Бид 2 явсаар кино театрын үүдэнд ирлээ.- 2-улаа ингэхэд ямар кино үзэх билээ? гэж Тэхён надаас асуув.
- Би өчигдөр интернетээр аль эрт захиалчихсаан. Цаг нь ч бараг дөхөж байна. Оръё гээд түүний урд орон алхаж эхлэв. Сурагчдын амралт эхэлсэн учир кино театр хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
- Жонгүг чи намайг аймшгийн кино үзэж чаддаггүйг мэдэж байгаа биздээ. Ямар кино захиалсий
- Анимэйшин кино захаиалсаан. Ороод мэд. 2-улаа явж попкорн ундаагаа авъя.
Тэхён үнэхээр аймшгийн кино үзэж чаддаггүй билээ. Тэр аймшгийн кино үзэхээрээ найдвартай 7 хоног хар дарж зүүдэлдэг. Киног үзэхээсээ илүүтэйгээр нүднийхээ булангаар хальт шагайж, аймшгийн хэсэг гарангуут хэний ч ардуур хамаагүй орон нүдээ нуун чихээ тагладаг.
Би хамгийн арын эгнээний голын суудлыг захиалсан болохоор суудлаа амархан олов. Кино театр олон хүнтэй байсан боловч энд тийм ч их хүн байсангүй. 350 хүний суудалтай тэнхимд 100 хүрэхгүй хүмүүс сууна. Арга ч үгүй биз. Би кино театрт 1 сар гаруй гараад үзвэрээс буух гэж байгаа аймшгийн кино сонгосон юм чинь.Бидний эргэн тойронд бид 2-оос өөр хүн бараг байсангүй.
- Энэ харанхуйд бараг хүнгүй хоосон газар сууна гэдэг чинь ямар эвгүй юм бэ? Гэхдээ анимэйшин юм чинь зүгээр байхаа гэж Тэхён чихэнд минь шивнэв. Би зүгээр л түүний өөдөөс инээмсэглэлээ. Кино эхлэхэд наад царайгаа яаж хувиргах бол гэж бодоход л түүний сандарсан, айсан төрх санаанд бууна.
Кино эхлэн киноны нэр гарахад л Тэхён аймшгийн кино үзэхээр сууж байгаагаа ухаарч тохойгоороо намайг нудран "Би явлаа. Энэ жилийн өмнөөс аймшгийн кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байсан алдартай кино байна шдээ. Би трэйлэрийг нь үзчихээд 3 өдөр олигтой унтаж чадаагүй. Бүтнээр нь үзчихвэл найдвартай 7 хоног хар дарна" гэж хэлээд босон явахыг завдахад би гараас нь татан суудалд суулгаад гарыг нь чанга атгав.
Тэгээд чихэнд нь "Надтай байхдаа юунаас ч бүү ай. 2-улаа нэгэнт л үзнэ гээд суучихсан байгаа юм чинь дуусгачихаад гаръя. Чи хүсвэл аймшгийн хэсэг дээр нь миний араар орж нуугдсан ч болно шдээ" гэж чихэнд нь шивнэв. Тэр дуртай дургүй толгойгоо дохилоо. Киноны аймшгийн хэсгүүд гарахад тэр толгойгоо нурууны минь араар хийчихээд "Одоо ямар үйл явдал гарчийн" гэж надаас асууна. Би түүнд киноны ихэнх хэсгийг ярьж тайлбарлаж өгсөөр киногоо арайхийж дуусгав.
VOCÊ ESTÁ LENDO
Мөрийцөгч [Дууссан]
RomanceБолох ёстой зүйл болоод өнгөрсөн гэж өөрийгөө зөвтгөхийг хичээсэн ч би өөрийгөө бүх зүйлд буруутай гэдгээ дэндүү сайн ухамсарлаж байна........ 2019.08.01