Part 1. Найз

2.1K 177 5
                                    


      
          Модны навчис хөл доор гишгэх газаргүй болтол хөглөрч, оройн салхи сэвэлзэж, зуны халуун өдөрүүд дууссаныг илтгэнэ. Хичээлээ тараад орой бүр харьдаг замаараа найзтайгаа хамт алхана. Надад олон найз байдаг ч надтай хамт орой бүр харьдаг энэ найз бол миний хувьд онцгой нэгэн. Бид 2 цэцэрлэгт байхаасаа л найзалж эхэлсэн бөгөөд 10 гаруй жилийг хамтдаа үджээ. Гэр маань ойролцоо байдаг учраас хичээлдээ ирэх, очихдоо байнга хамт явдаг.  Тэр манай урьд талын байранд амьдардаг бөгөөд харин манай байр тэднийхээс 2 гудамжны цаана байдаг. Би түүнийг байр луу нь оруулчихаад цааш гэрлүүгээ алхлаа.

             Найзын маань нэрийг Тэхён гэдэг. Тэр жирийн даруу байдаг л нэг хөвгүүн. Өдий болтол түүнийг охинтой үерхэх нь бүү хэл бараг удаахан ярьж үзээгүй гэдэгт би мөрийцөхөд ч бэлэн байна. Тэр бараг надтай ижил өндөртэй, цасан цагаан царайтай, эрэгтэй хүнд дэндүү гоёдсон давхраа, том алаг нүдтэй. Надтай адил айлын ганц хүүхэд. Бид 2  хотын төвийн элит зэрэглэлийн Сэюн ахлах сургуульд сурдаг.  Аав маань томоохон компаний гүйцэтгэх захирал. Харин ээж маань намайг бага байхад нас барсан учраас би нэг их санадаггүй. Эсвэл санахыг хичээдэггүй.

          Бид 2 бага сургууль болон дунд сургуульд байхдаа ихэнх цагийг хамт өнгөрөөдөг байсан боловч ахлах сургуульд ороод байдал бага зэрэг өөрчлөгдсөн. Би амьдралын идэвхтэй болж олон нийтийн үйл ажиллагаад идэвхтэй оролцдог бол Тэхён улам бүр дотогшоогоо болж надаас өөр хүмүүстэй (Саяаг эс тооцвол) бараг харьцахаа больсон. Тэр чухам хэзээнээс ингэж өөрчлөгдсөнийг би өөрөө ч анзаараагүй.

          Гэртээ ирэн хаалгаа нээлээ. Гэрт намайг хүлээж байдаг ганцхан амьтан миний өөдөөс ирэн надад эрхлээд сүйд болов. Цүнхээ буулган "Чамаас өөр хүн намайг хүлээхгүй юм даа" гэж хэлээд Мукуг эрхлүүллэнгээ хичээлийн хувцсаа тайлаад хөргөгчнөөс очиж идэх уух юм эргүүлэнгээ ФБ ухав. Нэг веб сайтад дахиад л миний тухай нийтлэл тавигдчихаж. Энэ удаа бараг миний намтар түүх, удам угсааг минь бичжээ. Миний сагс тоглож буй зургийг тавьчихаад энэ залууг Жон Жонгүг гэдэг. Тэр Сэюн цогцолбор сургуулийн 2.2-р бүлэг бөгөөд Солонгос улсын ирээдүй хойч болсон чадварлаг манлайлагч сурагчдын нэг юм. Тэрээр онц сурахаас гадна сагс сайн тоглодог. Түүний сурдаг сургуульд Жонгүгийг шүтэн биширдэг охидын фен клуб хүртэл байдаг бла бла бла. 

         Муку ирэн надаас хоол нэхэн гонгиноно. Түүнийг бараг 10 жилийн өмнө бяцхан гөлөг байхад нь авсан санагдана. Одоо жаахан зөнөөд юм л бол эрхэлж байнга хоол нэхдэг бөгөөд хоолыг нь цагт нь тааруулж өгөхгүй бол дураараа идэж гэдэс нь өвдөнө. Мукуд хоол өгч байтал гэрийн утас дуугарав.

Мөрийцөгч [Дууссан] Wo Geschichten leben. Entdecke jetzt