3. Тэврэлт

1.1K 142 2
                                    

           12 сарын 30. Аав намайг чирэх нь холгүй  гадуур авч гарав. Би түүнийг намайг хэдэн өдөр гэрээсээ ч цухуйгаагүй болохоор санаа нь зовоод гадуур авч гарч байгаа юм байна даа гэж бодон машинд нь суухад бид явсаар хотын төвийн 35 давхар тансаг буудлын ресторанд ирлээ.

- За танилц. Энэ миний ганц хүү гэж намайг нэг эмэгтэйд танилцуулав. "Харин энэ удахгүй аавтай нь суух бүсгүй. Нэрийг нь Ханна гэдэг. Та 2 дотно танилцаарай" гэв. Би суух гэж байснаа зогтусан "Надад ээжийг минь орлох хэн ч хэрэггүй" гэж хэлээд гараад гүйчихэв. "Тэр ааваас минь бараг 10 дүү байж яаж эхнэр нөхөр болох талаар боддог байна аа. Аав байнга түүнтэй уулзаад оройтдог. Тэгээд намайг анхаардаггүй байжээ" гэж бодон өөрийн эрхгүй нулимс дуслуулан хаашаа ч хамаагүй алхлаа.

        Аавыгаа миний хойноос гарч ирээгүйд уур ч хүрэх шиг. Нилээд алхсаны дараа тайвшран эргэн тойрноо харвал харуй бүрий шуугиантай болжээ. Гэнэт зориг орон хамгийн түрүүнд тааралдсан пааб руу орлоо. Булангийн ойролцоо суугаад хатуу юм захиалав. Захиалгаа хүлээх зуураа эргэн тойрноо ажиглавал бараг хүнгүй хоосон байх бөгөөд эсрэг талын ширээнд нэг цэвэрхэн хувцасласан залуу сууна. Тэр үе үе нүднийхээ булангаар миний үйл хөдөлгөөнийг ажиглана. Миний захиалга ч ирж би архинаасаа бараг 3 угсраад татчихав. Толгой манаран юмс бүүдгэрч архи шууд толгой руу минь орчихлоо. Гэнэт намайг ажиглаж байсан залуу босон ирж суудал дээр минь суулаа. Тэр надад санаа тавин

- Дүү минь. Ингэж уухаар чинь тэгэлгүй яадын. Бага багаар уу гэхэд нь би нүүрэндээ бага зэрэг ярвайлт тодруулан

- Та миний амьдрал одоо ямар байгааг мэдэхгүй байж яагаад надад заагаад байгаа юм гэж ширүүхэн дуугаар хэлэн түүнийг ямар хариу хэлэхийг хүлээв.

- Чи хүсвэл надад ярьж болно шүүдээ. Би чамайг сонсохдоо дуртай байна гээд надруу ойртон сууж мөрөөр минь тэврэхийг оролдоход би гарыг нь өөрөөсөө холтгоод

- ммм хаанаас нь эхлэх үү?.... Ээж минь намайг орхиод тэнгэрийн орон луу явсан.... Аав маань намайг орхиод нэг хүүхэн лүү явчихсан.... Найз охин маань намайг бус нэр хүндийг маань сонирхсон... Найз маань намайг зүгээр л орхичихсон... Бүгд намайг орхидог гэснээ дахиад шилтэйгээсээ хундгаа дүүргэн уучихлаа. Энэ удаа эргэн тойрны юмс жирэлзэн тэр ахын царай бүдэг бадаг болж, дуу нь ч сонсогдохоо болилоо.

  Гэнэт цочин сэрээд эргэн тойрноо ажиглавал өрөөндөө байна. Намайг хэн авч ирсэн юм болоо гээд нягтлан харвал хэн нэгэн хувцастайгаа ор түшин унтаж байв.

Мөрийцөгч [Дууссан] Kde žijí příběhy. Začni objevovat