Ep16

301 22 4
                                    

Жонгүгийн талаас
Хэзээ ч ингэж ядарч,хэзээ ч ийм өвдөлт мэдэрч байсангүй. Гэхдээ энэ бүх өвдөлт одоо хамаагүй ээ,зөвхөн би одоо Солхёныгаа харахаар дээш шатаар мөлхөн гарч байгаа минь аз жаргалыг мэдрүүлэх шиг.Учир нь би түүн лүүгээ явж байна шүү дээ..

Түүний байгаа өрөөний хаалгыг нээн орвол тэр минь цонхоор ширтэн цааш харан зогсож байлаа. Араасаа ч гэсэн үзэсгэлэнтэй харагдаж байна шүү. Би сэмээрхэн гэтэн явсаар түүнийг араас нь тэврэхэд тэр годос хийн цочлоо.
Би:Би байнаа~
Солхён хэсэг чимээгүй байж байснаа мөр нь чичрэн уйлж буй нь мэдэгдлээ. Би тэрнийг эргүүлэн өөр лүүгээ харуулбал Сол шууд л цээж рүү минь зөөлхөн цохин амандаа "тэнэг" гэж үглэж байлаа. Энд ингэж тамлуулан удаан байлгасан болохоор би ингүүлэх ёстой байх гэж бодоод зүгээр л түүнийгээ харан зогсоно.
Ямар ч хариу үйлдэл үзүүлэлгүй хэсэг зогсож байгаад түүнийг татан цээжиндээ наан тэвэрлээ.
Би түүний үсийг илэнгээ "Уучлаарай Сол-аа ирэхгүй удсанд уучлаарай,одоо л ирж байгаад уучлаарай,ийм олон хоног зовоож байлгуулсанд уучлаарай,ийм байдалд оруулсанд уучлаарай,ингэж их зовоож байгаад уучлаарай,хайрласанд уучлаарай,бүх зүйлд уучлаарай" гэхдээ миний нүднээс нулимс дуслан тэрнийхээ мөрийг бага зэрэг норгож байлаа.
Солхён намайг бага зэрэг түлхэснээ"Тэнэг минь,яагаад удсан юм бэ!Зөндөө санасан мэдэв үү!Тэгээд үхснээ уучлалт гуйгаад байгаан! Бас наад нүүр амаа яачихаав? Жисонтой тулалдаа юу?"
Би газар ширтэнгээ толгой дохин хариу өглөө. Тэр намайг цааш түлхэн орон дээр хэвтүүлээд "Алив наанаа байж бай,би цэвэрлэх юм аваад ирье" гээд явах гэснийг нь би зогсоон
" Зүгээрээ,угаасаа удахгүй зүгээр болчихно,зүгээр л миний хажууд байгаач" гэсэнд тэр хэсэг над руу санаа зовсон харцаар харж байгаад хажууд суув.
Солхён:Би ойрд сонин байгаа.
Би:Яасан бие чинь өвдөө юу?Тэд нар чамд муу зүйл хийгээ юу?
Солхён:Үгүй ээ,мэдэхгүй юм. Би тайлбарлаж чадахгүй нь.
Би:Сол-аа чи хэлэх хэрэгтэй. Тэд чамд юу ч хийсэн байж мэднэ.Одоохон надад хэл"гэж шаардангуй хэлсэнд
Солхён:Цус..цус харахаар сонин болоод байна *уйлах* би яагаад байгаа юм бэ?чамаас цус гараад байна миний бие сонин болоод байна,чиний цусыг харахааррр..
Би:А-арай"би гацаж орхив.
Солхён:Жонгүгааа~ би энэ муухай газраас явмаар байна *уйлах*
Би түүний мөрөөр тэврэн БИТГИЙ УЙЛ гэсээр адгийн муу ёртой байшингаас гарч зайдуу байсан машин дээрээ очин бид тэндэас хөдлөн академийн цаахан талд боловч хэнд ч үл харагдах миний нууцхан байшинд ирлээ. Тэр минь их ядруу харагдсан болохоор би өрөөндөө оруулан амраахаар хэвтүүллээ.
Би:Амардаа"гэчихээд духан дээр нь үнсэв.
Солхён:Ммннн.

Би Солыг унтуулчихаад ажлынхаа өрөөнд орж ирэн цааш нааш хурдан алхална. Миний бодолд ганцхан зүйл эргэлдэн санааг минь зовоож байлаа.
Түүнийг минь хувиргах ямар нэгэн зүйл Жисон хийсэн юм биш биз? Хэрвээ тэгсэн бол би яах вэ? Энэ тал дээр би юу ч мэдэхгүй шүү дээ.

Солхёны унтаж байгаа өрөөнд орон түүнийхээ гарнаас зөөлхөн атган ажиглан сууна. Надад яаж ингэж дэлхий ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй заяагддаг байнаа. Би ч тэгж байгаад азтай дурак шүү"гэж бодон хэсэг хугацааг өнгөрөөж байвал Солхён сэрлээ.
Солхён: Би хэр удаан унтсан бэ?
Би: Миний хайр чинь яг л тарвага шиг унтдаг юм байна шд.
Солхён: Чи муу юу гэнээ *хөмсгөө зангидах*
Би:Заазаа тоглосон юмаа,чи минь нойрсож буй гүнж шиг байсаан."гээд түүнийг үнсэх гээд ойрттол Солхён "Үгүй шүү мммнай~ намайг оройож олсны бас намайг тарвагатай зүйрлэсний чинь шан! Гурван өдөр намайг үнсэж,гарнаас хөтлөхгүй,тэврэхгүй мэдэв үү"
Би худлаа эрхлэн гоншигнон "Эээээ,тэгээд би наахын, гурван өдөр чинь гурван жил шиг л санагдана шдээ,ядаж гурван цаг~" гэхэд Солхён хэсэг ганцаараа инээж байгаад " Иооооии, чамайг хэзээ ч ингэж эрхэлж байсныг харж байгаагүй юм байна шд." гэснээ шууд л намайг татаад тэврээд авав.
" Үргэлж ийм байгаасай, чи бид хоёр хамтдаа"

Сайхан өглөө эхэлж байна. Тэр минь миний гарыг дэрлээд цээжинд нь гүн шигдээд л. ҮҮРД ИЙМ БАЙГААСАЙ,ЧИ БИД ХОЁР ХАМТДАА.
Өнөөдөр би таамаглалаа батлах хэрэгтэй. Тэгж байж л түүний ирээдүйг шийдэж чадах юм шиг байна.
Би:Сол-аа нааш ир~
Солхён: Чи яах гээд байгаан.
Би:Би чинийхаа төлөө л хийх гэж байгааг ойлгоорой," гээд түүнийг татан ширээний ард суулгалаа.
Тэгээд ширээн дээр бэлдэж тавьсан аягатай өөрийнхөө хэрэглэдэг хүний цус гарган тавилаа.
Би: Сол-аа чи одоо энэ аягатай зүйл рүү анхаарлаа хандуулаарай гэхдээ чи үүнд нэг ч хүрч,ойртож болохгүй шүү заа.
Солхён: Заа гээд хамаг анхаарлаа аягатай цусанд тусгав.

Хэсэг хугацаа өнгөрөн түүнийг ажиглаж байтал Солхёны нүд нь байж ядсан болоод л гар нь байн байн өвдгөө цохиод шүлсээ год хийтэл залгих нь мэдэгдэв. Би албаар аягыг нь түүнд ойртуулан тавьтал түүний нүд нь бага багаар улайсаж байлаа. Тэсгэл нь алдаж байгаа бололтой баруун гар нь аажмаар аягатай цус руу ойртож байв. Би түүнээс өрсөн аягыг нь аван цааш хөргөгчинд хийлээ.

Тэр минь үнэхээр хувирч байна.Хараал идсэн Жисон...





Дараагийн хэсэг 10вот 5сэтийн дараа,бичих юм олдохгүй байвал биасаа бичээрэй😂~uri cuties~✨💕

|CHANGED...|jjk✔️Where stories live. Discover now