Ep22

283 24 0
                                    

Миний талаас

Бүх зүйл сайхан боллоо гэж бодтол харин ч оронгоороо эргэчих шиг болох шив.Жины надад тайлбарласнаар бол Жонгүг л намайг тэр адгийн үхлээс аврах бололтой. Гэхдээ түүнд минь анхаарал,болгоомж,тэвчээр гээд их зүйл шаардагдана. Аааххх яахлаараа миний амьдрал ийм ядаргаатай хэцүү зовлонтой байдаг юм бэ?Бусдынх шиг эгэл жирийн жаргалтай байж болохгүй гэж үү???


Жин нухацтайгаар " Чиний хувирах өдөр нөгөөдөр юм байна. Тэр өдөр л бүх зүйл эхэлнэ,ойлгосон уу?Бид Жонгүг та хоёрыг энэ 2 өдөр хамтад нь байлгах болно,гэхдээ шөнө Жонгүгийг бид авч бэлдэх хэрэгтэй. Тэгж байж л бүх зүйл сайхан болно" гэж Жонгүгийн нууц байшингийн миний өрөөнд надад хандан хэлж буй нь энэ юм.

Би санаа алдсаар "Яагаад миний амьдрал ийм юм бол?"

Жин хажууд минь ирж суун нуруун дээр минь зөөлхөн хэд цохиж,тайтгаруулчихаад гараад өгөв. Одоо 2хон л хоног итгэх өгөхгүй нь,саяхан л 1сарын хугацааг хүлээж байсан биш бил үү? гэх бодлуудаараа өөрийгөө бүрхэн хэсэг хөнжилдөө хэвтлээ.

Ходоод хонхолзохын хэрээр гал тогоонд ороход Жонгүг цааш харан хоол бололтой хийн зогсож байлаа. Шуудхан л очоод араас нь тэврээд авав...хэзээ ч тавихгүй энэ чигээрээ үхэх мэт л...

Би: Сайхан үнэртэж байна шүү.

Жонгүг: Мэднээ,би угаасаа гоё үнэртэй. Миний үнэртэй ус бол дэлхийд цор ганц шүү дээ. Учир нь тэр үнэр нь надаас л гардаг юм. Тэгээд л би тэрийгээ шилэнд хийгээд нэмж өөр дээрээ өдөр болгон цацдаг байхгүй юу?" гээд л их донгосч байнаа. Хөөрхөн ч юм даа хүүхдүүд..

Би: Кххммм.." гээд түүнийг эргүүлж харуулаад "Би сая таны үнэр бус хоолны амтлаг сайхан үнэрний талаар ярьсан юм лдаа" гэсэнд Жонгүгийн нүүр нь улайгаал эхлэвдээ.

Би: Тэгтэл та чинь юу яриад байгаа юм бэ дээ."гээд түүнийг холдуулж бараг болж буй хоолноос жаахан амсчихаад ширээнд тухлан суулаа.

Вуууаааххх нөгөөдөх чинь гомдсон бололтой буруу харж байгаад хоол урд тавьж гэнэ....Өөө заа бүр зочны өрөөндөө ганцаараа хоолоо идэхээр явчихаж байгаа юм уу..зазаа хоолоо идчихээд л аргадъя даа. ХООЛ Ч ЧУХАЛ ШҮҮ...


Би: Хайраа~хоёулаа яах уу,гоё кино үзэх үү?


Би: Гүг-аа,хайр нь дахиад гоё хоол хийж өгөх үү?

Би: Ээээеее,би гоё дуулах уу,бүжиглэх үү?

Би: Хоёулаа хөзөрдөх үү?

Би: Хайраа,юу хиймээр байна. Хайр нь чинийхээ хийе гэсэн болгоныг хийе.....


Ааххх энэ залуу чинь аргадуулах шинжгүй юм биш үү?Зөндөө л үзлээшд. Ёстой хялам хийж ч харахгүй унтраалттай зурагт руу хараад суугаад байх юм. Сүүлдээ миний дургүй хүрээд "Ёоооёёё, боль боль мэд үү, гачин их зантай юм чинь" гэчихээд дээш өрөөндөө орон хөнжилдөө шигдээд өгөв. Харин чиг би ёстой гуйж гуйвштал нь нүүр өгөхгүй дээ.


Яг сайхан гүн нойрондоо автан унтаж байтал нэг гар орж ирээд бэлхүүсээр тэврээд авлаа. Мэдээж энэ бол их зант залуу.

Жонгүг хүзүүн дээр үнсээд "Нойрсож буй гүнж минь сэрээрэй" бэлхүүснээс минь улам чанга тэврээд "Юу гээч би чамд өөрөөсөө илүү хайртай,хэнээс юунаас ч илүү их хайртай"

Аааххх ингээд байх юм бол би яаж гүрийх юм"гэж санаал эргэж хараал түүнийхээ энгэрт шигдэн хэвтлээ.

Би эрхлэнгүй "Чи яагаад түрүүн хүн зөндөө аргадаад байхад хүн тоохгүй мулзан зан гаргаад байсан юм"

Жонгүг надаас бага зэрэг холдон "Өөө заа,мулзан зан гэж ямар занг хэлэх үү"

Би "Мэдэхгүй ээ,яагаад тоохгүй байсангаа хэлээчдээ"

Жонгүг үсийг минь илбэнгээ "Чи минь дэндүү өхөөрдөм эгдүүтэй харагдаад байсан юмаа, Тэгээд л чинийхээ эгдүүтэй төрхийг хараад л хараад л баймаар санагдаад байсан байхгүй юу" гэх нь тэр. Ааа мань хүн ичсээн. Ичсэндээ улам нөгөөхийнхөө цээжинд шигдсээн.

Жонгүгийн инээд алдаж буй нь мэдрэгдэж байна.Аз жаргалтай байна. Өнөөдрөөс эхлээд өдөр бүр энэ чигээрээ байгаасай~





Жонгүг хойноос минь тэврэн "Солхёнаа чамтай хамт удаан байгаагүй удаж шүү,сайхан байна"


Хамтдаа шүдээ угааж,нүүр гараа угаахдаа үсийг минь сэгсийлгээд "Одооноос дандаа ингэнэ гээд боддоо хоёулаа,,үгүй ээ бяцхан Жонгүг,бяцхан Солхён нартай хамтдаа~"


Шөнө унтах гээд хөнжилдөө хэвтэж байвал Жонгүг гэж хувцастай унтаж чаддаггүй дурачкаа чинь хамаг хувцсаа тайлчихлаа шүү шорттой л хоцрох шив. Би ч эргэж хараад нүдээ тас аниад хэвтчихэв. Араас шалдан банди чинь тас тэврээд авлаа шүү. Жаахан эвгүй байгаа ч сайхан байна.

Жонгүг нойрмог хоолойгоор "Сайхан амраарай,миний гүнжээ~"

Би "Миний ханхүү ч гэсэн сайхан амраарай~"





Аз жаргалтай байна. Хэзээ ч дуусашгүй мэт мэдрэгдэх энэ мэдрэмж одоогийнх шигээ үүрд байх болов уу?Маргааш өглөө гэхэд хийсээд алга болох уу?Эсвэл нүдээ аниад зүүдний ертөнцөд очиход алга болох уу?Үүрд энэ мэдрэмжүүд биеийг минь бүрхэн нөмөрч байгаасай~




















Аааххх зааа сайхан баярлацгаасан биз дээ..Энэ жилдээ үр бүтээлтэй,эрүүл энх сайн сайхан яг манай хоёр шиг жаргалтай байх юм шүү үри күтисс~~Заа өнөөдөр жаааалл уянгалуулчихлаа..манай хоёрын амьдрал бол ихээхэн зовлон дээр багахан хачир болох жаргал л юм даа~~20vote&10comm-н дараа~~60-аад хүнээс иймхэн вот&сэт гарах байлгүй дээ~~

|CHANGED...|jjk✔️Where stories live. Discover now