Ep10

390 28 3
                                    

###-с
"Удахгүй түүнтэй бас түүнийг минь догдлуусан нэгэнтэй уулзана гэхээс хүлээж тэсэхгүй нь ДОГДЛУУЛАГЧАА"  гэсэн байлаа.
Үнэхээр учир битүүлэг юм...
Хэнээс ингэж надад смс болон захидал ирээд байгаа юм бэ!Намайг яах гээд ингээд байгаа юм болоо? Аахххх мэдэх юм алга энд ирснээс хойш надад маш олон хачирхалтай зүйлс тохиолдсон..Би 1жилийн дараа анх удаа инээж,хүмүүстэй дотно харьцаж,эрхэлж,хардалт гэх зүйлийг мэдэрсэн бас миний эргэн тойронд жихүүдэс хүргэм зүйлүүд их гарч байна..
Хамгийн том байшингийн гадна бүх хүүхдүүдийг цуглуулж байгаад Намжүүн дарга ийн хэллээ.
"Заа гааяяссс замдаа ядарцгаасан биз дээ,тиймээс өнөөдөртөө эндээ тухлаад амраад авцгаа,тэнд хуваарилалт байгаа шүү, аааа бас өнөө орой танилцах үдэшлэгтэй шүү хүүхдүүдээ"
Бүгд:Yessss~~~
Сүжин:Тиймэээ Солхёнаа хоёулаа нэг байшинд тэр тусмаа нэг өрөөнд юм байна гэж хэлэхдээ ямар баяртай байсныг нь та нар харсан ч болоосой учир нь бид хоёр биенээсээ хол өөр өөр өрөөнд орохыг үнэхээр хүсээгүй юм.
Би:Харин тиймээ сайн хэрэг болж. Ийн бид хоёрыг ярьж байхад миний араас нэг л хүйтэн мэдрэмж төрж,нуруу хүйт даагаад ирэхэд нь хойш эргэн харвал хэзээ ч харж байгаагүй охин над руу цоо ширтэн зогсож байлаа.
Би ч түүний харцнаас айгаад "Яаанаа Сүжинаа энэ хойноос нэг охин над руу аймаар хараад байх юм,намайг бараг харцаараа алчихлаа"
Сүжин зааж өгсөн зүг рүү хараад буцан над руу харцаа шилжүүллээ. "Ямар хачин охин бэ? Мэдрэл муутай байх аа эсвэл садист хая хая" гэж хэлэн намайг бага ч болов тайвшруулсан юм.

Бид хоёр өрөөндөө орон өөрсдийн эд зүйлсээ гарган янзалчихаад одоо л нэг юм биеэ амраан биенийгээ тэврэн хэвтэж байна. Сүжин ямар ч үедээ үзэсгэлэнтэй байх юмаа,түүнд бүр атаархчихлаа.

Нүдээ нээхэд би сандал дээр хүлээстэй байдалтай байх аж. Харин миний өөдөөс нэгэн хар баг зүүсэн охин байх ба намайг сэрснийг мэдмэгцээ нааш дөхөж ирэхэд надад хэзээ ч мэдэрч байгаагүй аймшигтай мэдрэмж хурж байсан юм. Тэр яг миний урд ирэн бага зэрэг тонгойгоод "Ямар их унтдаг юм бэ? Чамайг сэрэхийг хүлээх зуураа би өлссөндөө аль хэдийн 3 хүнийг үгүй хийчихсэн байна шдээ хар лдаа"гээд хойш болоход үнэхээр түүний ард 3 үхлүүт хүн хэвтэж байлаа. Би айж байна... Би" Чи надаар яалгах гээд байгаа юм,надаас юу хүсээв!Одоохон намайг явуул,явуул гэж байна" гэхдээ хамаг чадлаараа түүний өөдөөс орилж байхад тэр зүгээр л инээмсэглэн зогсох аж. Тэр "Хаахаахаа би чамаас зөвхөн...чиний амийг авмаар байна...чамайг хэрцгийгээр аймшигтайгаар энэ хорвоод төрсний чинь гайг амсуулмаар байна.Чи миний хүслийг биелүүлж чадах уу мммнн~" түүний хэлсэг зүйлсийг сонсоод би гацаж орхилоо,яаж амьсгалахаа мартсан бололтой би.. Уг нь би өөрийгөө хөгширөөд зуурдаар насан өөд болоосой,өөрийгөө ч тэр бусдыг ч зовоохгүйгээр..Гэтэл оронгоороо болж байх шив,одоо тэр ангаж үхэх гэж байгаа араатантай маш төстэй харагдаж байна. Над руу дөхсөөр л..дөхсөөр л..хүзүүнд минь ойрттол...
Би амьсгаадсаар орноосоо год хийтэл бослоо. Би одоо ч айж байна. Зүгээр л нэг хар дарсан зүүд байсан ч би хэзээ нэгэн өдөр энэ бүхэн биелэх вий гэхээс дагжин чичрэх шиг болж байна.

|CHANGED...|jjk✔️Where stories live. Discover now