Ep-38 "Кантарт байна"

5.4K 662 40
                                    

Сургуулийн аялал энгийн сурагчдын хувьд мартахын аргагүй хөгжилтэй дурсамж дүүрэн болж өнгөрсөн бол ер бусын сурагчид буюу манай хэдийн хувьд хүндхэн аялал байлаа.

Гэвч тэднийг сорьсон энэхүү аялал хайр сэтгэл нандин дурсамжаар ч бас дүүрэн байлаа.

Жунины бие маш хурдан эдгэрсэн бөгөөд бараг л зүгээр болсон. Түүний энэ гайхалтай эдгэрэх чадвар нь нууц ханхүүгын хүчтэй нь холбоотой байх. Харин Инбиний хувьд эсрэгээрээ гэж хэлж болно. Хэдий Жунины хийсэн шидийн эмчилгээ үр дүнтэй байсан ч одоо болтол шарх нь бүрэн эдгээгүй ба өөрийн хүчээ ашиглаж чадахгүй бараг л энгийн хүн шиг болсон гэж хэлж болно.

Гэвч хурдан эдгэрэхийн тулд хэрэгтэй шидийн эмчилгээ болон эмнэлгийн талын эмчилгээг ч хийлгэж байгаа.

=================

Сухогын гэр:

Хэдий амралтын өдөр ч гэсэн төгс зангаараа өглөө эртлэн боссон Сухо нүдээ нухалсаар гал тогоонд орж иртэл Мими унтлагын богино яагаан даашинзтай дуу аялан хоол хийх зураглалтай тааралдав.

Сургуулийн аялал дуусаад аль хэдийн долоо хоногийг ардаа үдсэн ч Мимигийн энэхүү эмэгтэйлэг магадгүй сэтгэл татам байдал аялалын үед болсон тэрхэн үнсэлтийг сануулж орхилоо.

Сухо Мими рүү ширтэж байгаагаа ч анзаарсангүй. Түүний толгойд нөгөө үнсэлт болон яг одоо Мимигийн байгаа байдал бодлыг нь эзэмдсэн байв.

Мими "өглөөний мэнд" гэж Сухог анзаарсан бололтой мэндлэхэд Сухо хариу хэлсэнгүй түүн рүү ширтэнэ.

Мими дахин "өглөөний мэнд Сухо" гэж арай чанга хэлэхэд Сухо сая л бодит байдалдаа ирэх мэт түүн рүү том харлаа.

Мими "юугаа гөлрөөд байгаа юм? анх удаа харж байгаа биш" гэсээр хачин харахад

Сухо хөмсгөө зангидан "на-наад хувцас чинь юу вэ? эр хүнтэй хамт амьдардаг байж, төгс биш байна шүү, ХУВЦСАА ӨМСӨӨЧ" гэж орилоход

Мими нүдээ эргэлдүүлэн түүн рүү гайхсан янзтай хараад "яагаад өнөөдөр гэнэт уурлаад байгаа юм? би өглөө бүр ингээд л байж байдаг чи тоодоггүй ш дээ, хэдий энэ унтлагын даашинз боловч тийм ч задгай биш, зүгээр л гэрт үүнийг өмсөх амар байдаг юм" гэхэд

Сухо хэлэх үгээ олж ядан хоолой засаад "хмм, тэр чинь нөгөө өмнө чамайг өөрөө ухаараад наад хувцсаа солих байх гээд хүлээж байсан юм. Гэтэл чи солихгүй байна ш дээ, замбараагүй гэдэг нь эр хүний дэргэд" гэсээр Мими рүү харахгүй нүд нь эргэлдэнэ.

/Дууссан/ 👑 Нууц ханхүү 👑Where stories live. Discover now