Ep9

414 22 0
                                    

Миний талаас
Салхинд хийсэн орж ирсэн тэрхүү нууцлаг захиан дээр
"Энэ удаа чиний ээлж бололтой.Яагаад юуны учраас чи гэж үү? Учир нь чи түүний сэтгэлийг хөдөлгөж зүрхэнд нь өөрийн орон зайг бий болгосных бяцхан анир чимээгүйд дурлагч минь" гэсэн байх нь намайг цочирдуулж орхилоо. Хэн нь намайг байгаа болгоод онилчиховоо? Надад юу хийх гээд байнаа гэх бодолдоо дарагдан дэндүү их айж балмагдсанаасаа болоод орноосоо ухас хийн бослоо.
"Бурхан надад ямар ядаргаатай яршигтай юм нь дарамт үзүүлээд байгаа юм бэ! Аааххх байз яагаад заавал надад гэж энэ чинь салхинд хийсч орж ирсэн тэглээч миний нэрийг бичээгүй байгаа биз дээ,тэгэхээр надад биш ч байж болно гэсэн үг" гэж амандаа бувтнасаар цонх руу очвол Салхигүй байж аж,бүр сиймхийх ч салхи алга..
Өглөөний 5цагт
Шөнөжингөө есөн бусын юм бодсоор байгаад унтаж чадсангүй азаар өнөөдөр өнөөх аялалд явах юм даа. Өглөө 7 цагт бэлэн бай гэсэн учир ингэж эрт боссон юм..Ядаж тэнд очиж агаар салхинд амръя. Үргэлжид л бодолд автаастай би гэдэг хүн одоо л нэг жинхэнэ амьдралдаа орох болсныг илтгэх шиг Сүжин угаалгын өрөөнөөс их л сандран түгдэрсээр өрөөгөөр нэг дэвхцэн гүйнэ.Хотон дотроо төөрсөн ишиг шиг л..
Сүжин:Яаанааа одоо яах юм бэ? Хаана байнаа?Үүшээ нээрээ хаана байгаан бэ? Аааээшшш хаашаа орчихвоо? Энд л байх ёстой юм сан гэж үглэсээр өрөөгөөр нэг дэвхцэн гүйнэ.
Би хэсэг түүнийг ажиглан яасныг нь мэдэх гэж хичээсний эцэст "Яасан бэ?Юугаа алга хийцэн юм ммнн~" гэж асуулаа.
Сүжин сандарсаар " Тэр нөгөө юулдаа өчигдөр Югём үерхсэний өөрсдийн амьдралын гарааг тавьсны бэлэг болгож нэг ашгүй хөөрхөн жижигхэн хэрнээ чамин нэг тийм бөгж бэлэглэсэн юм тэгсэн өнөөхийг нь хайгаад олдоггүй ээ одоо яах вэ Солхёнаа,хэрвээ өнөөдөр зүүгээгүйг харах юм бол Манай Югём гомдоно шүү дээ"гэж хариу өглөө. Би мөн л хэсэг хугацаанд түүнийг ажиглаж байсны эцэст түүний үсэн дээр нэг зүйл гялтганахыг олж харан "Байз даа Сүжинаа яг тэгээд зогсож байгаарай гээд үсэн дээрх зүйлийг нь эвтэйхэн салган аваад үзвэл бөгж байх бөгөөд Сүжинд үзүүлбэл "Вуааахххх баярлалааа~Солхёнши чи хэрвээ байгаагүй бол би ч өнгөрөх байлаа шүү" гээд намайг тэврэн дэвхцлээ.
Би:Зааа Сүжинаа одоо хоёулаа өөрсдийгөө бэлдэеээ, тэгэхгүй бол юу юугүй 7цаг боллоо" ийн хэлчихээд түүнийг өөрийнх нь толины өмнө суулгаад "Заа бэлд бэлд гэчихээд өөрөө угаалгын өрөөг зүглэлээ.
Бид хоёр өөрсдийгөө бэлдчихээд сургуулийн зүг гарлаа. Сургуулийн урд ирэхэд бүх сурагчдын ихэнх хувь нь ирсэн байх бөгөөд Югём болон Жэхён Сүжин бид хоёртой нэгдэн элдэв хов жив,амьдралын талаар хүүрнэн ярина.
Жэхён: Одоо автобусаар явах юм шиг байна лээ, мэдээж хоёр хос маань хамт суух биз.
Югём: юу гэж салж суудаг юм ххаха
Би худлаа гомдлон " Мммннн би яагаад найзтайгаа хамт сууж болдоггүй юм аааааа" гэж эрхлэн хэлэхэд минь бүгд над руу гайхан мэдээж шүү дээ хэзээ ч ийм үйлдэл гаргаж байгаагүй юм чинь,тэдний эрүү мултрах нь..
Жэхён:Ю-юу Солхёнаа хоёулаа хамт суух уу?
Би: Угаасаа л тэгж таарч байгаа биз дээ тэнэгээ гээд хөнгөхөн түүний мөрийг цохилоо.
Академиас удирдлагынхан гарч ирлээ.Тэднийг хаалгаар гарч ирэхэд л бүх охид орилолдоно..хэдэн муу залуусын төлөө хоолойгоо баран байж орилох шаардлага байдаг ч юм уу үгүй ч юм уу?
Намжүүн:Зугаатай долоо хоногтоо бэлэн үү сурагчдаа~~~
Бүгд:Тиймэээ~~~~
Жимин:Зааааа Let's gooooo~~~~~
Гэхэд Хусог дарга гараараа бидний хойно байх 4том автобус руу заалаа.Энэ аялалаар хэдэн хүүхэд явж байгаа болоод..4гэдэг чинь бараг 200гаад хүнийх гэсэн үг. Пэээххх ямар их юм бэ? Гэхдээ энэ Академи чинь 700 гаруй сурагчтай гээгүй билүү? Заазаа бусад нь ямар хамаа байна.
Автобусанд хүүхдүүд их л дэг журамтай дарааллан орцгооно. Энэ нь надад таалагдаж байна учир нь би эмх цэгцтэй байдалд дуртай юм. Би дунд хавиар нэгэн цонхон талдаа суудалд суулаа. Цонхоор хүн бүр,уй гашууд автсан мэт харанхуй ой,нууцлаг хуучин номын сан гэх мэтийн зүйлсийг ажиглан бодол болон сууж байтал автобусны хаалгаар хоёр банди гүйлдэн орж ирлээ.Сайтар ажиглаваас Жонгүг болон Жэхён нар байлаа. Юунаас болоод ингэж уралдан орж ирснийг гайхан сууж байтал Жэхён миний хажууд амьсгаадан суух нь тэр харин Жонгүг урам нь хугарсан аятай Жэхён луу харна. "Арай энэ хоёр миний хажууд суух гэж хөөцөлдсөн юм биш биз" гэх ахархан бодлоо амандаа бувтналаа. Жонгүг бид хоёр луу юу ч гэмээр юм бэ дээ,нэг тийм хэзээ ч тайлагдашгүй харцаар ширтсээр бидний ард,тэр тусмаа миний ард талын суудалд суулаа. Би уг нь дарга нарыг өөр гоё тансаг машинд сууж явах байхдаа гэж бодсон юмсан. Харин Жэхён луу харвал түүний урууланд багахан хэмжээний жуумалзалт тодорсон байх нь мэдэгдлээ.
Замын туршид би цонхоор байгалийн гайхам сайхныг,түүнд орших тааварлашгүй тайлагдах үгүй нь эс мэдэгдэх нууцыг ажиглан өнөөх хэдэн бодолдоо автан сууна. Энэ чимээгүй байдлыг эвдэн Жэхён "Энэ аялал хэзээ ч мартагдахааргүй байгаасай"
Би:Харин би зүгээр л бүгдийг мартаад амармаар байна.
Жэхён: Бүгд гэж юу? Өнгөрсөн амьдралаа бүгдийг нь үү,эсвэл муу муухай бүхнээ юу?
Би:Мммнн~ магадгүй энд ирснээс хойших муу муухай бүхнээ гэхэд Жэхён их л сонирхсон аятай над руу толгойгоо гилжийлгэн харж байснаа урагш харан "Мммнн ойлгомжтой" гэх нь тэр. Тэрнийг юу ойлгосныг зөвхөн түүн дотор орших нэгэн л мэдэх биз.
Жисоны талаас/Жэхён:
Солхён: Мммн~ магадгүй энд ирснээс хойших муу муухай бүхнээ гэхэд хэсэг би түүний нүд рүү харж байгаад "ммн ойлгомжтой" гэж хариулт өглөө.
Мэдээж чамд энд ирснээс хойш хачин жигтэй зүйл мундахгүй их тохиолдоо л биз дээ,нэгэнт л түүний зүрхийг ахин цохилуулснаас хойш..Чи илүү ихийг харах болноо тун удахгүй.. Мина хонгор минь чи минь удахгүй босоод ирнэ гэж найдъя.
Жонгүгийн талаас
Жисоноос өрсөж очоогүйдээ яг багтарч үхэх нь! Би уг нь түүний хажууд суувал илүү аюулгүй юмсан.. Энэ Жисон одоо хүн бүрт сайхан хандаж өөрийнхөө талд оруулах санаа өвөртлөж ирсэн юм байхдаа. Солхён ч гэсэн тэрний хуурамч баганд нь итгэчихсэн л яваа,тэрний багыг авбал адгийн муу амьтан гарч ирэх юм шт. Чи надаас өшөөгөө авна гэж бодож байна уу ммнн~ тэр тусмаа Солхёнаар дамжуулж үгүй л болов уу! ийн бодол болсоор нэг мэдсэн зорьсон газраа ирэх дөхсөн байна. Урагш Солхёныг харвал...хараал ид Жисоны мөрийг дэрлээд унтчихаж. Би энэ байдлыг харахаас ч дургүй хүрч "Заа унтаахайнуудаа сэрцгэээ~~~Юугаа хийгээд унтаад байгаа юм байгаль харж яв" гэж автобусаар нэг орилоход унтаж байсан сурагчид цочин ухасхийн өндийлөө. Харин Солхён аажуухнаар дээш өндийгөөд Жисон луу гайхан харахад Жисон" Нөгөө чамайг цонх налаад тухгүй байх шиш байхаар нь мөрөө зээлдүүлчихлээ." гээд тэнэг инээснээ шилэн хүзүүгээ майжлаа сайн жүжиглэж байх шив дээ хнцц..
Миний талаас
Жонгүгийн орилооноос болоод сэртэл би Жэхёны мөрийг дэрлээд унтаж байснаа гайхаад түүн лүү харахад " Н-нөгөө чи цонх налаад тухгүй байх шиг байхаар нь мөрөө зээлдүүлчихлээ" гээд их л тэнэг инээснээ шилэн хүзүүгэж майжлаа. Эгдүүтэй ч юм шиг..

Зорьсон газраа ирлээ маш сайхан газар байна. Уулын бэлд 6том модон хаус 1 жижиг байшинтай. Шигүү моддоор хүрээлэгдсэн атлаа энүүхэн хэсэг газраа маш сайн тохижуулжээ.
Сүжин: Вуууаааххх гайхалтай~~ гэж жаахан хүүхэд шиг дороо дэвхцэн баярлана.
Жэхён: Тийм байна,гайхалтай газар байна *эргэн тойрноо ажиглах*
Югём: Хамгийн сайхан зугаатай долоо хоног байгаасай~~~ *орилох*
Би" Зүгээр л бүхнийг мартуулж амраагаад өгөөч" гэж амандаа бувтнатал утсанд нэгэн смс ирлээ. Гайхалтай энд сүлжээ барьдаг юм байна.
Смс-г харвал
###-с
"Удахгүй түүнтэй бас түүнийг минь догдлуусан нэгэнтэй уулзана гэхээс хүлээж тэсэхгүй нь ДОГДЛУУЛАГЧАА"  гэсэн байлаа.
Үнэхээр учир битүүлэг юм...




Вот&Сэт-ээ хайрлаарай хөөрхөнүүдээ
~Sarangheyo~

|CHANGED...|jjk✔️Where stories live. Discover now