Ep-41 "Нууц ханхүү"

5.2K 692 109
                                    

Жунин Сэүн хоёр эргэн тойрноо ажиглан харах ба хэдий тэд хоёул энд төрсөн боловч хүний ертөнцөд дэндүү удсан болохоор энэ яг л шинэ ертөнц шиг байх аж....

 Жунин Сэүн хоёр эргэн тойрноо ажиглан харах ба хэдий тэд хоёул энд  төрсөн  боловч хүний ертөнцөд дэндүү удсан болохоор энэ яг л шинэ ертөнц  шиг  байх аж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сэүн хөмсгөө үл ялиг зангидан эргэн тойрноо нухацтай харах бөгөөд үүнийг ажигласан

Жунин "ямар нэг зүйл буруу байна уу?" гэж асуухад

Сэүн "үгүй дээ, Кантар үнэхээр өөрчлөгдсөн байна, би өөрийн таньдаг, өөрийн дурсамжид үлдсэн газраа олох гэж хичээж байна. Намайг байхад байсан тэдгээр зүйлс одоо хэрхэн өөрчлөгдсөн байгааг ерөнхий байрлалыг нь тогтоож чадвал би Кантарын хаанаас ч гүнжийг олж чадна" гэсээр үнэхээр тоглоом хийгээгүй царайтай эргэн тойрноо цоо ширтэхэд түүний нүдний хүүхэн хараа томрон удаач үгүй нүд нь тэр чигтэй хар өнгөтэй болох нь тэр.

Нууц сахиусны хүч бага багаар ил гарч байгаа бололтой. Оканчуудыг зөвхөн үлгэрээс сонсож байсан залуус бүгд гайхсан басхүү сонирхсон харцаар Сэүн рүү харна.

Жунин түүнийг харан санаа алдаад "ядаж л чамд санах дурсамж байгаа нь сайн хэрэг, надад юу ч байхгүй болохоор яг л хоосон сав шиг байна. Энд байгаа бүх зүйлс танил бус боловч сэтгэл яагаад ч дотно юм. Яг л энэ сэтгэл сэргээх зөөлөн салхи шиг" гэсээр хоёр гараа алдлан агаар гүнзгий амьсгалж байснаа огцом царай нь хувиран "энэ юу үнэртээд байна аа?" гэх нь тэр.

Нөгөө хэд нь ч бүгд үнэрлэж үзэх агаад хэн ч сонин зүйл олсонгүй.

Бэкхён "юу үнэртэж байна гэж? би юу үнэрлэхгүй байна"

Шиүмин "харин тийн?"

Жунин "энэ нэг тийм хачин үнэр, муу бол биш зүгээр л би тийм юмны үнэр гэж тайлбарлаж хэлж чадахгүй байна" гэсээр хөмсгөө зангидан үнэрлэх мэт ийш тийш харна.

Сэүний нүд эргэж зүгээр болоод "наад үнэр чинь таатай сайхан санагдах ч чамд айдас төрүүлж байгаа, гэвч чи унтмаар санагдаж байгаа тийм үү?" гэж асуухад

/Дууссан/ 👑 Нууц ханхүү 👑Where stories live. Discover now