Жунины хэлсэн энэ хариулт Инбинийг зүгээр л таг гацааж орхисон юм. Яг юу гэж хариу үйлдэл үзүүлэх ёстойгоо мэдэхгүй байсан болохоор зүгээр л хэсэг чимээгүй болсон байв.
Инбинь "ч-чи жинхэнээсээ ойлгоод байгаа юм уу?" гэж итгэж чадахгүй дахин лавлаж асуухад
Жунин "тийм ээ, ойлгож байна" гэх нь тэр.
Инбинь одоо ч итгэсэнгүй "худлаа яриад бай" гэхэд
Жунин "ойлгож байна гээд байхад ямар олон асуудаг юм бэ?" хэмээн ширүүхэн хэлэв.
Инбинь итгэж чадахгүй байлаа. Арга ч үгүй биз энд ирсэн цагаасаа л тэр үүнийг хүссэн шүү дээ.
Инбинь "чи хэзээнээс намайг ойлгодог болсон юм?" гэж асуухад
Жунин "мэдэхгүй ээ, зүгээр л чиний хэлсэн бүгдийг ойлгож байна" гэсээр хана руу ширтэн сууна.
Инбинь "чи намайг чоно биш гэдгийг гадарлаагүй гэж үү?" хэмээн асуухад
Жунин "чи чоно юм уу?" хэмээн өөдөөс нь асуулаа.
Инбинь юу болоод байгааг ойлгож ядан түүний урдуур тойрон харахад тэр нүдээ огт завчилсангүй.
Инбинь "чи намайг хэн гэдгийг мэдэх үү?"
Жунин "тийм ээ, чи Инбинь"
Инбинь "тэр ч тийм л дээ, нэрийг биш намайг хаанаас ирсэн хэн болохыг мэдэх үү? гэж асуусан юм" гэхэд
Жунин "мэдэхгүй ээ, чи хэн юм?" хэмээн асуулаа.
Инбинь "Би Кантарын гүнж" гэхэд
Жунин "тийм үү? би Кантар гэж огт мэдэхгүй юм байна" гэсээр бас л хана руу гөлөрнө.
Инбинь "намайг мэддэггүй юмаа гэхэд ядаж чи өөрийгөө хэн болохыг мэдэх үү?" гэж асуухад
Жунин "өөрийгөө мэдээж мэднэ ээ, Ким Жунин" хэмээн хариуллаа.
Инбинь "үгүй ээ тэр биш Ким Жунин гэдэг нь үнэн л дээ. Гэхдээ чи нууц ханхүү ш дээ. Таку бурхны цор ганц хүү Кантарын амьд домог"
ŞİMDİ OKUDUĞUN
/Дууссан/ 👑 Нууц ханхүү 👑
Hayran KurguГол дүр: EXO KAI, Park Eunbin Төрөл: Ахлах сургууль, Фантастик, хайр дурлал КайБинь цуврал үргэлжилсээр. . .