Жунины орилох дуугаар цочин сэрсэн Инбинь эхлээд нойрмог байсан тул юу болоод байгааг сайн ойлгосонгүй.
"яасан бэ? би энд байна ш дээ, яагаад орилоод байгаа юм?" гэсээр Жунин руу нойрмог нүдээр харахад
Жунин царай айсан эсвэл сандарсан даа үнэхээр хачин болсон байх ба "ч-ч-чи хэн бэ? яагаад миний оронд нүцгэн хэвтэж байгаа юм? Миний чоно хаана байна? Инбинь яасан?" хэмээн асуухад
Инбинь эхэндээ ойлгоогүй ч "юу яриад тэнэгтээд байгаа юм? би энд-" гэснээ өөрийнхөө гар хөлийг олж харлаа.
Сая л нэг ухаан орох шиг дээш босон өөрийгөө эргүүлж тойруулан харах ба "үнэхээр хүн болж, хүн болсон байна тийм үү? энэ зүүд биш биз дээ? бодит биз дээ? миний бие жинхэнэ байна уу? бас чи одоо намайг ойлгож байна уу? миний ярьсан үг бүрийг" гэсээр ар араас нь маш олон асуултыг зэрэг тавилаа.
Жунины хувьд хайр гэх нэртэй шохоорхол л байсан болохоос яг жинхэнээсээ нэг ч удаа үерхэж үзээгүй. Дунд ангидаа нэг охиныг үнсэж байсан ч алгадуулаад л дууссан. Энэ мэт бүтэлгүй хайраас өөр юу ч үзээгүй залуу хөвгүүний өмнө ичих ч үгүй эхээс төрсөн биеэрээ зогсох энэ охин их хачин санагдах ба Жунины хувьд эцэг эхээсээ нууцаар үзсэн том хүний кинон дээр нүцгэн эмэгтэй ганц хоёр удаа харсан ч яг ингээд зуун хувь бодитоор нь нэг ч удаа харж байгаагүй тул өөрийн эрхгүй чих нь улайж бие нь халуу оргиж байв.
Ичсэндээ өөр тийш харах боловч залуу эрийн нүд өөрийн эрхгүй нууцаар Инбиний бие дээр бууна.
Үүнийг үл анзаарах Инбинь "Яа Ким Жунин чи намайг ойлгож байна уу? үгүй юу? би яг жинхэнээсээ хүн болсон биз дээ? энэ зүүд биш тийм үү?" хэмээн дахин асуухад
Жунин түүнийг ширтэж байсан нүдээ нуун доош харсаар "зүүд байсан ч болоосой, угаасаа бодит байхад юуг нь асуугаад байдаг байна аа? харин би чамаас зөндөө асуусан байх аа? чи хэн бэ? яагаад миний өрөөнд миний орон дээр нүцгэн унтаж байгаа юм? чамайг орж ирэхэд миний чоно яагаач үгүй гэж үү? бас Инбинь хаана байна?" хэмээн энэ удаад илүү тайвнаар бас нухацтай асуулаа.
Инбинь Жунины хоёр хацраас барин өөр рүүгээ харуулаад "намайг сайн хараад сайн сонс" гэхэд Жунин гайхсан янзтай нүдээ томруулснаа толгой дохилоо.
Инбинь "сайн байна. Би аавын чинь авч ирсэн Инбинь байна" гэхэд
Жунин хөмсгөө зангидан "юу?? аав нүцгэн охин авч ирээд миний оронд оруулсан хэрэг үү? яах гэж?" хэмээн асуухад
YOU ARE READING
/Дууссан/ 👑 Нууц ханхүү 👑
FanfictionГол дүр: EXO KAI, Park Eunbin Төрөл: Ахлах сургууль, Фантастик, хайр дурлал КайБинь цуврал үргэлжилсээр. . .