"Сайн байна уу И Суёон-ы асран хамгаалагч мөн үү, та яг одоо Ханил эмнэлгийн түргэн тусламжийн тасагт ирэх хэрэгтэй байна. Өвчтөн авто осолд орсон" энэ дуудлага миний аз жаргалтай амьдралыг оронгоор нь эргүүлсэн юм.
Чанга яригч дээр байсан утсаа аав тасласан даруйдаа намайг хувцсаа өмсөхийг сануулан өрөөнөөс гарч одов.
Арван хоёр нас. Бусад хүүхдүүд ямар байдгийг мэдэхгүй ч миний хувьд хангалттайгаас ч илүү бүх зүйлийг ойлгодог болсон нас байлаа. Бусад хүүхдээс илүү цовоо сэргэлэн, ухаалаг, овжин гэж эргэн тойрны минь хүмүүс үргэлж л магтдаг байсансан.
Аав, ээж хоёрын маргааныг санамсаргүй сонссон тэр үед л хүмүүсийн магтдаг байсан И Наёон-д анх удаа дургүй хүрч билээ.
Тэр өдөр аав, ээжийн өрөөнөөс юм хагарах чимээ гарсанд би өрөөнөөсөө гарж шатаар доош буун өрөөлүү нь алхана.
"Амьдралынхаа 15 жилийг чамд, зөвхөн чамд зориулж байхад надад барьж байгаа хариу ердөө энэ үү"
"Бүх зүйл хүссэнээр болдоггүй юм Суёон аа. Чамд ямар ч буруу байхгүй арчаагүй зан гаргаж надад өгсөн хайрыг чинь өөр хэн нэгэнд зориулсан миний буруу, салах өргөдлийн талаар-" гэх аавынхаа яриаг сонсоод нүд харанхуйлж бүх л зүйл нуран унаж буй мэт санагдсан ч хэдхэн минутын дараах дуудлага үүний хажууд юу ч биш байсан юм. Үүнээс цааш би сонсож чадаагүй тул нулимстай нүдээ жижигхэн гараараа арччихаад дутуу хаалттай өрөөнийх нь хаалгыг онгойлгосон даруйдаа газар хөглөрсөн шилний хагархай, хэзээ ч харж байгаагүй тэр их гүн гүнзгий цөхрөл агуулсан ээжийнхээ нүдийг олж харсан юм.
"Та ээж бид хоёрт хайртай байхаа больчихсон юм уу, та дахиж бид хоёртой орой болгон тэврэлдээд кино үзэж, ном уншиж өгөхөө болих гэж байгаа юм уу " гэж аль болох уйлахгүйг хичээн асууж байснаа одоо хүртэл тодхон санана.
"Наёон оо миний охин одоохондоо жоохон болохоор ойлгохгүй байна. Аав нь-" гэж хэлсэн үгийг нь таслан нүүрлүү минь явуулж байсан гарыг нь цохиж холдуулчихаад шууд л ээжийгээ очиж тэврэв. Хэрвээ тэр тэврэлт сүүлийнх гэдгийг нь мэдсэн бол арай удаан тэврүүлэх байсан юмсан.
"Ээегүү, миний бяцхан тооройхон ээж нь айлгачихсан уу, аав ээж хоёр нь зүгээр жоохон маргасан юм бүх зүйл өмнөх шигээ зүгээр байх болохоор одоо аавыгаа дагуулаад өрөөндөө ороод нүүр гараа угаачих ээж нь гараад хүнсээ цуглуулаад гурвуулаа өглөөний цайгаа ууцгаая" гэж хэлэн хамрын минь үзүүрийг өхөөрдөн чимхэнэ.
Аав ч ээжийн юу гэх гээд байгааг ойлгосон болохоор "Тийм шүү одоо тооройгоо цэвэрлэцгээе" гэсээр гараа сунгасанд би хэдий итгэлгүй байсан ч ээж рүүгээ нэг харан гунигаа нуусан инээмсэглэлд нь хууртан аавын гараас хөтлөн өрөөрүүгээ явав.
Миний нүүрийг угааж байхад аавын утас дуугарч тэр нойтон гартай тул
чанга яригч дээр нь тавьсанд тэрхүү аймшигт мэдээг бид хоёул сонссон юм.Ажил явдал болж дуусан долоо хоносон ч би аавтай нэг ч үг дуугаралгүй зөвхөн ээжийнхээ зургийг тэвэрч, дэлхийн хаанаас ч хайгаад олохгүй тэр анхилуун үнэртэй цамцыг нь өмсөн уйлж суусаар ...
Арав дахь хоног дээр өрөөний хаалга тогшин асрагч эгч орж ирэн гэрт зочин ирэхийг дуулгаад өрөвдсөн харцаар харан зөөлхөн тэвэрчихээд гарав. Тиймээ тэр зочин нь аавын шинэ эхнэр болон түүний дагавар охин Инжи байсан юм. Тэр үеэс эхлээд би энэ хорвоо дээр цор ганцаараа үлдсэн.
_____________
The taste of life aa duusgachad oruulj exly gj bodson ch tesexgui oruulchixlaaa taalagdana gj naidaj bna 💓