Ep20

273 19 0
                                    

Жонгүг намайг хармагцаа Жисоныг тавьчихав. Үүнийг хүлээж байсан мэт Жисон хурдхан миний ард ирээд хүзүүнээс бариад зогсчихов...
————————————
Жисон:Зааа Жонгүгаа чиний эмэгтэй миний гарт байна. Над руу дайрах юм бол би түүнийг шууд хөнөөнө. Харин чи надад 3 цагийн дотор нууц бичээсийг авчирч өг. Тэгвэл би түүнийг тавиж явуулна.

Жонгүг яг л түүн рүү дайрчих гээд салагнаад байв. Гэвч тэр тэвчин ууртайгаар түүн рүү хараад "Би одоо авчрах болохоор түүнийг тавь одоохон" гэж нухацтайгаар хэлэв.

Жисон: Юу гэж дээ,Жонгүгаа би түүнийг чамайг иртэл яах ч үгүй ойлгосон уу?"гэчихээд миний хүзүүнд түүний амьсгал мэдрэгдлээ. Би түүнийг хөлөөрөө өшиглөчихөв. Хаанн ярвайх ч юм алга шив..

Жонгүг: Түүнийг тавь, тэр намайг иртэл эндээс явахгүй ойлгосон уу!Битгий хайртыг минь зовоогоод бай.

Жисон намайг алгуурханаар суллав. Би ч хурдхан Жонгүг дээр очиж тэврээд авлаа. Тэр миний үсийг илэнгээ чихэнд минь "Би удахгүй болохоор сайн байж байгаарай за юу?, Тэр чамд хүрэх л юм бол хамаг хүчээ ашигла,бас намайг бод.Чи одоо хавьгүй чадалтай болчихсон болохоор зүгээр байхаа, хайрт удахгүй ээ. Ирээд чамайгаа аваад явна заа" гэж шивнэлээ. Хариуд нь би зүгээр л толгой дохин улам түүнийхээ энгэрт шигдсэн юм.


Зохиолчийн талаас
Нууц бичээс тэдний хувьд үнэхээр чухал бололтой..
Жонгүг хамгийн хурднаараа академи дээр ирэн зөвлөлийнхөнтэй уулзав. Тэд ширээ тойрон нухацтайгаар ярилцан суух аж.

Согжин:Тэгэхээр Жисон түүнийг хүсчээ.
Жонгүг:тиймээ, бид түүнд тэрийг нь өгчхийл дөө.
Намжүүн: Тэр бичээсийг түүнд өгвөл бүх зүйл дуусна. Цэвэр цустнууд үгүй болж магадгүй дэлхий даяараа түүний мэдэлд орвол яах юм. Бид бодох хэрэгтэй.
Жонгүг: Бидэнд ингэж суух хугацаа байхгүй,тэрэнд миний Эрдэнэс байгаа" гэж цөхөрсөн хэрнээ зандрангуй хэлэв.

Ийн тэдний дунд хэсэгхэн хугацааны анир чимээгүй орчин бүрдсэн юм. Үүнийг таслан Юнги "Надад нэг арга байна" гэхэд бүгд түүнд анхаарлаа хандуулав. Харин Юнги тэдэнд санаагаа хэлж байхад тэд санал нийлж байгаа бололтой толгой дохин сууна.

Намжүүн: Болж байна.
Жонгүг: Хурдан явцгаая" гэсээр бүгд академиас гаран хуучин номын сан луу явцгаав.

Жисоны Жонгүгт өгсөн цаг дуусахад ердөө л 10 минут үлдсэн байна. Харин Жонгүг арайхан ирээгүй байх аж.
Жисон сандал дээр хүлээтэй суух Солхёнд хандан " Танай морьтой ханхүү чинь алгадаа, яах уу? Хоёулаа ажилдаа орж байх уу? Үгүй ээ би сая зөвхөн би гэж хэлэх гэсэн юм л даа" гэсээр түүнд ойртон удаанаар алхаж байлаа. Энэ үед Солхён түүнийг харцаараа алсан гэдэг нь илт байлаа. Жисон түүнд ойртон чихэнд нь "Чамайг үгүй хийх.." гэж бие арзайлгам хэлж орхив. Солхён түүн рүү жигшим харсаар " Харжил байя,хэн нь энэ дэлхийгээс бүр мөсөн арчигдахыг." энэ үгэнд Жисон худал чанга чанга шулмын инээдээр инээж байлаа. Ганцаар тэнэг хүн шиг инээсэн тэрээр одоо л бодит ертөнцөд ирж байгаа бололтой хаалганы зүг нухацтайгаар ширтэн гүнзгий амьсгаа авав. Түүний амьсгаа авч дуусахтай зэрэгцэн хаалгаар Жонгүг амьсгаадсаар орж ирэв. Жисон түүний гарт байх нууцат хайрцгийг олж хараад нүүрэндээ ёжтой инээмсэглэл тодруулсаар "Эээеее,ямар удаан хүлээлгэв ээ?ммнн" гэхэд Жонгүг "Надад нууц бичээс байна,одоо Солыг тавьж явуул"
Жисон: Эхлээд надад бичээсийг өг. Дараа нь Солхён чам дээр очих болно.
Жонгүг: Би яаж чамд итгэнэ гэж! Одоохон тэрнийг надад өгөөдөх"гэж бараг л орилох шахам хэлж байв.
Үүнд Жисон Солхёны хүлээсийг тайлж түүнийг  суллав. Гайхалтай тэр ийм амархан байсан юм гэж үү? "гэж гайхширсаар Жонгүг лүү гүйж байтал...

|CHANGED...|jjk✔️Where stories live. Discover now