Жунин "чи алтан загас идмээр байгаа хэрэг үү? тэгвэл хоёулаа эгчид загсаа хүргэж өгөөд өрөөндөө хүлээж байя" гэсээр гал тогоо руу явна.
Жунины авсан загас болон алтан загасыг тусад нь устай уутанд хийсэн байсан тул Инбинь Жунины гараас алтан загасыг аван шууд өрөө рүүгээ явлаа.
Жунин "түүхийгээр нь идэх гэж байгаа юм байх даа?" гэсээр Инбиний араас гайхан харж байснаа эргээд гал тогоонд орон өөрийн авсан загасаар хоол захиалаад өрөөндөө ирлээ.
Түүнийг өрөөндөө ирэхэд Инбинь алтан загасыг идээгүй зүгээр л ширээн дээр тавьсан байв.
Жунин "хөөх манай Инбинь загас идэх биш тэжээх гэж авсан юм уу? чи үнэхээр өвөрмөц чоно юмаа" гэснээ "чиний хүслийг ах нь шууд биелүүлэх болно оо" гэсээр гараад явлаа.
Удаа ч үгүй тусгайлан зассан шилэн хорго аваад ороод ирэх нь тэр.
Жунин "би багаасаа л амьтанд хайртай байсан. Муур, нохой, шувуу, загас гээд л бүгдийг тэжээхийг хүсдэг байлаа. Даан ч аав минь огт зөвшөөрдөггүй байсан юм. Тэр ер нь амьтанд тийм ч дуртай биш л дээ. Тэгээд л чадаагүй юм. Үүнийг ч бас загастай болох юм бол хийнэ гэж бэлдсэн. Мэдээж чадаагүй л дээ. Аав чамайг энд байхыг зөвшөөрсөн юм чинь чиний бяцхан найзыг ч зөвшөөрөх байх" гэсээр шилэн хоргодоо ус хийн алтан загасыг дотор нь хийлээ.
Инбинь "ямар ч байсан чи аюулгүй боллоо, одоо түүний унтахыг хүлээж байхаас"
Алтан загас "тийм шүү. Танд маш их баярлалаа гүнж минь"
Инбинь "зүгээр дээ, бид адилхан л асуудалтай юм байна. Харин миний ийм хүнд байдалд байсныг өөр хүнд битгий хэлээрэй"
Алтан загас "мэдээж хэлэхгүй ээ эрхэм дээдсээ"
Инбинь "чи хүний ертөнцөд яах гэж ирсэн юм? гэртээ харихыг хүсэхгүй байна уу?"
Алтан загас "би зүгээр л сониуч зан хөдлөөд хүрээд ирсэн юм. Гэхдээ буцаж чадаагүй. Хүний ертөнцийн гол мөрөн Кантарт хүрдэггүй юм байна лээ"
Инбинь "ммм тийм байх нь ээ, хэрвээ чи хүсвэл ханхүүг зүүдээ зүүдлээд дуусахад би чамайг Кантарт очиход чинь туслах уу? Шиүмин ах чамайг хүргээд өгөх байх" гэж хэлэхэд
Алтан загас ийм зүйл сонсоно гэж огт бодоогүй бололтой "нээрээ юу? мэдээж би гэртээ харимаар байна эрхэм дээдсээ" хэмээн итгэж ядсан байдалтай харагдана.
Тэднийг хажуугаас нь харан зогсох Жунин хэсэг харж байснаа тоосон шинжгүй яваад өглөө.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 Нууц ханхүү 👑
FanfictionГол дүр: EXO KAI, Park Eunbin Төрөл: Ахлах сургууль, Фантастик, хайр дурлал КайБинь цуврал үргэлжилсээр. . .