Ep-26 "Хичээлдээ хамт явна!"

6.1K 753 58
                                    

Нөгөө хэд ихэнх нь ажилтай гээд түрүүлээд явсан тул хичээл тараад Сэүнд хийх зүйл байсангүй. Ганц удаа од болж гэртээ эрт харих санаатай шатаар бууж байтал хэн нэгний ярилцах чимээ сонсогдоно.

Түүнийг доошлох тусам тод сонсогдсоор энэ ярилцах бус сүрдүүлж байгаа мэт сонсогдож байв.

Сэүний сонирхол хөдлөн чимээгүй гэтсээр тэднийг шатны дээрээс сэмхэн харахад энэ шинээр ирсэн хоёр сурагч байв.

Тэжүн "өнөөдөр намайг дагаад яв л даа, гоё зүйл харуулах гэж байхад, яагаад маяглаад байгаа юм?" гэсээр Сүнийг чангаах бол

Сүн "би чамайг танихгүй яагаад хүн хоргоогоод байгаа юм? сургуулиар дүүрэн хөөрхөн охид байхад. Гаж амьтан!" гэсээр хажуугаар нь зөхөр гэхэд

Тэжүн түүнийг татан хананд шахаад "чи намайг хэн гэдгийг мэдэх үү? ирээдүйн хаан чинь байна. Одооноос надад сайн хандаж байсан чинь дээр шүү. Магадгүй ийм хөөрхөн тогосыг хатнаа болгох ч юм билүү. Зүгээр л ахдаа таалагдаж байна гэж байгаа дээр дагаад яв, үгүй бол гоёмсог өдийг чинь бүгдийг суга татаад хаяна шүү" гэсээр Сүнийг заамдаад авлаа.

Сүн нэлээд айсан харагдах ба "г-галзуу юм уу чи" гэхтэй зэрэгцэн Сэүн удаан харж тэвчсэнгүй.

Сэүн "галзуу амьтан минь! хэний сургуульд ирчхээд бусдыг айлгаад байгаа юм? тэгээд бүр шилжиж ирсэн эхний өдрөө шүү" гэсээр Тэжүнийг унатал цохиод авлаа.

Сүн Сэүнийг зогсоон "хэрэггүй ээ, тэр чиний төсөөлж байгаагаас аюултай" гэхэд

Тэжүн зэвүүн инээсээр "чамайг анхааралдаа авлаа цагаан жаалаа" гэсээр цустай амаа шудран тэндээс холдоо.

Сэүний уур үнэхээр хүрсэн бололтой "ямар гаж донтой новш нь ийм байдаг байна аа? өөрийгөө хаан гэнэ шүү. Энэ лав сэтгэцийн өвчтэй. Бас ямар солиот нь гэхээрээ эмэгтэй хүүхдийг өдийг чинь тасална гэж сүрдүүлдэг байна аа? ямар шувуу байгаа биш дээ" хэмээн үглэсээр Тэжүний араас харсаар үлдлээ.

Сүн "уурлах хэрэггүй дээ, тэр угаасаа гажигтай амьтан. Харин чи зүгээр үү? надаас болж хэрэггүй асуудалд орчих шиг боллоо" хэмээн санаа зовсон царайтай түүн рүү харна.

Сэүн инээмсэглэн "зүгээр дээ, би биш байсан ч ямар ч хөвгүүн чамд туслах байсан" гэсээр бага зэрэг ичсэн бололтой газар ширтэнэ.

Сүн ч бас сандарсан янзтай инээсээр "бид байнга л ямар нэг асуудалтай таарах юмаа" гэхэд

/Дууссан/ 👑 Нууц ханхүү 👑Where stories live. Discover now