Ep-23"Зөнч"

6.2K 723 32
                                    

Кайг яарсаар Инбиний хэлсэн газар гүйж ирэхэд Инбинь аль хэдийн ирсэн байх ба хөлөөрөө газар оролдон доош ширтэх аж.

Жунин амьсгаагаа бага зэрэг дараад "уучлаарай хоцорчихлоо" гэхэд

Инбинь түүн рүү харан "тавин таван минут" гэв.

Жунин "мэднэ ээ уучлаарай" хэмээн уучлалт гуйхад Инбинь "дахиж хоцрох юм бол болгоод өгнө шүү, ойлгосон уу?" гэж ширүүн хэллээ.

Жунин түүний чин сэтгэлээсээ хэлээгүй гэдгийг гадарлах болохоор бага зэрэг жуумалзан "ойлголоо гүнжээ" гэхэд

Инбинь түүний урд гаран "дагаад яв" гэсээр хаашаа ч юм алхана.

Жунин эргэн тойрноо харан гайхсан янзтай харагдах ба энгийн л нэг гудамж, гэхдээ хотын захад байгаа тул хүн багатай юм.

Жунин "болзоо хийхэд арай л сонин газар биш үү? бид юу хийх юм?" гэж асуухад

Инбинь эргэж харан инээмсэглээд "чи Кантарт очиж үзмээр байна уу?" гэж асуув.

Жунин гайхсан даа бага зэрэг том хараад "яаж? одоо шууд Кантар руу явах хэрэг үү? бид буцаж ирэх боломжгүй юу?" гээд л бэлэн биш байгаа бололтой сандарсан үгс унагаана.

Инбинь толгой сэгсрэн инээмсэглээд "санаа зоволтгүй дээ, үнэхээр гэрлэх болбол бас чамайг Кантарт жинхэнээсээ хөл тавих боломжтой болсон тэр цагт л бид очно. Энэ удаад бол чамд Кантарыг бодит мэт харуулж чадах онцгой нэгэнтэй уулзуулах гэж байгаа юм" гэв.

Жунин гайхсан ч түүнээс илүү сонирхол нь хөдөлж байсан тул "мэдээж хармаар байна. Багадаа зүүдэлж байсан ч би огт санахгүй байсан юм" гэсээр нүүр дүүрэн инээмсэглэл тодрууллаа.

Инбинь гараа сунган "за тэгвэл нууц ханхүү минь Кантарт очиход бэлэн үү?" гэхэд

Жунин "тийм ээ" гэсээр түүний гараас хөтөллөө.

Тэд явган хүн л явах боломжтой нарийн гудмаар хаашаа ч юм сүлжин явсаар эцэст нь ирэх ёстой газраа ирсэн бололтой зогслоо.

Гаднаасаа бол энгийн л нэг жижигхэн байшин. Онцгой содон зүйлгүй.

Инбинь орохыг урихад Жунин ч түүнийг даган дотогш орлоо.

Тэднийг гэрт ороход гэр харанхуй байх ба ямар нэг лаа, гэрэл чийдэн огт асаагаагүй байв.

Жунин замдаа ямар нэг юманд тээглэхэд Инбинь түүнийг хөтлөөд "зүгээр дээ, удахгүй нүд чинь дасчих байх" гэв.

/Дууссан/ 👑 Нууц ханхүү 👑Where stories live. Discover now