Ep3

638 49 0
                                    

Би харсан тэр хүний нүдийг...Гэрэлтсэн час улаан байсан. Айдас төрүүлэм,бас сонирхолтой тэр нүд бусдаас онцгой байсан.

Тэр надруу харсаар л байна, би ч түүн рүү харсаар л өмнө нь уулзаж байсан юм шиг нэг тийм дотно мэдрэмж биеийг минь бүрхэн авах шиг..

_: Тэр хаалга руу дахиж зүглээд ч хэрэггүй, энэ хавиар битгий эргэлд холуур яв гэж жихүүдэс хүргэм хоолойгоор хэллээ.

Би: Яагаад? яагаад энд ирж болохгүй юм гэж сонирхсон аятай хэлэхэд тэр гэнэт л хүзүүнд минь нүүрээ наагаад

_: Учир нь чи маш том асуудалд орох учраас гээд хүзүү рүү минь үлээчих нь тэр би ч сандран хурдхан түүнийг түлхээд харсан зүгрүүгээ гүйлээ. Мэдээж тэр хаалганаас өөр зүг рүү...

Тэр хаалга яадаг юм, ямар учиртай юм, бас тэрний нүд бусдаас өөр час улаанаар гэрэлтэж байсан, том асуудал гэж юу юм бэ? хичээлийн эхний өдөр л ийм хачирхалтай байх хэрэг үү?Энэ сургууль яагаад ийм их зүйлийг хориглоод байгаан бол яадаг болоод? Би очвол яах бол би үхэх үү, эсвэл алга болох уу, намайг нэг муу чөтгөр шулам сүнс нь ирээд авч яваад тарчлан зовоох уу?Аааххх дэндүү хачирхалтай юм.

Лекцийн танхимаа арай гэж оллоо,хичээл эхлээд аль хэдийн 30 минут болчихож би ч багшаас уучлал гуйн Сүжиныг нүдээрээ хайн олж хажууд нь суулаа.

Сүжин: Чи хайччихваа,төөрчихсөн юм уу?

Би: А-аан харин тиймээ төөрчихлөө

Сүжин: Намайг дагаад явахгүй яаж байгаа юм, хүн орхиод түрүүлээл явж байгаа харагдахаар чинь олоод явчлаа л гэж бодсон шд

Багш: Чимээгүй байцгаа, эсвэл гар гэж бид хоёрт хандан хэлэхэд бид хоёр хичээлдээ анхааралаа хандууллаа.

Хичээл тармагц сурсан зангаараа номын сан хайн ганцаар сургуулийн кордиороор алхна.Сүжиныг нэг банди найраад, Сүжин найрагдаад явчихсан болохоор би ингээд ганцаараа явж байгаа минь энэ лдээ.

Номын сан гэх бичигтэй хаалгыг зөөлхөн онгойлгож үзвэл үнэхээр үлгэр домог дээр гардаг шиг маш том,өндөр номын тавиур,түүн дээр өргөгдсөн асар олон эрдмийн уурхайнууд...Эд нар л миний хайр байх,намайг гуниглуулж,догдлуулж,
сонирхлыг минь дээд зэргээр татдаг энэ номнуудад би хайртай.

Хэд хэдэн зузаан ном аван ширээнд тухлан суун номоо уншингаа өөрт хэрэгтэй гэсэн зүйл бүрээ сайтар тэмдэглэн суух би. Миний ард байх номын тавиураас ном унах чимээ гарахад хойш эргэн хартал тэр нүд...тэр нүд унасан номны тавиурны цаанаас намайг цоо ширтэнэ.Магадгүй би одоо энэ нүдийг хэзээ ч мартахгүй байх,царай биш бие биш зүгээр л улаанаараа гэрэлтсэн нүд.

Бид хэсэг ширтэлцэнэ,тэр над руу нэг тийм хэзээ ч гүн нь мэдэгдэхгүй харцаар ширтсээр л. Хэзээ миний нүүрэнд тулаад ирсэн юм бүү мэд, тэр нүд яг миний урд намайг цоолох шахам ширтэж байна. Хэдийн нар жаргасан болоод урьдын адил зөвхөн нүд л харагдана.

Хэдэн минут ширтэлцсэн юм бүү мэд,яг л харцаараа ойлголцож байгаа юм шигээ...
Гэнэт л түүнээс ямар гэхийн аргагүй уянгалаг нэг тийм хамгийн сайхан хоолой гарсан юм
_:Чиний нүд,миний нүд хоёр амархан ойлголцож байх шиг байна.

Би:Чиний нүд онцгой юм.

_:Энэ нүд зөвхөн чамд харагдах байх .
Би:Тийм гэж үү? Би бүр илүүг хүсэж байна,чи зөвшөөрөх үү?

_:Нүднээс бусдыг харахыг хүсэж байгаа юм биз дээ

Би: Чи зөв ойлгож ээ.

_:Магадгүй маргааш нар жаргахаас өмнө дотуур байрны хажуугийн саравчинд уулзацгаая гээд намайг хариу хэлэхийн завдалгүй цааш харан хар хурдаараа гүйлээ.

Би чамайг маргааш харах нь,тэр онцгой нүдний эзэнг харах нь байна шүү дээ! Байз...энэ догдлол чинь юу вэ?Сонирхолтой юмаа энэ зүрхний цохилт юунаас болсон нь бүр ч сонирхолтой гээч...

Номын сангаас гарч дотуур байр луугаа зүглэлээ. Элдэв зүйлс бодсоор аль хэдийн дотуур байрны гадаа иржээ.Хаалганы өмнө нэг эрэгтэй юү гэмээр биеэрхүү нөхөр зогсож байнаа,би ч хэнэггүй болхоороо тоосон ч гүй хаалга руу зүглэлээдээ.

Ойртоод очсон чинь гэнэт нөгөөх чинь эргэж хараад хүн цочоогоод хаячихлаа.

Би:Ээээжийн бор аягааа,бурхан минь чи намайг цочоочихлоо хэн бэ?

_:*цамцныхаа юүдэнг буулгав* А-аан чи нөгөө Сүжины найз биздээ? Хэн билээ С-Сухён Сохён Ааааннн Чолхён

Би:Солхён гээл зөв хэлчихээч,чи өөрөө хэн юм гээд сонжиод харсан өөө өнөөх Сүжиныг найрсан гар байна шүү.

Би: Чи энд юу хийж байгаан Сүжинтэй уулзахнуу?

-:Танилцаагүй байхаа,Намайг Югём гэдэг гээд гараа сунгалаа.

Би:Аанн гээд хажуугаар нь зөрөөд орох гэтэл шуунаас татаж зогсоосноо

Югём:Нөгөө *толгойгоо илэх* Сүжинд сайхан амраарай маргааш уулзья гэж байналээ гээд хэлээд өгөөрэй гэчээд цаашаа гүйгээд явчихлаа.

Ааа бас ичимхий юм биздээ.
Өрөөндөө орж иртэл Сүжин аль хэдийн унтаад өгчихжээ.Би тэрний хажууд очоод

Би:-Югём сайхан амраарай гэсэн гэж шивнэчихээд орондоо шургаад л орчихлоо.

Маргааш хурдан болоосой,тэр нүдийг дахиж хармаар,нууцыг тайлмаар,ийм сониуч нээрээ яанадаа,гэхдээ л ... гэж бодсоор нэг мэдсэн кадр тассс...




Та нар минь сайхан сэт&вот өглдөө тэгвэл ядаж би чинь урамшаад л бичээд л байна шүү дээ
~Күтийсссс

|CHANGED...|jjk✔️Where stories live. Discover now