9. Эргэлзээ

868 97 1
                                    

        Бид баар луу буцаж орон салж унатлаа бүжиглэв. Авсан юм аа ч дуусгахад баар хаах цаг болон тэр газраас хөөгдөх шахуу гарав. 2-улаа нилээд согтон хөлөн дээрээ арай ядан явна. Тэхён намайг түшээд байна уу эсвэл би түүнийг түшээд байна уу мэдэх юм алга. Бид манайх руу орон, орон дээр нэгэн зэрэг сулдайн уналаа. Бид бие биенийхээ өөдөөс дуугүй ширтэнэ. Тэхён нүдэндээ инээмсэглэл тодруулан "Түрүүчийн явдалд дахиад баярлалаа. Би үнэхээр их айсан" гэв. Би чимээгүй толгой дохив. Түүний нүд үнэхээр үзэсгэлэнтэй юмаа. Гүн давхраатай том алаг нүд. Маш урт сормуус. Над руу нүдээ ч цавчилгүй цоо ширтэнэ. Би аажим аажмаар түүн лүү ойртлоо. Намайг түүнлүү ойртоход ч тэр нүдээ цавчсангүй. Би түүнлүү ойртсоор бид 2-н хоорон ердөө см-н зай үлдэж хамарнууд хоорондоо шүргэлцэнэ. Гэсэн ч тэр нүдээ анисангүй. Надруу ширтсээр. Энэ ширтэлцэх тэмцээнд би ялагдан нүдээ анилаа. Урагш ганцхан см ойртоход би түүний уруулыг өөрийн уруул дээрээ мэдэрлээ. Түүнийг эсэргүүцвэл зүгээр л шууд унтана гэсэн бодолтой түүнийг үнссэн боловч тэр намайг эсэргүүцсэнгүй. Буцаан намайг үнсэнэ. Гэхдээ үнсэлцэх арга эвээ олохгүй байгаа бололтой зүгээр л уруулыг минь хавлана. Мэдээж түүнд яаж ч туршлага байх билээ. Энэ түүний анхны үнсэлт шүүдээ. Харин миний хувьд миний үнссэн охидыг тоолох юм бол миний гар хөлийн хуруунаас илүү гарсан. Түүний уруулнаас архи амтагдах боловч намайг мансууруулах нууц шид түүнд бий бололтой. Урьд нь хэзээ мэдэрч байгаагүй ямар нэг өөр мэдрэмж.

        Бид чимээгүй үнсэлцэж байснаа би давран түүний ам руу хэлээ оруулсан боловч тэр миний хэлийг хазчихлаа. Би өвдөлтөндөө орь дуу тавихад Тэхён "намайг уучлаарай" гэснээ тэр дороо унтав бололтой чимээгүй болов. Би хэсэг хэлнийхээ өвчинг намдаан түүнийг ажиглав. Тас хар урт үс нь нүүрэн хэсгийг хаан нүдээ хагас нээн унтана. "Чи үнэхээр ийм үзэсгэлэнтэй байсан гэж үү?" гэж шөнийн харанхуйд өөрөө өөртэйгөө яриад хажуугаар нь хэвтлээ. Түүний амьсгалах чимээ, зүрхний хэмнэл чихэнд минь сонсогдоно. Гэхдээ яагаад би догдлоод байгаа юм бол. Миний зүрхний хэмнэл ч гэсэн түргэсэж өөрийн эрхгүй түүнрүү харан хэвтэв. Гараараа үсийг нь хойшоо болгоод духан дээр нь үнсээд "Сайхан амраарай" гэж шивнэв. Дараа нь өөрийнхөө болон түүний хувцсыг тайлж хөнжилдөө орохоор орноосоо босох гэж өндийтөл түүний гар намайг татан авч хүзүүгээр минь тэврэв. Би ч гэсэн босохыг хүсэхгүй байна гэж шивнээд түүний бэлхүүсээр чанга тэврэн энгэрт нь толгойгоо наалаа. Түүний ер бусын үнэр намайг солиоруулах нь. Би улам бүр түүний энгэрт шигдэж бэлхүүсээр ороосон гараа чангаруулна.

        Ам цангаж, толгой бага зэрэг өвдөнө. Аажмаар нүдээ нээгээд хамгийн түрүүнд түүнийг олж харлаа. Тэр цонхоор тусах гэрлээс намайг хамгаалж гараараа нүдний минь урдуур сүүдэр үүсгэжээ. Намайг сэрэхийг хараад гараа буулган надруу харан хэвтлээ. Би сандран

- Чи наанаа хэр удаан ингэж байгаа юм бэ? Хэзээ сэрсэн юм???

- Нар миний нүүрэн дээр шараад намайг сэрээчихсээн. Тэгээд чамд санаа зовоод.

- Чи зүгээр л босоод хөшгөө хаахгүй яасын.

- Нээрээ тэгж болно шдээ. Би мартчихаж гээд гэнэт цаашаа харан хэвтэв. Би түүнд хүрэхээр гараа явуулсан боловч өөрийн мэдэлгүй буцаагаад татчихав. Өчигдөрийн болсон зүйлс бүдэг бадаг санаанд бууж гэнэт түүнийг үнссэн минь бодогдлоо. Бодох төдийд бие зарайж "Дараа нь согтчихоод юу ч хийж магадгүй юм байна. Ийм болзоо ер дэмий" гэж бодов. Дахиад түүнтэй хамт уух нь бүү хэл уух талаар дурсахгүй байхаар шийдлээ. Харү тэр явдлыг санаж байгаа болов уу? Санаж байвал надад сайн уу эсвэл муу юу? Гэхдээ тэр надад хайртай юм чинь санаж байвал дээр биздээ. Тэгвэл бид 2 нэг алхамаар ч гэсэн урагшилсан л гэсэн үг.

         Бид дахиад уулзалгүй 7 хонолоо. Гэсэн ч би орой бүр нэг тогтсон цагт Тэхён рүү залгаж ярисаар байсан юм. Тэр шөнийн үнсэлтийн дараа би Тэхёныг харахад нэг л сонин мэдрэмж төрж, түүнд дурлачих вий гэж айсандаа ийм шийдвэр гаргасан билээ. Жимин надруу залгаж бүхнийг дахин сануулах хүртэл амьдрал минь хуучин голдирлоороо амар тайван явж байлаа. Миний төлөвлөгөөнөөс хойш 7 өдөр өнгөрсөн боловч согтуудаа би түүнийг үнссэн гэснээс хойш өөр ямар ч ахиц дэвшил гараагүй. Хамгийн инээдтэй нь Тэхён тэр үнсэлтийг санах ч үгүй байгаа. Тэхён тэр өдрөөс хойш ч гэсэн яг л урьдынх шигээ найзын хувиар надтай харьцаж байгаа.

        7 хоног хичээл ороод би ахлах сургулийн 2 ангиа төгсөнө. Би угийн амьдралын идэвх, хичээл номондоо сайн болохоор намайг хичээлд очсон очоогүй дүн минь хангалттай сайн гарна. Гэхдээ сүүлийн 7 хоног хичээлдээ явъя гэж бодлоо. Гэртээ уйдаж байснаас сургууль дээр ядаж л олуулаа хөгжилтэй шүүдээ. Аавын томилолт сараар хойшилж 4 сар гартал ирэхгүй гэж надруу залгасан билээ.

1 дэхийн өглөө Тэхёны гэрийн гадаа очиж түүнийг аван сургууль руугаа алхлаа. Бид 2 замдаа нэг их юм ярилгүй сургууль дээр ирэв. Сургуулийн хаалгаар оронгуут хүүхэд бүр надтай мэндлэн биеийг минь асууж, зарим нь надад бэлэг авч ирж өгөв. Би инээмсэглэн тэдэнтэй энэ тэрийг ярьж явсаар Харүгаас холдчихжээ. Анги руугаа явж байгаад Нанатай тааралдав.

Хувь тавилан надаар тоглосон. Энэ бүгд миний буруу биш гэж өөртөө итгүлэхийг хүссэн юмсан.

Мөрийцөгч [Дууссан] Donde viven las historias. Descúbrelo ahora