Ep21

273 21 1
                                    

Жонгүгийн талаас

Сэргэлгүй 3цаг болчихлоо. Бидэнд найдвар байгаа болов уу?Тэрэнд минь өөрийнхөө өвчнийг дийлэх хүч тэнхээ үлдсэн болов уу? Тэр тэнэг хараал идсэн өдөр л би хяналтаа алдаагүй байсан бол ийм зүйл болохгүй байх байсан юм. Тэр минь одоо миний хажууд инээгээд сууж байх байсан юм.

Олон янзын бодол дундаа төөрөлдөн Солын гарнаас чангаас чанга атган сууж байвал хаалгаар Тэхён орж ирлээ.

Жин: Тэхёнаа,юу болсон бэ?

Тэхён: Тэд намайг энд хэрэгтэй гээд явууллаа. Тэр сэргээгүй л байна уу?

Жин: Тиймээ,бид түүнд шингэн хийсэн,даан ч үйлчилгээ нь их удаж байх шиг байна.

Би: Чамд ямар нэгэн арга байхгүй юу?Чи шулмын тал дээр хамгийн сайн нь биз дээ"гэж асуув. Тэр энэ байшинд анх удаагаа орж ирж байгаа аятай л эргэн тойрноо нэгд нэгэнгүй харж байлаа. Би гайхан түүнээс "Тэхёнаа,чи зүгээр үү?" гэж ахин лавлан асуулаа. Тэр над руу маш удаанаар гүн гүнзгий утга нь үл ойлгогдох харцаар харж байгаад "Тэхён уу,тэр зүгээр байгаа"гэх нь тэр. Пал хийгээл явчихав. Би түүн лүү ширүүхэн харж байгаад "Юу гэнээ,Тэгвэл чи хэн юм?" гэж асуувал тэр ганцаар баахан тэнэг хүн шиг инээж байгаад "Заазаа хахааха,тоглосон юм даа, Би би биш бол би хэн юм бэ?" гэв. Амьхандаа л түүний биенд шулам чөтгөр нь орчоогүй байгаа гэж айсан юм. Ашгүй үгүй юм шив,ийм тэнэг юм ярихыг бодвол.


1цагийн дараа

Нэг зөөлхөн гар энхрийлэл,хайр дүүрнээр үсийг минь илбэхэд би нойрноосоо сэрлээ. Нүдээ нээн өнгийж харвал бурханы аврал минь гэж хайрт минь сэрчихэж.

Солхён над руу сахиусан тэнгэрийн инээмсэглэлээ инээсээр "Яасан их унтдаг юм бэ?Зөндөө сэрэхийг чинь хүлээлээ" гэхэд нь би түүнийг шуудхан л энгэртээ наан тэврээд авлаа. Өдөржин хараагүй болоод ч тэрүү их санасан ч юм шиг Хэзээ ч тавихгүй мэт түүнийгээ дэндүү чанга тэвэрчихснээ сая Солхёны ёолох дуунаар анзаарлаа.

Би гарнаас атгаад нүд лүү нь эгцэлж харж байгаад "Сэргэсэнд баярлалаа,Сол-аа"

Солхён үсийг минь сэгсийлгээд "Ааээшш,би чинь хэн билээ дээ. Би ийм их хүчтэй" гээд булчингаа гайхуулж дүүрэв.

Бид хоёрыг ийн эрхлэлдэн байж байтал цаад өрөөнөөс нэг юм түс тас хийх чимээ сонстлоо. Би Солхёнд "Эндээ хүлээж бай,би оччихоод ирье" гээд гарч явлаа.

Чимээг чагнан явсаар яг төв хаалганы өмнө ирлээ. Хаалгыг нь зөөлхөн,алгуурхнаар онгойлговол..

|CHANGED...|jjk✔️Where stories live. Discover now