Ep-5 "Илүү томыг шидэх үү?"

5.5K 710 115
                                    

Сургуулийн үүдээр орсон цагаас эхлэн хүүхдүүд Инбинийг анзаарах бага зэрэг айх аж. Харин Жунины хувьд түүнийг сул дагуулж яваа нь бусдыг айхад хүргэж байна гэдгийг анзаарсангүй.

Өнөөдөр эрт ирсэн болохоор ангидаа орон ширээндээ суулаа. Хичээл эхлэх арай болоогүй тул ангийн тал шахуу хүүхэд ирээгүй байв. Гэвч байгаа хэд нь Инбинь-с айгаад Жунинд ойртсон ч үгүй.

Охид орилолдоод эхлэх нь сургуулийн алдарт хөвгүүд ирсэн гэдгийг дохио гэлтэй. Тэр нь ч үнэн байх. Төд удалгүй гаднаас Сэүн болон тэдний найзууд ангид орж ирлээ.

Охин бүр л тэдэнтэй мэнд мэдэж сайхан амарсан уу? хэмээн асууна.

Сэүн ангийн голоор шийдэмгий алхсаар Жунин өмнө ирэн "гялс даалгавар хий. Дараагийн цаг физик гэдгийг мэднэ биз дээ? би удаан хүлээхгүй шүү" гэсээр нимгэн цагаан дэвтэр Жунины ширээн дээр шидлээ.

Жунин ч үг дуугүй "за" гэсээр дэвтрийг дэлгэн бодлого бодож эхлэх мөчид Инбинь нөгөө дэвтрийг зуун Сэүн рүү шидэж орхив.

Сэүн Инбинийг анзаараагүй байсан бололтой нүд нь томрон "э-энэ чоно уу? энэ манай ангид юу хийж байгаа юм?" хэмээн гайхсан эсвэл сандарсан маягтай асуулаа.

Инбинь хамаг шүдээ ярзайлган яг л олз руугаа дайрах гэж байгаа мэт үнэхээр аймаар харагдах ба Сэүн рүү муухай харан урагш алхахад Сэүн айсан даа арагш ухарна.

Жунин сандран босож ирээд Инбиний хүзүүгээр барин "залуу минь ингэж болохгүй ш дээ" хэмээн шивнээд түүнийг болиулах гэсэн мэт бага зэрэг хойш нь татлаа.

Инбинь Сэүн рүү нэг чанга архираад эргээд хэвийн болон Жунины ширээний дэргэд хэвтэв.

Сэүн нэлээд айсан тул бантсандаа ямар нэг юм хэлж чадангүй.

Жунин хурдхан толгой бөхийгөөд "у-уучлаарай Сэүн, тэр миний шинэ найз байгаа юм. Уучлаарай би бодлогыг чинь бодоод өгнө өө" гэсээр эргээд ширээндээ суух гэтэл Инбинь дахин нэг чангаар архирахад Жунин Сэүн хоёр хоёулаа айсан байв.

Сэүн худлаа инээсээр "з-зүгээр дээ би өөрөө хийлээ. Бодоод байхад өөрөө хийж чадах юм шиг байна. Тэгээд ч би физикт хайртай" гэсээр хурдхан дэвтрээ Жунинаас шүүрэн аваад эргээд ширээндээ суулаа.

================

Эхний цаг завсарлахад Жунин Бэкхёны ширээнд ойртон ирлээ. Тэрээр гараараа оролдон бараг л газар ширтэн зогсох ба "нө-нөгөө чоно байна ш дээ" гэхэд

/Дууссан/ 👑 Нууц ханхүү 👑Where stories live. Discover now