Ep14

322 21 4
                                    

Жонгүгаас сонссон бүхэн минь зөвхөн эхлэл нь гэдэгт би итгэлтэй байна...

Өчигдөр шөнө нээх сайн унтаж чадаагүй учир одоо би хагас нойрмог юм өнөөх том байшингийн урд талын том талбайд бусад хүүхдүүдтэй хамт зогсож байна. Учир нь өнөөдөр ойгоор зугаална гэсэн. Бас тэндээ хонох юм ярьсан.Энэ харанхуй ойд гадаа майханд хононо гэхээс жихүүдэс хүрнэ...

Энэ ой харанхуй нууцлаг хэн ч үүний нууцыг тайлж чадахгүй мэт. Айдас жихүүдэс хүргэм атлаа үзэсгэлэнтэй харагдуулах зүйлс нь ч мундахгүй юм гээч. Бид энд тэндхийн эмийн ургамал,сонин хачин амьтад гээд замд тааралдах бүхнээ сонирхоцгоохын хажуунд Жимин дарга тайлбар нэмэн тэдгээрийн талаар ч сонирхолтой түүх ярьж өгч байлаа. Сүжин Югёмтай хамт хөтлөлцөн инээд алдан явна. Харин Жисон гэгч өчигдөр оройноос хойш нэг ч үзэгдээгүй юм. Мэдээж би тэрний цаад хүнийг мэдээд зогсохгүй,бүхнийг мэдсэн хойно. Тэр одоо бас л нэг төлөвлөгөө боловсруулж байгаа биз. Одоо зүгээр л цэвэр агаар амьсгалаад амар тайван байдлыг мэдэрмээр...

Бид хэсэг амарч ходоодоо баясгахын тулд сууж хөлөө амрааж байна. Югём Сүжинийг найзуудтайгаа танилцуулна гээд аваад явчихсан. Явчихсан ч гэж бага зэрэг хол сууж байна,намайг хамт явъя гэсэн ч надад сонирхолгүй санагдан яваагүй. Тиймээс ч одоо ингээд ганцаар хоолоо идээд сууж байна даа. Доош харан хоолоо идэн сууж байтал хэн нэгний гар толгой дээр минь зөөлхөн буух нь мэдрэгдэн дээш өнгийн харвал өчигдөрхөн нэгэн зүрхтэй болсон тэр минь инээмсэглэн  зогсох аж. Намайг хариу инээхэд миний үсийг арзайлгачихаад хажууд суун эргэн тойрноо ажиглана. Би түүн рүү харахгүй байж чадахгүй нь,яагаад ч юм өчигдрөөс хойш надад хамгийн нь мэт харагдан зүрх минь хүчтэй нь аргагүй цохилох болсон.
Жонгүг урагш харсан хэвээр " Би тийм царайлаг байна уу?"
Би ч түүнийг явуулахаар шийдэн "Үгүй ээ,харин ч яг л шрек шиг юм намгийн ногоон мэлхий мэт л..тийм болохоор л гайхаж харж байгаа минь энэ лдээ" гэхэд тэр над руу гайхахын хажуугаар муухай цэхэлзэн харснаа " Танай найз залуугийн араас ямар их охидын харц унаж тусдаг гэдгийг мэдэх үү ммннн" гэснээ их л маягтай үсээ хойш илэн нүдээ ирмэлээ. Их маяглаж байх шив дээ пшшш.
Би:Сайн мэдэхгүй л юм,тэд нарын нүд нь асуудалтай байх~
Жонгүг гомдсон бололтой доош харан хошуугаа унжуулан урвагар царайлна. Дэндүүлчихсэн юм байхдаа би? Түүнийг аргадахаар шийдээд хоолоо хажуудаа тавьчихаад түүнд улам шахан ойртож суугаад нуруугаар нь тэврэн "Заазаа миний залуу бол энэ хорвоо дэлхий дээрх хамгийн төгс бүтээл шүү дээ" гэж хэллээ. Тэр хэсэг чимээгүй байж байгаад огцом эргэж харан зөрүүлэн тэврээд авлаа. Өчигдөр айсан айдсандаа энэ хүйтэн хэрнээ хамгийн дотно дулаахан мэдрэмжийг мэдэрч чадаагүй бололтой. Би өчигдөр л мэдсэн..тэрний биеийн бүх хэсэг яг л хөргөгчнөөс гарч ирж байгаа мэт л хүйтэн. Яагаад гэдгийг мэдэхгүй ч магадгүй цус сорогчдын онцлог байж мэдэх юм.
Бид хоёрыг нялууран сууж байтал гэнэт хүүхдүүдийг "ВУУАААААХХХХ~~~гоё хосууд байна шүү~~~" гэж орилолдон алга хавсрах дуунаар эргэн тойрноо ажтал өөө бурхан минь!Тэд бид хоёр луу харан орилж байлаа. Мэдээж бүгд биш гайхах нэг нь гайхаж,атаархлын харцаа чулуудаж байцгаасан юм. Би ч гэм хийсэн хүүхэд аятай доош харан хуруу гараа оролдон сууж байхад Жонгүг их л бахдалтай нь аргагүй инээчихсэн сууж байсан нь миний нүдний буланд харагдсан юм. Бас тэр миний гарнаас атгачихсан байгааг сая л нэг юм хараад гараа татаж авах гэсэн боловч тэр чангалсаар байлаа. Заазаа ингээд бид хоёр нийтэд ил болчих гэж..

|CHANGED...|jjk✔️Where stories live. Discover now