- Юу л даа Жонгүг. Чамд бүх хүн татагддаг. Тэд эмэгтэй, хөгшин залуу бүр эрэгтэйчүүд ч байдаг. Чи эртээд согтсоныхоо дараа ""Би бүх хүнийг өөрийн болгож чадна" гэж тэр паабаар дүүрэн орилсон. Хэнийг ч хамаагүй өөрийн болгож чадахгүй бол надтай үерхэнэ гэсэн. Надад бичлэг нь хүртэл байгаа" гэж эргэн тойронд минь алхан яг л хичээлийн хамгийн дургүй багш шиг лекц уншив.
- Тэгээд та нар надаас юу хүсээд байгаа юм???
- Юнги бид 2 мөрийцсийнмаа гэж хэлэн инээмсэглээд надруу ойртон "Танай найз Тэхён чамд хайртай биздээ"
- Та 2 чинь яагаад Тэхён бид 2-н харилцааны талаар сонирхоод байгаа юм бэ? Бид 2 зүгээр л найзууд гэж хэд дахин хэлэх ёстой юм.
- Чи л зөвхөн Тэхёныг найзаа гэж боддог байх. Би Тэхёны харц, байгаа байдлаас чамд хайртай гэдгийг мэдсэн. Чи огт анзаараагүй гэж үү? Өдий хүртэл.... гээд дөхөн ирэв.
- Чи бас хамаатантайгаа ижилхэн солиотой юм байна гэж хэлээд цохихыг оролдсон боловч Юнгигийн дагалдагчид намайг барив.
- Тайвшир залуу минь. Бид 2-н мөрий юу болохыг мэдэхийг хүсэхгүй байна гэж үү? Чихэнд минь ирэн шивнэн хэллээ.
- Тэгээд би яах ёстой юм???
- Чи Тэхёныг өөртөө хайртай гэж хэлүүлээд бичлэг хийгээд бидэнд авч ирж өг. Чи үүний төлөө юу ч хийсэн болно.
- WTF! Та нар чинь солиорчихоо юу....
- Түүний ширхэг үсэнд ч хүрэхгүй гэж тохиролцоо биздээ гэж Намжүүн хашгирав.
- Гэхдээ ядаж түүнийг үнсэж болно биздээ Намжүүн. Энэ ч гэсэн хараал идсэн чиний сэдсэн зүйлүүдийн нэг гэж түрүүнээс хойш тайван ярьж байсан Юнги буцаан Намжүүн руу орилов.
- Би Тэхёныг энэ новшийн Жонгүгээс холхон байлгамаар байна. Тэгээд л болоо.
- Тэхёныг Жонгүгээс салгах ганцхан арга байгаа. Тэр аргыг бид бүгдээрээ мэдэж байгаа. Тэхён гарцаагүй Жонгүгэд сайн учраас үргэлж түүний дэргэд байдаг. Жонгүг түүний сэтгэлээр тоглож чадвал Тэхён Жонгүгийг орхиж бид 2-улаа хожино. Чи ингэж хэлсэн байхаа Намжүүн.
- Гэхдээ энэ төлөвлөгөө бүтэлгүйтэж би дахиад Тэхёныг харж чадахгүй болчихвол яах юм. Би айж байна гэж Намжүүн дорой дуугаар хариулав.
- Санаа зоволтгүй ээ. Чиний бяцхан Тэхёнд эцэст нь чи л үлдэнэ. Тэр үед л чи түүнийг өөртөө хэрхэн татахаа бод. Харин Жонгүг чиний хийх зүйл бол Тэхёныг өөртөө хайртай болгоод хаях
![](https://img.wattpad.com/cover/158541142-288-k219063.jpg)
KAMU SEDANG MEMBACA
Мөрийцөгч [Дууссан]
RomansaБолох ёстой зүйл болоод өнгөрсөн гэж өөрийгөө зөвтгөхийг хичээсэн ч би өөрийгөө бүх зүйлд буруутай гэдгээ дэндүү сайн ухамсарлаж байна........ 2019.08.01