Ending part 25

648 46 4
                                    

Бие бүхэлдээ өд шиг хөнгөрч дээш тэнгэр лүү хөөрөгдөх үед би доош тонгойн харвал Жонгүг миний сүнсгүй биеийг тэврэн уйлах бөгөөд зөвлөлийнхөн ихэд гонсгор зогсох бөгөөд Жонгүгийг тайвшруулах гэж хичээж байв. Гэвч энэ нь түүнд минь ямар ч нөлөө байсангүй.

Тэнгэрт хөөрөгдөхдөө би энэ 2 гаруй жилийн хугацаанд харахыг хамгийн ихээр хүссэн хүнээ харсан юм. ЭЭЖ..

"Ээжээ" гээд л гүйж очоод тэврэх гэсэн ч бид хоёрын голд шилэн хаалт бий болсон байсан. Тэр байгаагүй бол ээжийгээ ганц сайхан тэврээд санасан сэтгэлээ дэвтээх байсан сан.

Ээж минь над руу өрөвдсөн харцаар харсаар " Миний үзэсгэлэнт охин минь,энд юугаа хийж яваа юм."

"Ээжээ,би энд магадгүй өөрийн хувь тавилангаараа ирсэн байх"

"Үгүй дээ миний охин. Чи минь дэлхий ертөнц дээр хийж бүтээх ёстой зүйлсээ заавал хийх ёстой. Чи түрхэн зуурын жингүйдлээсээ энэ хүртэл ирж болошгүй. Охин минь анх би чамайг төрүүлэхдээ хүний дээд биш ч гэсэн өөрөөрөө бахархаж,өөрийгөө үнэлэхүйц бас өнөр өтгөн гэр бүлтэй болоод ээж шигээ жаргалын дээдийг гэр бүлээсээ амсаасай гэж хүссэн. Чи минь минийхээ үргэлжлэл. Сол-аа буцаад яв. Энэ хүртэл амьдрахдаа хэний төлөө,юуны төлөө амьдарч байснаа сана."

"Э-ээжээ" гэхийн завдалгүй тэр алга болчихсон. Тэнгэрт замхраад нүдэнд үл үзэгдэх хэдий ч чихэнд минь "Хайртай шүү охин минь,магадгүй ээж нь үрийнхээ хөөрхөн бяцхан Сол болж төрмөөр байна" гэчихээд явсан юм.

Ээжийг ийн хэлмэгц сүнсэн бие минь огцом доош татагдан эх дэлхийдээ буцан ирж өөрийн биендээ эргэн оров..Би бол ээжийнхээ үргэлжлэл..

Нүд минь арайхийн нээгдэхэд би зовхио арай ядан дийлж байлаа. Эргэн тойрноо ажиглан харвал Жонгүг өрөөний мухарт яг л үхдэл шиг гивүүрэн сууж байх аж. Харин зөвлөлийнхөн тойрон зогсоод нэгэн зүйлийн тухай нухацтай ярилцаж байх шиг харагдана.

Би мөн л арай ядан хоолойгоо гарган "Н-нө-гөө б-би" гэж ээрч муурсаар сулхан хоолойгоор хэлэв.

Жонгүг миний аяархан хэлсэн хоолойг ч гаргуйд сонсон хар хурдаараа над дээр гүйж ирэн гарнаас минь атган найдвар тээсэн харцаар ширтсээр "Сол-аа сэргэчихсэн үү?Намайг харж байна уу Сол-аа" гэж сандран асуув.

Би үнэхээр их ядарч байсан ч багахан инээмсэглэл тодруулан "Мхнн" гээд толгойгоо дохив.

|CHANGED...|jjk✔️Where stories live. Discover now