Ep23

291 19 4
                                    

Аз жаргал удаан тогтдоггүй гэдэг үнэн юм даа. Нэг унтаж сэрэхэд л тэр нэгэн хүнд хэцүү гэсэн өдөртэйгээ нүүр туулах гэж...

Нэг зүйлийг дурдахад одоо бидний замд Жисон саад болохооргүй болсон. Намжүүнээс сонсохнээ түүнийг буулгаж авч галд нь шатаасан бөгөөд дахиж эргэж ирэхээргүй болгосон гэсэн. Тиймээс ч бага ч болов сандарч эмээх нь бага байна.

Гэхдээ би хамгийн ихээр сайн найзтайгаа л уулзмаар байна. Түүнийгээ хараагүй,түүнтэй ярилцаж суугаагүй хичнээн удсан юм бэ дээ? Ганцхан өнөөдөр ядаж 30хан минут Сүжинтэй уулзаж болох болов уу?

Энэ нууцхан хүслээ Жонгүгт хэлэхэд тэр "Болно гэж бодож байна. Бидний хийх зүйл орой сар гарахаар болох учраас өдөр чи академи рүү явж болно шүү" гэхэд нь би хичнээн их баярласан гээч. Шууд л Жонгүгийг хүзүүдэж аваад л тэнгэрт хөөрч нисмээр.

Хуучин номын сан академиас холгүй учир Жонгүгтай элдвийг ярилцан явсаар зорьсон газартаа дорхноо ирлээ. Одоогоор 3-р цаг орж байгаа учир би Сүжины ангийн гадаа суун түүнийг хүлээхээр шийдлээ. Харин Жонгүг надад энэ тэр юм захиж захиж зөвлөлийнхөн лүү явсан даа.

Түүнийг өнөөдөрт ямар их санаа зовж,нойр хоолгүй хичээж байгааг нь харах хэцүү юм..

30 гаран минут хүлээсний эцэст жинхэнэ найз ангиасаа гарч ирлээ. Бурхан минь тэр их туржээ,бас царай нь их цонхийж. Жинхэнэ л амьд үхдэл шиг л болчихож. Түүний энэ байдалд өөрийгөө буруутгаад алахад ч бэлэн байна.

Аяарханаар "Сүжинаа~" гэж дуудвал доош шал ширтэн явж байсан охин өнгийн нааш харав. Түүний харц над руу хэсэг "нээрээ юу" гэсэн харцаар харж байгаад нүднээс нь нулимс урсан буцан анги руугаа орох гэж завдав. Би амжин гүйж очоод араас нь тэврэв.

Тэр тийчлэн уйлсаар "Намайг тавиач,чи хэн болоод намайг тэврээд байгаа юм"

Миний ч нүднээс аргагүйн эрхэнд нулимс урсан "Найз чинь байна тэнэг минь, Солхён байна"

Сүжин: Үгүйэээ битгий худлаа ярь. Манай Солхён байхгүй байхгүй мэдэв үү. Надад тийм найз байхгүй!

Завсарлагаан таарсан учир хүүхдүүд бид хоёрыг ихэд сониурхан хараад байсан учир би түүнийг чирэн академийн дээвэр дээр гарч ирлээ. Тэгээд түүнийг өөдөөсөө харуулж байгаад хоёр мөрнөөс бариад " Сүжин-аа сонс лдоо. Би чиний Сол чинь байна. Би амьд,эсэн мэнд чиний өмнө зогсож байна. Битгий ингэж тэнэг зан гаргаад бай. Хүн чамайг санаад зориод ирж байхад.." гэв.

|CHANGED...|jjk✔️Where stories live. Discover now