Ep19

309 25 0
                                    

  Жонгүг тэр нэрийг сонссон даруйдаа гэрээсээ хамаг хурдаараа гарч явав. Мөн тэрээр "ЖИСОН МУУ АДГИЙН НОВШ,ЧАМАЙГ БИ ОЛСОН ДАРУЙДАА АЛНА ДАА ААААХХХХ" гэж орилж байсан юм.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Зохиолчийн талаас

Хуучин эд зүйлсээр хучигдсан жихүүдэс хүргэм өрөөнд Солхён ганцаардана. Энэ газарт нэг шөнийг өнгөрөөсөн тэрээр хайртай хүнээ ирэхийг тэсэн ядан хүлээнэ. Хаалга онгойх чимээг сонссон ч тэрээр тэр зүг рүү харж зүрхлэсэнгүй.Хэн яах гэж байгааг нь мэдэх учир.

Жисон:Өглөөний цайгаа уугаарай" гэсээр түүний өмнө аягатай улаан шингэн авчирав.

Солхён: Намайг наад хороо ууна гэж бодоо юу?

Жисон: Уухгүй бол өлсөж үхэх нь байна шдээ,Сол-аа

Солхён: Намайг битгий тэгж дууд. Чиний наад бузар амаар чинь өөрийнхөө нэрийг дуудуулмааргүй байна. Нүднээс далд ор,ОДООХОН НАМАЙГ СУЛЛААДАХ" гэж орилон сандал дээрээ тийчигнэж байлаа. Харин Жисон түүнд улам дөхөн аягатай шингэнээ түүний эрүүнээс барьж байгаад албаар уулгачихав. Солхён түүнийг нь цааш залгилгүй тэвчиж байсан ч Жисон амыг нь хамхиулсаар байгаад уулгачихав.

Жисоны бах нь ханасан бололтой инээд алдсаар гарав. Солхён амандаа "Адгийн новш" хэмээн шивнэсээр үлдэв. Одоо түүнд хайртайс нь өөр хүн байхгүй. Түүний ганц найдвар л тэр. Үгүй бол тэр үхчихэж ч мэднэ.


Энэ хооронд Жонгүг Сол-ыг хайн ойг бүхэлд нь нэгжинэ. Даан ч тэр нэг ч ул мөр ололгүй Академи дээрээ иргэн ирэв.

Жимин: Ямар ч ул мөр алга уу?

Жонгүг: Тиймээ,ааххх би одоо яах вэ?

Согжин: SVT бүлгийн Мингю-гээр хайлгаад үзэх юм уу,цаадах чинь үнэрлэхдээ бол мэргэжлийн шдээ.

Жонгүг: Хмм,би уг нь хэн нэгний тусламжгүйгээр өөрөө бүгдийг зохицуулмаар байна.

Намжүүн өндөр дуугаар "Жон ЖОНГҮГ, чи хэдий болтол ингэж өөрийнхөөрөө зүтгэж байх юм. Юм бүхнийг л өөрөө хийнэ гэх юм. Тэгээд дараа нь юу болдгийгоо чи өөрөө мэднэ биз дээ. 10 жилийн өмнөх шиг зүйлийг дахиад хүсээд байгаа юм уу чи!!Тэр үед чи яг л ингэж зөрүүдлэсэн. Чи хайртай хүнээ алдмаар байна уу?"

Жонгүг доош харсаар " Үгүй,гэхдээ.."

Намжүүн: Ямар ч гэхдээ байхгүй. Тэгэхээр Тэхён SVT бүлгийнхэнтэй ярьж уулзаад,тусламж гуй. Харин Жимин ямар нэгэн зүйл харж,мэдрэх гэж оролд,болохгүй бол хуучин номын сан луу оч.

|CHANGED...|jjk✔️Where stories live. Discover now