Гэхдээ Юнгигээс Тэхёныг надад хайртай гэж сонссоноос хойш, бас саяын харцыг харснаас хойш миний түүнийг үнэлэх үнэлэмж ямар нэг байдлаар өөрчлөгдсөнийг анзаарав. Урьд нь тэр надад хүрэхэд миний бие ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй байсан бол одоо үгүй. Түүнийг надад санамсаргүй хүрэхэд л миний бие өөрийн эрхгүй түүнээс зугатаж, ой минь гутна. Би ийм байж яаж түүнийг өөртөө хайртай болгох гэж!!!
Сагсны тэмцээн эхэлж Сөүл хотын бүсийг 4 зоо болгож хуваасан бөгөөд өнөөдөр зооны аваргын төлөө шийдвэрлэх тоглолт болж буй нь энэ. Цаг дуусахад багуудын оноо тэнцэж цаг сунгав. Заалан дахь үзэгчид шуугилдана. Багийнхан маань маш их ядрасны дээр дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчидийн дарамт нэмэгдэж байв. Гэнэт миний толгой эргэн нүд манарч тоглогчид болон үзэгчид бүрэлзэн тодорч эхлэв. Би толгойгоо барин доош суухад шүүгч тоглолтыг зогсоон "Чи зүгээр үү" гэж орилох нь сонстов.
Нарны гэрэл нүдэн дээр тусан намайг сэрээв. Эргэн тойрноо харахад эмнэлэгт байгаа бололтой. Намайг сахиж байгаа хэн ч алга. Би хоосон өрөөнд ганцаараа хэвтэж байв.
Хаалга саван Тэхён орж ирээд- Жонгүг чи зүгээр үү? Энэ тэнд өвдөж байна уу? Би эмч дуудаад ирэх үү?
- Би зүгээр байна аа. Өвчин алга. Ингэхэд юу болсон юм бэ? Тоглолт яасан???
- Чи тоглолтон дээр ухаан алдаад уначихсан. Багийн ахлагч нь байхгүй баг мэдээж хожигдох нь тодорхой шдээ гээд ирэн нүүр лүү минь өнгийн хараад гараа духан дээр тавин "Зүгээр болсон бол ашгүйдээ. Эмч чамайг ядаргаанд орчихсон байна гэсэн. Аргагүй шүүдээ. Чи хоол ундаа мартан сагсны бэлтгэл хийсэн юм чинь" гэв.
- Тэгж их бэлтгэл хийчихээд үр дүнг нь үзэж чадаагүй болохоор жоохон харамсалтай л байна.Би хэдэн өдөр унтсан бэ??? Тэхён бугуйн дахь цагаа хараад
- 17 цаг 38 минут 20 хэдэн секунд. Секундыг нь бас тоолуулмаар байна уу? гэж хэлээд инээмсэглэв.
- Чи секундыг нь бас тоолж чадах уу??? гэж түүн рүү тоглоом болгон хэлэв. Ингэхэд аав маань ирсэн үү? Чамаас өөр энд хэн байна.
- Би аавд чинь хэлсэн боловч тэр гадаадад байна гэсэн. Тэгээд эмчилгээний төлбөр бас бус мөнгө шилжүүлсэн. Би түлхүүрийг чинь зөвшөөрөлгүй аваад гэрээс чинь ойр зуурын юм авч ирсэн. Мукуд хангалттай хоол өгсөн учраас санаа зоволтгүй. Би дуугаа хураав. Хэрвээ намайг үхвэл хэн ч миний хойноос харуусахгүй нь. Надад үнэхээр хэн ч байдаггүй гэж үү. Гэнэт Тэхён ирэн гараас минь бариад "Би чамайг ингээд сэрэхгүй бол яана??? гэж маш их санаа зовсон. Ингээд сэрсэнд чинь баярлалаа найз минь" гэв. Үгүй миний араас гуниглах хүн байгаа юм байна гэж бодон түүний гарыг чанга атгав.
ČTEŠ
Мөрийцөгч [Дууссан]
RomanceБолох ёстой зүйл болоод өнгөрсөн гэж өөрийгөө зөвтгөхийг хичээсэн ч би өөрийгөө бүх зүйлд буруутай гэдгээ дэндүү сайн ухамсарлаж байна........ 2019.08.01