Кантарын хаант улс:
Энэ бол хүмүүс бидний төсөөлөлд буухгүй шидэт ертөнц. Эгэл жирийн хүмүүс амьдардаг энэ ертөнцөд ид шидийн ертөнц ч нууцаар оршин байдаг билээ. Кантарын хаант улсын шидэт хилээр зөвхөн эгэл бус нэгэн л нэвтрэх боломжтой агаад энгийн хүмүүс Кантарын хаант улсын газар нутагт хөл тавьсан ч юу ч олж харахгүй. Юу ч мэдэхгүй. Зүгээр л маш их мод асар том ой л байх болно. Өөр юу ч биш.
Харин Кантарын ард түмэн бол өөр. Тэд өөрсдийн хаант улсдаа хүн ч бай амьтан ч бай хүссэн төрхөөрөө хувиран амьдардаг бол эгэл хүний ертөнцөд ч мөн адил амьдрах бүрэн боломжтой бөгөөд хүний ертөнцөд амьдрах хоёр зам бий.
Эхнийх нь мэдээж хүн төрхөөр амьдрах. Ийм үед өөрийн араатан төрхөө нуух шидэт шившлэг үйлддэг бөгөөд үүний ачаар тэдний сэтгэл зүйн байдал хэвийн байх агаад араатан төрхөмдөө үл хувирна гэсэн үг. Гэвч эгэл хүн биш тул тэдний үнэрлэх сонсох, харах зэрэг мэдрэмжүүд нь хэвээр үлддэг.
Харин хоёр дахь арга нь мэдээж амьтан төрхөмдөө байх. Үүний тулд мөн адил шидэт шившлэг хэлэх бөгөөд үүний дараа хүний ертөнцөд амьтан чигээр үлдэж болно. Хүн төрхөмдөө эргэж хувирах хэцүү болно.
Кантарт байх эгэл бус хүмүүсийг хоёр төрөлд хуваана.
Эхнийх нь эгэлгүй хүчит шидэт гүрний бурхан буюу Луу. Тэр тэнгэр газрын эзэгнэх агаад Кантарт байх эгэлгүй бүгдийн сайн мууг тэнцүүлэн тэдний нүгэл хилэнг ч бас шүүн тунгаадаг мөнх наст шидэт нэгэн юм. Луу олон биш ердөө ганц. Агуу бурхан Таку буюу Луу болон хувирдаг бурхан нэгэн. Тэрээр олон мянган жилийн өмнө Хүн чонын үзэсгэлэнт хатан Калисад дурлан Кантарын хаант улсад хөл тавьж байсан бөгөөд тэдний дундаас Хүн чонын төрхтэй хэдий ч Агуу лууны хүчийг өвлөн төрсөн ханхүү мэндэлсэн юм.
Бяцхан ханхүүг хаана байгаа талаар олон домог байдаг ч нэг ч баттай нотолгоо гэж үгүй. Ямар ч домогт давтагддаг зүйл нь Калиса Таку хоёр өөрсдийн хүүгээ нуугаад өөрсдөө тэнгэрийн ордондоо заларсан гэдэг. Таку Калисад мөнх насыг бэлгэлэн үүрд мөнх аз жаргалтай амьдарсан гэх домог бий.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 Нууц ханхүү 👑
FanfictionГол дүр: EXO KAI, Park Eunbin Төрөл: Ахлах сургууль, Фантастик, хайр дурлал КайБинь цуврал үргэлжилсээр. . .