Өнөөдөр бол Мисс Мистерын тэмцээн болох өдөр. Сургуулийн захиргаа тусгай аялал оройтож байна гэж үзсэн тул энэ хоёр тэмцээнийг нэг өдөр зэрэг хийхээр болсон юм.
Хоёр танхимд зэрэг болох тэмцээн. Сэүний баг хоёр хуваагдан тал нь Жунинд туслан тал нь Инбиньд туслахаар болов.
Жунин "амжилт заавал түрүүлээрэй" гээд тэврэхэд
Инбинь "өөрийгөө л хичээ, би зөвхөн Мистер болсон хүнтэй л цаашдаа болзоно шүү" хэмээн хошигноод амжив.
Жунин "хайр нь хичээнэ ээ хамгийн сайнаараа" гэхэд
Инбинь "би ч бас" гээд нүдээ ирмэв.
Сэүн "за за ямар үүрд салах гэж байгаа биш, тэмцээн эхэллээ орцгооё" гэсээр Жуниныг түлхэв.
Инбинь "явлаа" гэсээр өөрт туслах гишүүдээ аван нөгөө танхим руу явлаа.
Сэүн Сүн Шиүмин Чанёол нар Жунинтай Мистерын тэмцээн рүү орж Бэкхён Хэжин, Кёнсүү , Чэн нар Миссын тэмцээн рүү Инбиньтэй хамт орлоо.
Мистерын тэмцээн:
Эхний гараа болон танилцуулах тайзны алхаа аль хэдийн явсан. Одоо авьяасын үзүүлбэр эхэлж байна. Мэдээж Жунин бүжиглэхээр болсон. Түүнийг хангалттай сайн бүжиглэдэг гэдгийг бүгд мэдэх болохоор санаа зовсон хүн нэг ч алга. Бүгд сүүлийн гараа буюу асуулт хариултын тэмцээнд нь бэлдэж өмсөх хувцас болон ирж болох асуултуудыг бэлдэж байв.
Жунин "гарлаа"
Сэүн "ингэж хэлэх нь илүүц байх гэхдээ амжилт" гээд гараа цохилоо.
Миссийн тэмцээн:
Авьяасын үзүүлбэртээ Инбинь дуулаад бууж ирэв. Тэд сайн дуулсан. Хэдий том биш ч гэсэн дунд нь ганц хоёр удаа бяцхан алдаа гаргасан юм.
Инбинь нэлээд сэтгэл дундуур тайзнаас бууж ирлээ.
Бэкхён түүнийг тэврээд "зүгээр дээ, шүүгч дунд мэргэжлийн дуучин огт байхгүй тиймээс чиний гаргасан алдааг анзаарахгүй" гэхэд
YOU ARE READING
/Дууссан/ 👑 Нууц ханхүү 👑
FanfictionГол дүр: EXO KAI, Park Eunbin Төрөл: Ахлах сургууль, Фантастик, хайр дурлал КайБинь цуврал үргэлжилсээр. . .