- Байна уу Тэхён! Би чамруу зөндөө залгасан. Чи яагаад утсаа авахгүй байсан юм бэ. Чамайг алга болчихлоо гэж маш их айсан гэж нэг амьсгаараар хэлэв.
- Би Тэхёны ээж байна аа Чамтай уулзаж болох уу? Ярих юм байна.
Бид маргааш 12 цагаас 1 кафейд уулзахаар тохиролцсон юм. Би цагаасаа түрүүлж ирэн түүний ээжийг хүлээв. Тэр уулзах ёстой цагаасаа бараг 30 мин хоцорч ирсэн билээ.- Сайн байна уу эгчээ гэж мэндэллээ. Эгч намайг шууд алгадчихлаа. Би хацраа даран түүнрүү харахад
- Би үүнийг хүүгийнхээ өмнөөс хийж байгаа юм. Чи яаж Тэхёнд минь тийм зүйл хийж чадаваа. Тэгчихээд ичихгүй ямар нүүрээрээ миний хүүтэй уулзах гэж байгаа юм гэж кафейгаар нэг орилов. Би зүгээр л дуугүй сандал дээр суугаад
- Эгчээ би уучлал гуйхыг хүссэн юм. Тэгээд түүнрүү залгасан боловч тэр утсаа аваагүй гэж хэлэхдээ хоолойгоо чичирч байгаагаа мэдэв. Эгч суудал дээр суугаад
- Чи түүнийг өнгөрсөн 1 жилийн хугацаанд ямар их зовлон туулсаныг мэдэх үү? Одоо тэр урьдынхаасаа арай л дээрдсэн. Дахиад чамтай уулзаад урьдынх шигээ болчихвий гэхээс айж байна гэж надад уурлах үед зөөгч ирэн захиалга авлаа. Эгч кофейгоо уун жоохон тайвшрахад нь
- Эгчээ Тэхён одоо зүгээр биздээ. Надад дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч. Гуйя
- Тэр эмнэлэгээс гараад 7 хонож байна. Түүний бие нь одоо харьцангуй сайжирч байгаа.
- Тэхён яагаад гэмтчихсэн юм бэ? Юунаас болж? гэж асуугаад урдах халуун кофейгоо том том балгалав. Кофей миний ам хамрыг түлж байгааг мэдэрч байсан ч Тэхёнд санаа зовсоноосоо болоод уйлчих гээд байсан учир ингэж өөрийгөө тайвшруулав. Эгч нүд рүү минь эгцлэн ширтээд
- Чамаас болж. Найздаа дурласнаасаа болж, найзыгаа хэтэрхий их хайрласнаас болж. Би дуугарсангүй. Зүгээр л эгчийг энэ талаар дэлгэрэнгүй ярихыг хүлээсэн юм.
"Би хүүгээ чамд хайртайг анхнаасаа л гадарлаж байсан. Учир нь тэр гэртээ ч байнга чамайг л ярьдаг байсан юм. Чиний мөрөөдөл, чиний сонирхол, чиний дуртай хоол, чиний дургүй зүйлс тэр бүгдийг мэддэг. Ээжийг чинь нас барсаны дараа аав чинь чамайг тоохоо болих үед тэр хоолноос гарч шөнө унтаж чадахаа болсон. Учир нь тэр чамд тийм хэцүү байхад би ийм аз жаргалтай байж болохгүй гэж өөрийгөө шийтгэдэг байсан юм. Хүү минь чамайг тийм их хайраар хайрладаг байсан. Харин чи яасан билээ?" гэж хэлэхэд эгчийн нүдэнд нулимс цийлэгнэж байлаа.
![](https://img.wattpad.com/cover/158541142-288-k219063.jpg)
ESTÁS LEYENDO
Мөрийцөгч [Дууссан]
RomanceБолох ёстой зүйл болоод өнгөрсөн гэж өөрийгөө зөвтгөхийг хичээсэн ч би өөрийгөө бүх зүйлд буруутай гэдгээ дэндүү сайн ухамсарлаж байна........ 2019.08.01