс гараад харсан зүгтээ гүйгээд л байлаа. Нэг мэдсэн ойн гүнд ороод ирчихсэн байх шиг. Харанхуй болоод айх ч шиг. Нэгэн хожуул дээр хөлөө амраан сууж байвал нэг эмэгтэй хүний туслаарай гэх нь сонсогдлоо. Хэрэгт дуртай зандаа хөтлөгдөн өнөөх эмэгтэйн дуу гарч буй зүгрүү дөхөн очлоо. Очвол манай академийн онц сурлагатан эгч  байлаа,харанхуйд төөрөөд бүдэрч унасан бололтой хөлнөөс цус гарч байлаа.

Тэр: Хөөе,туслаач надад гуйя,ааххх *амьсгаадах*

Би улам тулан очоод " Танд юу тохиолдоо вэ"

Тэр: Манай ангийнхан зугаалж байсан юмаа,би харин ядраад мод налаад унтчихсан чинь төөрчихлөө. Ядаж байхад харанхуй болчихоод ойр хавийн газар ер харагдахгүй юм.

|CHANGED...|jjk✔️Where stories live. Discover now