Лэеийг гараад удаагүй Бэкхён Шиүмин хоёр орж ирлээ.
Шиүмин "юу болоод байгаа юм?"
Инбинь "хэн нэгэн нууц ханхүүгийн хүчийг ил гаргах гээд байгаа бололтой. Түрүүнд цасан байлдаан дунд Жунин руу шидэт тоосонцортой чулуугаар цохисон одоо тоосонцор түүний цусанд орсон болохоор тэр хувирах гээд байна. Өөрийгөө хянах ямар ч чадваргүй байгаа. Тийм болохоор тэр хувирах юм бол хүний ертөнц үгүй болох гээд байна" гэж хэлэхэд
Бэкхён хөмсгөө зангидан "Катон муу новшийн хийж байгаа хэрэг биз, яг одоо бахархаад байгаа барын сүргийг нь үгүй хийгээд өгье л дөө" гэсээр хормын дотор чонын төрхөмдөө хувирлаа.
Инбинь түүнийг хааж зогсоогоод "АХАА БОЛЬ!!! Жунинаас болж хангалттай аюултай байдалд байхад та ядаж өөрийгөө хянах хэрэгтэй" гэхэд
Бэкхён буцаж хүн болсонгүй үнэхээр ууртай харагдана.
Шиүмин "тийм шүү тайван бай Бэкхён! энэ уурлаад шийдэгдэх асуудал биш. Катон Жуниныг нууц ханхүү гэдгийг нь мэдсэн нь ойлгомжтой тэгсэн хирнээ түүнээс айхгүй хүчийг нь суллах гэж байна гэдэг бол тэр яах аргагүй хараагдсан сахиусыг олсон байна. Тэгээгүй бол тэр нууц ханхүү рүү дайрах нь битгий хэл ойртож ч чадахгүй. Бурхны хүү гэдгийг мэдсээр байж тэгэх учиргүй"
Инбинь "тийм шүү, одоо хамгийн чухал зүйл бол Жуниныг хувиргахгүй бас өрөөнөөс гаргахгүй шөнө болгох. Нөлөөлөл дуусах хүртэл бүх хүч чадлаа ашиглаад ч хамаагүй түүнийг барих хэрэгтэй"
Шиүмин бага зэрэг зөөлөн өнгөөр "тийм шүү одоо ханхүүд л тусалъя тэгэх үү? харин дараа нь тэднийг үгүй хийж болно" гэж гуйх мэт ширтэхэд
Бэкхён бухимдан нааш цааш холхиж байснаа эргээд хүн боллоо. Гэвч тэр одоо ч ууртай харагдаж байна.
Тэднийг ингэх зууд Жунин үнэхээр болохоо байж байгаа бололтой тэдний ард ямар нэг зүйл хагарахад бүгд эргэж харлаа. Жунин нүд улам тод гэрэлтэн харц нь хүртэл үнэхээр догшин болсон байлаа.
ESTÁS LEYENDO
/Дууссан/ 👑 Нууц ханхүү 👑
FanficГол дүр: EXO KAI, Park Eunbin Төрөл: Ахлах сургууль, Фантастик, хайр дурлал КайБинь цуврал үргэлжилсээр. . .