- Хөөе чи хичээл тараад намайг битгий хүлээгэй. Би найз охиноо гэрт нь хүргэж өгчихөөд харьна. Тэднийх сургуулиас нилээн зайтай юм байналээ гэж сэндвич үмхэнгээ хэллээ.
- Чи амаараа дүүрэн юм чихчихээд битгий яриад бай л даа. Май ундаа уу! Стакантай ундаагаа надад өглөө. Бид 2 ижилхэн ундаа авдаг боловч ихэнх тохиолдолд би өөрийнхөө ундааг түрүүлж уучихаад дараа нь түүний ундааг уудаг. Нэг тиймэрхүү үзэгдэл байнга давтагддаг.
- Баярлалаа. Яг хахаж үхэх гэж байна шдээ.
- Та 2 өчигдөрхөн чатлаж эхлээд ийм хурдан үерхчихэж байгаа юм уу? Над руу гайхсан нүдээр ширтэнэ. Би түүний харцнаас дальдчих шахам
- Нэг тиймэрхүү юм болчихлоо. Гэхдээ тэр урьд нь ч гэсэн миний тухай боддог байсан гэсэн.
- Тэгээд яагаад чамд урьд нь үгүй гэж хэлсэн юм.
- Мммм. Намайг олон охидтой орооцолддог болохоор нь надаас зайгаа барьсан гэсээн. Гэхдээ надаа нэг удаа итгэж үзнэ хэмээн инээмсэглэн өөрийн хайр дурлалын амьдралыг түүнд хүүрнэв.
- Завсарлагааны хонх цохичихлоо. Хичээл рүүгээ оръё гэж хэлээд шууд босон хаалга руу явлаа.
- Хөөе чи бараг юу ч идээгүй байна шдээ. Зүгээр үү? гэж түүний дүүрэн шахуу хоолтой таваг руу нь заан орилоход тэр миний асуултанд хариулалгүй хаалгаар гараад явчихав.
Тэр өчигдөрөөс хойш урьдынхаасаа дахиад өөрчлөгдчихлөө. Надтай өглөөнөөс хойш олигтой үг солиогүй. Тэгээд үдийн хоолоо ч идэхгүй. Хүний санаа зовоогоод.
Хичээлийн сүүлийн цагууд залхууг минь улам хүргэсэн ч сагсны бэлтгэл хийгээд жоохон сэргэв. Бэлтгэлийн турш найз охин маань намайг харж дэмжсэн бөгөөд бэлтгэл тарж хувцас солих өрөөнд ирэн хувцсаа солилоо. Сагсны багийн гишүүд намайг нэг л жоготой харцаар харж байгааг би мэдрэв. Эцэст нь Жин ам нээлээ. Тэр төгсөх анги бөгөөд сагсны клубын ахлагч.
- Жонгүг чи ч ойрын үед гялалзуулж байна аа. Сайтан дээр гарч од болоод л. 2 зэрэг үерхээд л. Арай л мундаг байгаа юм биш үү.
- Юу яриад байгаа юм бэ? Би Минагаас аль дээр салсан гээд түүн лүү муухай харав.
- Нана болон Тэхёныг хэлж байна. Тэхён та 2 чинь байнга л хамт явдаг шдээ. Та 2-ыг үерхдэг гээд сургуулиар нэг ярьж байхад.
- Тэр чинь эрэгтэй. Тэгээд ч миний найз.
- Одоо хайр дурлалд хүйс хамаагүй болсон шдээ гэж хэлээд надруу дөхөж ирэн мөрөн дээр минь гараа тавиад "Тэгвэл надад Тэхёныг өгчихөөч. Би ойрын үед түүнийг сонирхоод байгаа" гэж чихэнд минь шивнэв. Би түүний гарыг холтгоод "Юугаа солиороод байгаа галзуу новш вэ? Би явлаа. Найз охин маань хүлээж байгаа" гэж хэлээд хувцасны шүүгээг саван хүчтэй хаагаад өрөөг орхилоо.

KAMU SEDANG MEMBACA
Мөрийцөгч [Дууссан]
RomansaБолох ёстой зүйл болоод өнгөрсөн гэж өөрийгөө зөвтгөхийг хичээсэн ч би өөрийгөө бүх зүйлд буруутай гэдгээ дэндүү сайн ухамсарлаж байна........ 2019.08.01