22. Хэрвээ

762 109 7
                                    

Дахиад л би бүх бурууг өөрөө холдуулж байна. Би л өөрөө Нанатай орооцолдсон. Хэрвээ би анхнаасаа Тэхёндүд өөрийгөө хайртай гэдгээ зөвшөөрсөн бол Нанатай орооцолдохгүй байсан. Тиймээ эцсийн эцэст бүгд миний буруу.

Ээж минь ч надаас болж үхсэн. Тэхёэ ч миний арчаагүй зангаас болж намайг хаясан. Надаас зугатаасан. Энэ бүхний дараа би Тэхёнтой уулзаж чадах болов уу? Тэр шөнө хэрвээ би гэрээсээ зугатаагүй бол... одооноос бүх зүйл өөр байх байсан болов уу?

10 жилийн өмнө
Аав томилолтоор яваад би ээжтэйгээ хамт 7 хоног байхаар болсон юм. Зуны амралтаар би ханиад хүрч ангийнхантайгаа явах зугаалгаар явж чадахгүй болсоноос үүдэн энэ маргаан эхэлсэн.
- Ээжээ би таныг үзэн ядаж байна. Яагаад намайг зугаалганд явуулахгүй байгаа юм. Миний ханиад гайгүй болчихсон.
- Хүү минь. Чи дараагийн зугаалганд явж болно шдээ. Тэр үед чиний ханиад бүрэн эдгэрчихсэн байна.
- Үгүй ээ. Би энэ зугаалганд явмаар байна. Сисигийн аавын жолооч биднийг хамт зугаалганы газар хүргэж өгнө гэсэн гээд хаалгаар гарахыг оролдоход ээж минь намайг алгадан "Би чамайг гэртээ үлд гэж байна" гэж хэлээд өрөөнд минь цоожилсон. Ээж миний хүслээр бүхнийг хийдэг боловч анх удаа надад гар хүрсэн нь энэ байлаа. 8 насанд анхны минь хайр ирж би Сиси гэдэг охины төлөө юу хийхэд ч бэлэн байсан.
Би тэр үед ээждээ маш их гомдож шөнө нь гэрээсээ оргосон юм. Манайх хувийн орон сууцны хороололд 2 давхар хаусанд амьдардаг байсан бөгөөд би 2 давхарын өрөөнөөсөө кинон дээр гардаг шиг орны дэвсээнүүдээ холбон зугатсан. Гадаа аадар бороо шаагин орж, такси барих гэж зам дээр удаан зогссон. Хамаг хувцас минь шалба норж, бие минь өөрийн эрхгүй сульдаж байв. Эцэст нь арай гэж нэг такси зогссон бөгөөд би тэр таксиг барин зугаалга руу явж байсан боловч бороонд норон ханиад минь хүндэрч байнга ханиалгаж, халуурч, бөөлжиж байсан учир таксины жолооч намайг эмнэлэг рүү хүргэсэн. Ээж намайг эмнэлэгт хүргэгдсэнийг мэдээд тэр хар усан борооноор над дээр очихоор эмнэлэг рүү машинаа жолоодон барьж яваад осолд орон газар дээрээ нас барсан.
Би хэдийгээр өөрийн гараараа ээжийгээ хөнөөгөөгүй боловч түүний үхэлд би шууд буруутай. Аав бид 2-н харилцаа ч энэ үеэс эхэлж хөндийрөн миний гэр бүл хагарсан чулуу шиг бутран унасан юм. "Би таныг үзэн ядаж байна" гэж ээждээ хэлсэн миний сүүлийн үг одоо ч чихэнд сонсогддог. Ээжийгээ нас барсанаас хойш 3 жил энэ тухай зүүдэлж, шөнө бүр хар даран цочиж ээжийгээ дуудан сэрдэг. Шөнө бүр дэрээ нэвтэртэл уйлж, ээжийнхээ тэврэлт, хайрыг үгүйлдэг. Миний амьдралын хар дарсан зүүд шиг он жилүүд. Би дахиад өөрийнхөө хайртай нэгнийг тэгж алдахгүй өөрийн гараар хамгаална гэж өөртөө амласан боловч дахиад л алдчихсан.

Дахиад л өөрөөсөө болж.
Хэрвээ... би дахиад Тэхёнтой уулзаж чадахгүй бол яана??? Би хамгийн сүүлд түүний биеийг ч, сэтгэлийг ч гэмтээсэн. "Ийм гажигтай өдий олон жил найзалсандаа харамсаж байна" гэж хэлээд түүнийг зодсон. Би дахиад түүнтэй уулзахгүй, түүнийг олохгүй бол яахав. Би түүнээс уучлал гуйж, өршөөл эрэх ёстой. Хуучин дугаараа хийн Тэхёны гар утас руу залгахад дуудаж байлаа. Би юу гэж ярихаа мэдэхгүй байсан ч 9 сарын дараа ядаж түүнийг хоолойг сонсоно гэхээс өөрийн эрхгүй догдолж байв. Гэвч тэр утсаа авсангүй. Би дахиад түүний дугаарыг хийж залгасан. Тэр бас аваагүй. Би өдөр бүр түүнлүү залгаж, түүнийг авахгүй бол дахиад, дахиад, дахиад л түүний дугаарыг хийж залгасаар л байсан. Тэхёныг утсаа автал залгана гэж бодсон ч тэр хэзээ ч миний дуудлагыг аваагүй. Эцэстээ дугаар нь холбогдохоо больсон. Би түүний фб-г хайгаад хэзээ ч олж чадаагүй. Магадгүй тэр намайг аль эрт блоклосон байх.

Энэ бүхний дараа би түүнтэй уулзаж өршөөл эрэх нь л миний амьдралын зорилго болсон. Түүнтэй уулзаж чадвал би бүхнийг шинээр эхэлнэ. Ээжийг тэгж алдчихаад Тэхёныг алдахыг хүсээгүй. Ядаж бидний сүүлийн уулзалтыг арай гэгээлэг байгаасай гэж хүсэж байна. Би түүнд хайртай гэдгээ хэлж насан туршдаа түүнийг хамгаалж, нандигнаж, хамгаална гэж амлана. Тэхён намайг уучилж хамт байхыг зөвшөөрвөл би өөр юуг ч хүсэхгүй байна. Энэ миний шуналын эцсийн хязгаар.
Би хэзээ ч бурханд итгэж байгаагүй. Ээжийг минь тэгж надаас булааснаас хойш би бурханд хандаж хэзээ ч залбираагүй. Гэхдээ одоо юу гээч! Би өглөө бүр "Намайг Тэхёнтой уулзуулж өгөөч. Би түүний төлөө юу ч хийхэд бэлэн. Ганцхан удаа ч гэсэн түүнийг харах боломжыг олгооч" гэж залбирах болсон.

Сургуулиа төгсчихөөд би сэтгэл зүйч болохыг хүсэж байна. Учир нь сэтгэл зүйч болчихвол над шиг сэтгэл зүрхэндээ зовлон тээн амьдарч байгаа олон хүүхдүүдэд тусална гэж бодсон. Америкын Стенпордын сэтгэл зүйн тэнхимд элсэхийн тулд англи хэлээ маш сайн сурч байгаа. Тэхёныг хурдан хайж олохын тулд интернетээр Америкын хотуудын тухай нарийн мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийх болсон. 3 сарын 10д хүрч сурагчдын амралт эхэллээ. Харин миний хувьд удахгүй болох конкүрсандаа бэлдэн өдөр шөнөгүй хичээл хийнэ. Амралтын өдрүүдээр ч гэрээсээ гарахгүй. Би амьдралдаа анх удаа ямар нэг зүйлийг чин сэтгэлээсээ хичээн хийж байна.

2017 оны 03 сарын 20. "Тэхёны төрсөн өдөр 7 хоногийн дараа болох нь ээ" гэж өөртэйгөө ярин орон дээрээ хэвтэж байтал утас дуугарлаа. Би харж байгаа зүйлдээ ч итгэсэнгүй. Энэ олон хоногийн дараа Тэхён надруу залгаж байв.

Би тэр үед бүх зүйлийг эхэлж болно. Бүх зүйл зүгээр болно гэдэгт итгэсэн.

Энэ өгүүллэгийг оруулаагүй яг нэг сар болсон бшдэ. Дараагийн парт дахиад 1 сарын дараа😑

Мөрийцөгч [Дууссан] Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang