Ep13

315 21 0
                                    

  Жэхён огцом миний урд зогсон "өнөөдөр чиний зовох эхний өдөр..." би айж байна...

Би ээрч муурсаар "Жэхёнааа~ битгий хүнээр тоглоод бай лдаа,би айгаад байна.." гэсэнд тэр надруу ширтсээр л байлаа..ширтэх тоолонд нь түүний нүд нь улайсч,арьс нь цайрч байсан юм.

Жэхён: Миний хонгор дээр очъё" гэснээ миний бугуйнаас чирээд дээд давхрын эмэгтэй хүний чарлан орилох чимээ гарч буй зүг рүү зүглэлээ. Би түүнээс мултрахыг хичнээн хичээсэн ч чадсангүй. Тэр үнэхээр хүчтэй юм.Тэр аймшгийн өрөөнд орж ирвэл өнөөх багтай эмэгтэй сандал суучихсан толгойгоо барин орилох аж.

Жэхён: Хонгор минь,найз чинь ирлээ гэчихээд намайг түүнлүү шидчихлээ. Би бараг л түүний өмнө сөгдөн уналаа.

Би: Ч-чи та х-хоёр надаар яах гээд байгаа юм, намайг явуул яг одоо гэж ориллоо~

Жэхён: Солхёнаа чимээгээ аядалдаа,миний Хэсү ядарч байгаа гээд Хэсү гэгчийн эрүүг дээш өргөв. Тэр үзэсгэлэнтэй юм,гэхдээ зөвхөн царай нь шүүдээ,түүний сэтгэл зүрхэнд ямар нэг томоос том хар бул чулуу байгаа гэдгийг би сайн мэдэж байна.

Хэсү: Толгой өвдөөд байна,Жисонаа гэхэд нь би гайхаж орхилоо. Тэр сая Жэхёныг Жисон гэж дуудсан болохоор шүү дээ. Хэрэв энд сүнс мэтийн зүйл байхгүй л бол шүү дээ..

Жэхён:Удахгүй зүгээр болно,эхлээд энийг дуусгаадах гэснээ над руу заалаа. Би алгуурахнаар хойшилсоор байсан юм. Тэгсэн нэг хүний хөлийг мөргөчих шиг боллоо. Эргэж харахаас ч айн доош харан нулимс дуслуулан суулаа. Тэр хүн намайг дээш өргөн авахад л түүний хэн болохыг харлаа..хөгийн муу Жэхён чи яг хэн юм бэ?

Тэр намайг тэвэрсээр бас нэгэн сандал дээр суулган хүлчихлээ. Би хичнээн тийчигнэсэн ч бүтэлтэй зүйл нэг ч болсонгүй. Жэхён Хэсү дээр очин түүний хүзүүнд ойртлоо...харсан зүйлдээ ч итгэхгүй нь би чинь нүдэндээ итгэхгүй байна шүү дээ. Учир нь Жэхён амаа бага зэрэг ангаймагц хурц соёо болон түүний нүд яг л олзоо олсон чоно шиг л улангасаж байсан юм, тэгээд... тэгээд л тэр Хэсүгийн хүзүүнд өөрийн соёогоо зоочихсон,тэгээд сорж байх шиг байсан. Би үнэхээр айгаад байна,намайг аврах хэн нэгэн байна уу!гэж дотроо залбиран сууж байтал цонхоор нэг амьтан уу гэлтэй юм үсрэн орж ирлээ. Гэхдээ энэ амьтан биш миний аврагч нүд Жонгүг байсан юм. Би түүнийг ирсэнд үнэхээр үнэхээр их баярлаж байна...

Жонгүг: Жисон муу новш минь~гэж түүнийг ганц түлхэтэл Жисон өрөөний нөгөө булан луу цөлөгдсөн юм.

|CHANGED...|jjk✔️Where stories live. Discover now