Ep-13 "Жуниныг авцгаая"

5.9K 714 54
                                    

Лае "шинэ найздаа сайн туслаарай, Инбинь маань бас гадаадаас шилжиж ирсэн болохоор мэдэхгүй зүйл их байх сайн туслаарай"

Бүгд "за"

Лае "Инбинь, Жунины дэргэд суучих. Манай Жунин хичээлдээ их сайн болохоор мэдэхгүй зүйл байвал асууж байгаарай"

Инбинь "за багшаа"

Инбинийг Жунины дэргэд сууна гэхэд ангиараа Жунин руу ширтэхэд түүнийг хангалттай таагүй байдалд оруулж байлаа.

Жунин "яагаад энэ олон суудал байхад миний дэргэд гэж" хэмээн үглэсээр ширээгээ ширтэн сууна.

Инбинь түүний дэргэд суугаад "сайн уу? Жунин. Хамт суух болсондоо баяртай байна" гэхэд

Жунин түүн рүү харан "сургууль дээр надтай дотно байгаад хэрэггүй байх, өмнө нь огт уулзаж байгаагүй юм шиг л байя гуйж байна. Хөөрхөн охид үргэлж асуудал тарьдаг. Надад бол одоо байгаа асуудал минь хангалттай" гэж хэлээд сандарсан бололтой өмднөөсөө тас зуурна.

Инбинь жуумалзсаар "асуудал тарих уу? аз авч ирэх үү? хэн ч мэдэхгүй ш дээ. Дүгнэлт хийхэд эрт байна" гээд нүдээ ирмэлээ.

Жунин илт сандарсан харагдах ба хурдхан харцаа буруулан ширээ рүүгээ ширтэв.

Хичээл эхэлсэн цагаас эхлээд Инбинь Жунинд ойртон суух ба ойлгохгүй байгаа дүр үзүүлэн дахин дахин түүнтэй юм ярина.

Гэтэл тэдний энэ байдал хүмүүсийн анхаарлыг татаад байгаа бололтой Сэүн болон түүний найзууд хааяа нэг Жунин руу ээлжлэн харах нь "чи маш том асуудалд орлоо" гэж байгаа юм шиг л харагдаж байв.

Жунин ч үүнийг хангалттай анзаарсан тул "гуйж байна үнэхээр ойлгохгүй байгаа бол хичээлийн дараа гэрт чинь очоод тайлбарлаад өгье. Одоо надаас битгий асуу гуйя" гэсээр сандлаа цааш чирнэ.

Инбинь жуумалзаад санасандаа хүрсэн мэт "тэгээрэй, би огт ойлгохгүй байна. Хичээл тараад заавал зааж өгөөрэй" хэмээн шивнэхэд

Жунин "ойлголоо, одоо жоохон цаашаа сууж болох уу?" гэхэд Инбинь ч хэлсэн ёсоор нь цааш суулаа.

===============

Хичээлийн эхний цагууд ийнхүү өнгөрсөөр нэг мэдэхэд цайны цаг болсон байв. Хүн бүр л юм идэхээр сургуулийн цайны газар руу явлаа.

Жунин мэдээж тийшээ явдаггүй тул сургуулийн арын талбай руу явлаа.

Инбинь түүний хаашаа явж байгааг мэдсэн тул араас нь явах гэж байтал ангийн гадаа захиралтай таарчих нь тэр.

/Дууссан/ 👑 Нууц ханхүү 👑Where stories live. Discover now