Ep11

336 26 2
                                    

Өчигдөр тэр нэг тэнэг юмнаас болоод тэр чигээрээ үдэшлэгтээ ороогүй ааээшш..Өрөөндөө орж ирээ л кадрр тасс болсон юмдаа.
Харин одоо би Жэхёнтай хамт хоолны танхимд хоолоо идээд сууж байна.Нөгөө хоёр мэдээж хоёулахнаа армаанчиглаж гадаа хооллоно гэсэн юм даа.
Жэхён:Сол-аа өчигдөр гомдоосонд уучлаарай,тэгээд л тэр чигтээ явчихсан юм уу? Гэж гэмшсэн маягтай асуув.
Би:Үгүй ээ би чамд хэлсэндээ өнгөрснөө болоод л уйлчихсан гэж,чамаас болсон зүйл байхгүй шүү.
Жэхён:Үнэхээр үү?заазаа тийм бол яахав дээ гээд буцаад хоолоо идлээ.Ингээд л бид хоёрын дунд чимээгүй орчин үүсэж байгаа юм. Мэдээж..миний толгойд маш олон бодлууд эргэлдэж байна.Энд ирээд мартана гэж бодсон юмсан даанч өчигдөр сэдэрчих шиг боллоо.

Жонгүгийн талаас
Хоолоо авчихаад өнөө хэдтэйгээ хамт нэг ширээнд суулаа.Өчигдрийн үдэшлэг дээр миний харцыг булааж,дахин догдлол гэхийг мэдрүүлсэн хүн яахин аргагүй Солхён байсан юм..Гэхдээ тэрний эргэн тойронд Жисон эргэлдэх нь таатай зүйл биш.
Бас би өчигдөр нэг л сонин мэдрэмж мэдэрсэн..Солхёнтай төстэй боловч нэг л тийм сөрөг мэдрэмж.Энэ бас хэнийх нь сөрөг энерги юм бол доо гэж бодсоор хоолоо идэж байтал Тэхён "Залуусаа,өчигдөр та нарт нэг тийм сөрөг мэдрэмж мэдрэгдсэн үү?"
Би,Жимин:Тэгсэн шдээ.
Хусог:Яасан юм,юу болоод юу ч мэдэрдэггүй Жиминд хүртэл мэдрэгдээв дээ?Юу юм шиг байсан ммнн~
Би:Тэгэхээр хамгийн сонин нь Хэсүгийн надад өгдөг байсан мэдрэмжтэй төстэй гэхдээ сөрөг байсан,ар нуруу хүйт даамаар нэг тийм.
Жимин:Өчигдрийн үдэшлэг дээр миний нуруу их хөлөрсөн байсан,та нар мэднэ дээ аюул мэдэрвэл миний нуруу хөлөрдөг гэдгийг гэж их л нухацтайгаар хэллээ.
Тэхён:Тэгэхээр Жонгүгт Хэсүгийн мэдрэмж гэхдээ сөрөг,харин Жиминд аюулын дохио,Аа бас надад нэг тийм шулмын инээд сонсогдсон.Энэ юу гэсэн үг вэ?
Би:Жисон Хэсүг алаагүй гэсэн үг..
Хусог:Яаж тийм юм болдгийн Хэсү чиний өмнө цус алдаад зүрх нь цохилохоо болио биз дээ?Тэгсэн байтал яахлаараа одоо амьд байдаг юм.
Юнги:Нэг тийм хор байдагдаа хэсэг хугацаанд зүрхийг зогсоодог.Тийм хор өгсөн байж болох л юм,тэгээд Жисон энд гэнэт ирсэн ч учиртай байж таарна.
Би:ХЭСҮ АМЬД БАЙНА.

Хэсү гэгчийн талаас
Аааххх...сайхан үнэртэж байна,хэвээрээ л байна шүү энэ ой яг л таван жилийн өмнөх шигээ.Магадгүй би Жисонд баярлах ёстой байх намайг алаагүйд.Яг үнэндээ...
FLASHBACK
Жисон миний хүзүү рүү чиглэн ирж аажмаар хүзүүнд минь нүүрээ нааснаа үлээх нь улам л намайг айлгаж байна.Жонгүг намайг үргэлж,бидэнд оноогдсон цаг хугацаа бүхэндээ хамгаалж хайрлана гэж амласан болохоор би түүнийг ирнэ гэдэгт итгэж байна.
Жисон:Чамайг хайрладаг хүн чинь одоо хүртэл ирэхгүй байна шдээ,чамд хайргүй гэж би чамд хэд хэлэх юм бэ?ммннн~~надад итгэлдээ *шивнэн хэлэх*
Би:Одоо ирнэ гэж хэлэхдээ би ам бардам хэлсэн юм.
Жисон:Нэгдүгээрт би чамайг алахгүй зүгээр л хэдэн минут чиний зүрхийг зогсоох болно,хоёрдугаарт Жонгүг чамайг хараад уй гашууд бүрэн автахаар дүр эсгэ үгүй бол би та хоёрыг хоёуланг чинь газар доор булшлах болно.Чиний сонголт?

|CHANGED...|jjk✔️Where stories live. Discover now