12. Шөнө

955 102 4
                                        


- Мммм сая танайх руу ирэх замдаа бага зэрэг тайвширсан. Гэхдээ ойрын 3-н өдөр яаж ганцаараа унтана даа гэж хэлээд санаа алдан "бүүр харанхуй болохоос өмнө харья даа гээд буйдангаас босоход нь би гарнаас нь татан буцаан суулгав.

"Чи айгаад байгаа бол манайд хоноод явчихаач. Аав ээж 2 руугаа яриад зөвшөөрөл авчихгүй юу" гэв.

Бид 2 хийх юм олж ядан компьютер тоглохоор шийдэв. Шөнө дунд болоход өөрийн эрхгүй байн байн эвшээж нүд анилдана. Тоглоомд анхаарах анхаарал бага багаар суларсаар эцэстээ суудал дээрээ унтчихаж. Тэхён намайг сэрээн орон дээрээ унтахыг сануулав. Тэр орны бүтээлэг хуулаад өөртөө нэг илүү хөнжил авч иржээ. Бид 2 бага байхдаа нэг хөнжилд унтдаг байсан боловч 14 наснаас хойш тусдаа хөнжилд унтдаг болсон билээ.

Би нойрмог босон А.Ц.Ө орж шүд болон нүүрээ угаагаад хувцсаа тайлан орон дээрээ ирж хэвтлээ. Тэхён аль хэдийн хөнжилдөө орон цааш харан хэвтэнэ. Сая нүүрээ угааснаас ч болсон уу миний нойр хулжчихав.

"Тэхён чи унтчихсан уу?" Тэхён надад хариулсангүй. "Сайхан амраарай" гэж хэлээд эсрэг зүгт харан хэвтэхэд Тэхён надруу харан хэвтэж "Өдрийн кино бодогдоод нойр хүрэхгүй нь" гэж шивнэв. Би эргэж түүнлүү харахад тэр надруу ширтэж байв. Би хөнжлөө дэлгэн "Би чамд надтай байхдаа юунаас ч битгий ай гэж хэлсэн биздээ. Нааш ир хамт унтая" гэхэд тэр гялс өөрийнхөө нөмөрсөн хөнжлөө хуулчихаад өвөрт минь орж ирлээ.

"Чи хэзээ том болох хүүхэд вэ" гэж хэлээд түүний хамраас чимхэн өхөөрдөв. Тэр гэнэт гарыг минь цааш түлхээд "Сайхан амраарай" гэчихээд нөгөө тийш харав. "

- Чи айгаагүй байсан юм уу. Цааш харж унтаж байхыг бодоход бяцхан Тэхён эр хүн болсон бололтой

- Би одоо айхгүй байна. Унтаач. Чи сая тоглож тоглож байгаад унтчихсан байналээ шдээ гэж амандаа бувтнав. Би инээмсэглэн нэг гараараа толгойгоо тулж өндийн Тэхёны дээрээс хараад

- За чи айхгүй байгаа юм чинь 2-улаа тусдаа унтах уу? Ингэж унтах чамд тухгүй байгаа шдэ

- Би чамтай хамт унтаж байгаа болохоороо айхаа больчихлоо гэж хэлсэн юм гэж гомдоллоно.

- Чи тэгвэл наашаа хараад унтаач. Өөрөө цааш харчхын. Ингэхээр надад тухгүй байна.

- За харчихлаа. Болсон уу? гэж надруу харангаа хэвтэв. Би буцаж хэвтээд Тэхёны нүд руу ширтэн

- Тэхён чамд сайн хүн байгаа юу? Эсвэл харж явдаг ч юмуу тийм хүн байгаа юу гээд шууд асуучихав. Тэр 1 минут орчим бодсоны эцэст

Мөрийцөгч [Дууссан] Onde histórias criam vida. Descubra agora